Улс төр

May, 2017

  • 24 May

    Ц.Мөнх-оргил: Ц.Элбэгдорж ШХАБ-ын хуралдаанд ажиглагчаар оролцохоор төлөвлөж байна

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 23-нд хэвлэл мэдээллийнхэнд зориулж гадаад харилцааны салбарт хийж буй голлох ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлал болон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтын үр дүнгийн талаар Сайд Ц.Мөнх-Оргил танилцуулж, Гадаад харилцааны сайдын хувиар Европын холбоонд …

  • 24 May

    Дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилно

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаархи Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …

  • 24 May

    Ерөнхийлөгч болох шаардлагыг өндөрсгөе

    Боловсролыг чухам ямар түвшинд асуудлыг авч үзэж байгаагаас хамаарч өөр өөрөөр тодорхойлох боломжтой. Хэрвээ хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл боловсрол нь “Хүний өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн” гэж тодорхойлсон байдаг. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаар нь авч үзэж байгаа тохиолдолд боловсролыг “Иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд …

  • 24 May

    Дэлхийн зүүний үзэл баримтлалтай намууд Улаанбаатарт чуулна

    “Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл” Прогрессив Аллианс байгууллагын IV бага хурал Улаанбаатар хотод 5 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Цогтбаатар, Г.Занданшатар болон Прогрессив Аллианс байгууллагын ерөнхий зохицуулагч Константин Вайнофф нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн А.Ундраа”Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн байгууллагын танилцуулыг хийв. УИХ-ын гишүүн А.Ундраа “Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл” байгууллага нь Дэлхийн …

  • 24 May

    Яллагдагч Ерөнхийлөгчтэй болох уу

    Монгол төрийн босго өндөр. Гэтэл энэ босгыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгөнөөс завшсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаж байсан хүн давахаар нэр дэвшчихсэн явж байна. Үүнийг гаднынхан ч хэлж ярьж, бичсээр байна. Ядаж л Монгол Улсын Ерөнхийлөгч нь нэр цэвэр хүн баймаар. Бид ч гэсэн нэр цэвэр хүмүүс нэр дэвшихийг харж, тэндээс сонголтоо хиймээр байна. Тэгтэл хуулийн байгууллагаас …

  • 24 May

    Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглалтаар гурван удаагийн тайлан гаргана

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Элчин сайд Герт-Хинрич Арэнс тэргүүтэй  Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны төлөөлөгчдийг  өчигдөр хүлээн авч уулзав. БНХАУ, Вьетнам зэрэг улсад Элчин сайдаар  ажиллаж байсан ноён Герт-Хинрич Арэнс  ярианыхаа эхэнд, дэлхийн түүхтэй Монгол Улсад анх удаа ирж сонгууль ажиглах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр цааш нь, …

  • 24 May

    Төр тэргүүлэх хүн боловсролтой байхаас аргагүй

    Сүүлийн үед төрийн тэргүүн хүн ямар байх ёстой талаар нэлээд нухацтай ярилцаж байна. Яагаад ч юм урьд өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ сэдвийг төдийлөн хөнддөггүй байжээ. Сурсан сургуультай, мэдлэг боловсролтой, дотоод төдийгүй гадаадын нэртэй сургуулиудыг төгссөн хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг байсан болохоор энэ тийм чухал сэдэв биш байжээ. Харин өнөө жил чухал сэдвүүдтэй зэрэгцээд ямар хүн төрийн тэргүүн болох ёстой …

  • 24 May

    Монголчууд бид Африкаас дор орно гэж байх уу?

    Монголчууд сарын дараа ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн монголчууд бид шинэ зууны хөгжлийн жолоогоо атгуулах хүнээ зөв сонгох эгзэгтэй мөчид ирлээ. Энэ цаг үед ерөнхийлөгч ер нь боловсролтой хүн байх ёстой юмуу, эсвэл сэтгэл байхад боловсрол хамаагүй юмуу гэсэн хэлэлцүүлэг сошиал сүлжээ болон олны дунд өрнөж байна. Нэр дэвшигчдийн боловсролын талаар янз бүрийн байр суурь, сэтгэгдлүүд харагдах …

  • 24 May

    Монгол төрийн тэргүүний босго өндөр

      Монгол төрийн үүсэл хөгжил МЭӨ 209 онд байгуулагдсан Хүннү гүрний хаан Модун Шаньюйгаас эхтэй гэж үздэг. Хүннү гүрний хаан Шаньюйгаас эхлэн төрт ёсны уламжлал тогтсон бөгөөд 1189 онд Тэмүүжин хамаг монголын хаанаар өргөмжлөгдөх үеэс Монголын төр ёсны хөгжил харцангуй шинэчлэгдэн нүүдэлчдийн  нийгэм, улс төр нь бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлогтой, Монгол төр өөрийн түшмэдээ хатуу шалгуураар бэлтгэж, шалгаруулдаг системтэй болсон байдаг. …

  • 23 May

    УИХ-ын дарга асан З.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

    Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Д.Мурат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, хөргийг бүтээсэн зураач Т.Чингис нар оролцлоо. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “1914-1919 онд Сайн ноён хан Т.Намнансүрэн Монгол Улсын Дээд хурлын даргаар ажилласан тэр цагаас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэн гэж үздэг. Үүнээс хойшхи УИХ-ын …

  • 23 May

    Ж.Эрдэнэбат: Хөгжлийн чөдөр-хуулиудыг хөтлөгч-хуулиудаар солих цаг болсон

    Хууль сахиулахын их сургуульд болж байгаа Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Чуулганы төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амгаланг эрж мэндчилье. Хуулийн салбарын эрдэмтэд анх удаа чуулж, Монгол Улсад шударга ёс, хуулийн засаглал тогтооход болон салбартаа тулгамдаж буй зарим чухал асуудлыг ярилцаж, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж байгаад Монгол …

  • 23 May

    Ж.Эрдэнэбат: Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр тариаланч, ногоочдоо дэмжинэ

    Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр, “-Энэ онд улсын хэмжээгээр 381,6 мянган га-д үр тариа, 23,6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23,2 мянган га-д тэжээлийн таримал, 28,6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил ид явж байна. Манай тариаланчид хаврын нэг өдрийг …

  • 23 May

    Шууд хамаарал

    Африк тивийн улс орнуудын удирдагчдаас хамгийн боловсрол муутай 10 Ерөнхийлөгчийг нэрлэжээ. Ашигт малтмалын арвин нөөцтэй ч хөгжлөөрөө хойгуур эрэмбэлэгддэг тус тивийн ихэнх улс орон ядуу, буурай ч дээрх жагсаалтад нэрлэсэн хүмүүсийн удирдсан орны байдал бүр ч хэцүү болох нь харагдаж буй. Тус тивд олон жил ноёрхсон боолчлол, хүн амын боловсролын түвшний доогуур үзүүлэлт зэрэг нь Африкийн хөгжлийг арагш татах суурь …

  • 23 May

    2016 оны УИХ-ын сонгуулийн маргаашнаас Монголын ард түмний хувь заяаны тоолуур эрх баригчдын гарт тоологдож эхэлсэн гэв

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2017.05.22/ ээлжит хурлаа хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуулийн төслийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн танилцуулга болон, Монгол Улсын Ерөнхийлөгч, мөн УИХ-ын гишүүн Тогтохсүрэн нарын өргөн барьсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга , УИХ-ын гишүүн Я.Санжмятавын мэдээлэл болон …

  • 23 May

    С.Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтөд дур зоргоороо хандаж байна

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах асуу­дал хууль зөрчиж буй талаар УИХ-ын ги­шүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ­тэй ярилц­лаа.   -Эрх баригчид “Эцэг” хуулийг өөрчлөхөөр зүтгэж байгаа. Энэ талаар сөрөг хүчний байр суурийг сонсмоор байна? -Үндсэн хууль бол бүх хуулийн “эцэг” гэж та хэл­лээ. Энэ утгаараа бусад хууль, төрийн үйл ажил­­лагаа нь Үндсэн хуультайгаа зөр­чилдөхгүй байх зарчим бий. Ялангуяа Үндсэн хуульд нэмэлт, …