Улс төр

May, 2017

  • 18 May

    С.Жавхлан: Би хурал таслаагүй, ажил хаясан юм

    УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр “Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ дахь суудалтай намуудын дарга нарт шаардлага хүргүүлсэн. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболдод хандаж хүргүүлсэн шаардлагадаа танай нам хилийн чанадад данстай УИХ-ын гишүүдийнхээ нэрсийг санаачилга гарган зарлаж, эргүүлэн татах, өндөр албан тушаалтнуудыг буулгах, намын гишүүдийнхээ гадаадад байгаа …

  • 18 May

    Хөрш орнуудтай итгэлцэл сэргэж байна

    Монгол Улс хоёрхон л хөрштэй. Нүүгээд салахын аргагүй, түүхээсээ авахын аргагүй бат, нот холбогдсон хоёр хөрштэй. Энэ хоёр улс маань дэлхийд нэртэй, зартай. Хүчтэй нөлөөтэй. Тэдэнд Монгол гэдэг хөрш бий. Хэдийгээр хүн ам цөөтэй ч хүчирхэг явсныг цус махандаа шингэтэл ойлгуулсан хөрш. Монголтой аль аль нь тун сайн харилцаатай ч, заримдаа үл ялиг хөндийрөх, бага сага үл ойлголцох үе бий. …

  • 18 May

    Өвдөг шороодоод өндийж амжаагүй тэд хол давхих уу

    Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд өчигдөр зарлав.  Ингэснээр МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, С.Ганбаатар нар өрсөлдөх эрхтэй боллоо. Эдгээрээс хоёр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өндөр шаард­лагад нийцэх эсэх нь эргэлзээтэй. Олон нийт тэднийг аль хэдийнэ адил төстэй байдлаар нь тохуурхаж сууна. Тэднийг эц­гийнх нь нэрээр бус харь тодотголоор нь дууддаг жишигтэй. Тухайлбал, нэг …

  • 17 May

    ОХУ-тай сэргээгдэх эрчим хүчний систем байгуулах чиглэлээр хамтарна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Россети” компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ  байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж  ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ. …

  • 17 May

    О.Баасанхүү: МАХН сонгуульд ялалт байгуулахгүй бол намын удирдлагуудтай хариуцлага тооцно

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд, “Би МАХН-ын гишүүнчлэлээс гарах тухай асуудал бол онц анхаарал татах асуудал биш. Хэрэв би намаасаа гарвал МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ квотыг хадгалж үлдэнэ. Ер нь МАХН  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ёстой” хэмээв. Түүний хувьд Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууныг намаасаа нэр дэвшүүлэх сонирхолтой байжээ. Учир нь Л.Эрдэнэчулуун …

  • 17 May

    СЕХ-ноос С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэлээ

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр  хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа. Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит …

  • 17 May

    Татварын орлогыг зөв зарцуулснаар эдийн засаг эмчлэгдэнэ

    ЭДИЙН ЗАСАГ ТӨСӨӨЛСНӨӨС ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙНА Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ онд эдийн засаг өсөхгүй гэсэн төсөөлөл гаргасан. Харин олон улсын байгууллагууд харьцангуй эерэг дүр зургаар таамаглаж байгаа билээ. Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг байгууллагууд манай улсын эдийн засгийг энэ онд хоёр хувь давж өснө гэдэгт итгэлтэй байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр өнгөрсөн сард манай улсын эдийн …

  • 17 May

    Кристин Лагарде: Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде нартай ажил хэргийн уулзалт хийжээ. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээ даван туулахад бүх талаар дэмжиж, Засгийн газартай хамтарч ажиллахаа онцлов. Монгол Улсын Ерөнхий …

  • 17 May

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Ховд аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өчигдөр Ховд аймагт хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс өмнө тэрээр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулга сонслоо. Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Ховд аймгийн иргэдэд танилцуулах уулзалт Хөгжимт драмын театрт болов. Ерөнхийлөгчийн Тамгын газрын …

  • 17 May

    О.Баасанхүү нэртэй түгжил

    МАХН-ын бага чуулган хаалттай хуралдаж, С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болж, 23.30 цагт Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ. Уг нь намаараа хэлэлцэж, шийдсэн асуудал. Гэвч МАХН-ын зарим гишүүдэд С.Ганбаатарыг нэр дэвшүүлж байгаа нь таалагдахгүй байгаа бололтой. Тодруулбал, МАХН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг авч ирсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг шийдвэрийг эсэргүүцэл, мэдэгдэл хийх болсон байна. Тэрээр “С.Ганбаатар нэр дэвшихээр …

  • 17 May

    Мөхлөөс сэхэл рүү

    Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарав. Эдийн засаг сэргэж байна уу, мөхөж байна уу? Ийм асуулт олон хүний анхаарлыг татаж байна. Тэгвэл энэ асуултад хариулт авахын тулд эдийн засагчдын ойлгомж муутай урт тайлбараас ангид цөөхөн тоо баримтыг харьцуулж үзэж болох юм. Н.Алтанхуяг Ерөнхий сайд ганцхан жилийн дотор  2.1 тэрбум ам.долларын өр тавьсан. Чингис, Самурай нэртэй бондууд ар араасаа цувран гарч, …

  • 16 May

    Н.Энхбаярын нэр дэвшихээр улайрч байгаагийн цаад шалтгаан юу вэ

    Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Н.Энхбаяр МАХН-аасаа нэр дэвшихээр СЕХ-д материалаа хүргүүлсэн ч түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ. Учир нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн …

  • 16 May

    Алдагдсан боломж

    Дөрвөн жил. 1460 хоног. 35040 цаг. 2102400 минут. Энэ хугацаанд юу хийх боломжтой вэ. УИХ-ын гишүүд нэг удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улс төрийн тогтвортой нөхцөлд нэг магадгүй хоёр Засгийн газар үйл ажиллагаа явуулна. 500 мянган төгрөгийн орлоготой иргэн цалингаа үрэлгүйгээр хураавал 24 сая төгрөгтэй болно. Цаашлаад нэг хэсэг нь их, дээд сургуулиа төгсөж амьдралд хөл тавина. Нөгөө хэсэг нь олимпийн …

  • 16 May

    “Бүс ба зам”-ыг боломж болгоод атгах уу, шороо болгоод асгах уу?

    Хугацаа богино, хүү өндөртэй бондуудыг АН засагласан он жилүүдэд Монгол Улс олныг босгожээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдэгдсэнээр өнгөрсөн 4 жилд нийтдээ 7.2 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө босгосны ихэнх нь бизнесийн зээл байсан аж. Харин энэ мөнгөөр юу хийсэн нь түүнээс ч дутахгүй сонирхолтой, бас харамсалтай. Хотын гудамжинд цэцэг тарих, эсвэл зайрмагны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх зэргээр 7.2 …

  • 16 May

    Хүчит бөхөөсөө илүү Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг шинжье

    “Амьд явбал улсын наадам үзнэ” гэж их найрагч маань зүгээр ч нэг хэлээгүй. Дэнж хотойлгон, дэлхий дэлэгнүүлэн болдог цэнгэл баяраар бид монгол үндэстэн гэдгээ мэдэрч, огшдог. Болоод өнгөрснийх маргаашнаас л дараа жилийн нь наадмыг хүлээн “ирэх жилийн наадам хол байна даа” хэмээн шүүрс алдах нь бий. Жилд ганц болдог төрийн наадам айсуй. Наадам ойртох тусам уяачид хурдан хүлгээ, бөх сонирхогчид …