Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам одоогоор дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа.Тус яамны дэд сайд Ё.Отгонбаярыг Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор УИХ-аас шийдвэрлэсэн юм. Харин ТНБД Н.Баяртсайханыг Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргыг энэ долоо хоногт томилох сураг байна. Лхагва гарагийн Засгийн газрын …
Улс төр
August, 2017
-
7 August
МАН –ыг энэ сарын 25-ний дотор бага хурлаа хийж, их хурлаа зарлахыг шаардав
МАН-ын их хурлыг яаралтай зарлахыг тус намын ‘Ээлжит бус онц их хурлын төлөө’ хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч, итгэл хүлээж байсан нам жилийн дараа болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь Засгийн газрыг байгуулахдаа мэргэжлийн бус хүмүүсийг томилсон. Засгийн газар нь цөөн хүний эрх ашгийг хамгаалдаг, эргэж буцсан шийдвэр гаргаж байсан зэрэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал …
-
7 August
Ж.Эрдэнэбат: БНСУ-аас олгох 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг ойрын үед байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн И Хэ Чан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён И Хэ Чан, есөн жилийн дараа ирэхэд Монгол Улс ч, манай хоёр улсын харилцаа ч маш их хөгжсөн байна гээд энэ удаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг түлхүү сонирхож буйгаа онцоллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг нь хөдөө аж ахуй юм …
-
7 August
Ц.Сандуйгийн “60 тэрбумын хэрэг” төрийн албан хаагчдыг хөлдөө чирч байна
Нийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй 2016 оны сонгуулийн өмнө төрийн албыг “наймаалцаж” 60 тэрбум төгрөг намдаа босгох тухай асуудлыг ярьсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Ингээд зогсохгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдах гол нөхцлүүдийн нэг бол 60 тэрбумын бичлэг болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн удирдаж орсон нийслэлийн 9 дүүргийн 2-оос бусад …
-
7 August
Нийслэлийн МАН хамгийн эхэнд хариуцлага хүлээх ёстой
УИХ-ын 65 суудал, бүхий л аймагт өөрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн боломжийг ард түмэн МАН-д өгсөн. Гэвч тэд сонгогч түмнийхээ итгэлийг сонгогдсныхоо маргаашаас л алдаж эхэлсэн юм. Үүний хариулт бол саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль юм. МАН үндсэндээ нэг сонгуульд хоёр ч удаа ялагдчихлаа. Буруу нь нэр дэвшигч гэхээсээ өмнөх ялалтандаа бялуурсан аймаг, хот, дүүргийн удирдлагуудад л бий. Тэр тусмаа …
-
7 August
А.Ганбаатарыг хорьж, М.Энхболд, Ц.Сандуй нараас мэдүүлэг авч эхэлсэн үү
Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өдгөө ажлаа хүлээж аваад сар болох гэж байна. Энэ хугацаанд түүний анхаарлаа хандуулж буй гол “бай” нь он дамнан яригдаж буй алдарт “60 тэрбумын” асуудал. Учир нь тэрээр “Хэрэв Ерөнхийлөгч болбол уг асуудалд анхаарал хандуулахын сацуу холбогдох эздэд нь хариуцлага оногдуулна” хэмээж улмаар АТГ-т шалгуулахаар албан бичгийг өөрийн биеэр хүргэж байсан. Тэгвэл энэ …
-
7 August
Ж.Энхбаяр: Шадар сайдыг тагнаж, чагнасан гэх асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авна
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа талаар Шадар сайдын ажлын албанаас Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарт хүсэлт гаргасан байдаг билээ. Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцгой анхаарч хуулийн …
-
7 August
Зээл тусламжийн бодлого хаашаа чиглэж байна вэ, Ерөнхий сайд аа?
ОУВС-гаас өмнөхөөсөө 20 дахин их санхүүжилт авч, Урд хөршөөс хэт их мөнгө аваад байна уу, үгүй юу- УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулан парламентад 65 суудалтай болсон МАН, түүний байгуулсан засгийн газар ажлаа авмагцаа Монгол Улс дампуурлын ирмэгт байгааг зарласан. Тэдний хэлснээр, өнөөгийн Монгол Улсын өмнө тулгамдсан эдийн засгийн хүндрэлтэй байдал нь зөвхөн 2012-2016 оны Засгийн газрын алдаатай бодлогын уршиг аж. …
-
7 August
Ерөнхийлөгч Х.Баттулгын Тусгай Элч Л.Пүрэвсүрэн Ираны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ наймдугаар сарын 5-нд Ираны Парламентын ордонд болсон ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Х.Руханигийн тангараг өргөх ёслолд оролцов. Тангараг өргөх ёслолд дэлхийн 130 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч, түүний дотор 30 шахам улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга нар оролцлоо. Ираны Ерөнхийлөгч Х.Рухани тангараг ёслол дээр хэлсэн үгэндээ “Олон улсын хамтын …
-
5 August
ОУВС-гийн шалгалтад бүдэрсэн Засгийн газар бодит дүгнэлтийг нуув
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд манай улсад ажилласан. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үнэлгээний талаар танилцуулж буй Засгийн газар, Монголбанкнаас өгч буй мэдээллүүд хол зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр хоногийн өмнө ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзсан бөгөөд хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн хэмээн Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээнд дурджээ. Тодруулбал …
-
4 August
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оффшорын асуудлаар Сангийн сайдад хандлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оффшорын асуудлаар олон улсын байгууллагатай хамтрах асуудлаар Сангийн сайдад хандан өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга манай улсаас оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын /OECD/ оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө …
-
4 August
НҮБ, Улаанзагалмай нийгэмлэгтэй Монгол Улс хамтран ажиллаж хүнсний бүтээгдэхүүн, мах нийлүүлэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Рауф Куэрэшийг өнөөдөр хүлээн авч уулзаж тус байгууллагатай Монгол Улсын хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Рауф Куэрэш Монгол Улсын Ерөнхийлөгчид тус байгууллагаас Монгол Улсад явуулж байгаа үйл ажиллагааг товчхон танилцуулж, малчдын амьжиргааг дээшлүүлэх болон хүн амын хэрэглэж буй хүнсний чанар найрлагыг …
-
4 August
МАН-ын дотоод тэмцэл хурцдаж эхэллээ
МАН-ын дотоод асуудал чимх чимхээр ил гарч эхэллээ. Тухайлбал, МАН-ын нөлөө бүхий лидерүүдийн сонгуульд яаж мөнгө босгож оролцох, дараа нь албан тушаалыг хэрхэн наймаалцах талаар хоорондоо ярьсан авлигын баримт болох 60 тэрбум төгрөг ил болсон. Мөн сошиал орчинд н.Энхмэнд, н.Золбаяр нарын хүмүүс “Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын даалгавраар У.Хүрэлсүхийг өдөж зодоон үүсгэхийн тулд хэд хоног дагасан” гэсэн мэдэгдэл бүхий бичлэг цацагдсан. …
-
4 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цагдаад ханджээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагдаагийн байгууллагад өөрийгөө болон иргэн н.Энхмэнд, н.Золбаяр нарыг шалгуулахаар ханджээ. Тодруулбал, өчигдрөөс эхлэн сошиал орчин н.Энхмэнд, н.Золбаяр нарын хүмүүс “Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын даалгавраар У.Хүрэлсүхийг өдөж зодоон үүсгэхийн тулд хэд хоног дагасан” гэсэн мэдэгдэл бүхий бичлэг цацагдсан. Энэхүү мэдээллийг Ерөнхий сайд Ж.Эрдэнбат нэр төрд халдах гэсэн бусдын зохион байгуулалттай үйлдэл хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар ханджээ.
-
3 August
Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халед Аль-Фадлиг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Аль-Фадлиг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Халед Аль-Фадли Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах захидал илгээснийг дурдаад уг захидалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс илгээсэн хариуг Кувейт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл