Улс төр

August, 2017

  • 3 August

    Х.Баттулга: Канад улстай өвлийн спортын салбарт хамтран ажиллах боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэрийг бүрэн эрхээ өндөрлүүлж эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Монгол Улс, Канад Улс уул уурхайн салбарт түлхүү хамтран ажиллаж ирлээ. Зөвхөн энэ салбарт бус хөдөө аж ахуй, спорт, ялангуяа өвлийн …

  • 3 August

    Эд Жэйгэр:Монгол Улс бол цаашид ч Канадын Улсын гол түнш байсаар байх болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.08.03/ Канадын Элчин сайд ноён Эд Жэйгэрийг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, ноён Эд Жэйгэрийг Элчин сайдаар ажилласан хугацаанд хоёр талын харилцаа хөгжиж, олон ажил хийгдсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн хоёр талын одоо байгаа “Өргөн хүрээтэй түншлэл”-ийг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд Элчин сайдын оролцоо, хувь нэмэр их …

  • 3 August

    Х.Баттулга: ОУВС нүүрсний үнийн өсөлтийг эдийн засгийн амжилт гэж хэлж болохгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн байдал хийгээд ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар ярилцлаа. ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай Монгол Улстай хийсэн хэлэлцээрийн талаар уулзалтын эхэнд товч танилцуулж, цаашид эдийн засгийн байдал тогтворжлоо …

  • 3 August

    Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Ц.Хулан томилогдов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр  томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд …

  • 2 August

    Х.Баттулга: 60 тэрбум төгрөгийн болон 40 гаруй хүний офшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр …

  • 2 August

    Х.Баттулга:Эх орныхоо төлөө хэрэгтэй цагт нь эвлэлдэн нэгдэх санаа зориг, зүтгэлтэй байгаагийн илрэл юм

    Ерөнхийлөгч Х.Баттулга эх оронд гал түймрийн аюул тулгарсан үед ой хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд сайн дураараа оролцон эх оронч идэвхи, санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч санал солилцох зөвлөлдөх уулзалт хийлээ. Иргэд ийнхүү сайн дураараа гал түймэр унтраахад оролцож байгаа нь иргэд эх орныхоо төлөө хэрэгтэй цагт нь эвлэлдэн нэгдэх санаа зориг, зүтгэлтэй байгаагийн илрэл юм. Одоо энэ …

  • 2 August

    Х.Баттулга: Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бизнесийн салбарыг ойлгодог, зовлонг нь мэддэг хүн  Монгол Улсын Ерөнхийлөгч болсны хувьд Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжихөд ямар бэрхшээл, саад учирдгийг би сайн мэднэ” хэмээгээд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихэд бэлэн байна” …

  • 1 August

    Х.Баттулга: Хүн, нам солигдсон ч бодлого үргэлжлэх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцлаа. Энэ зун хур бороо багатай, нийт нутгаар маш гандуу, говийн аймгуудын нутгаар маш их гантай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярианыхаа эхэнд дурдаад хадлан, ургац алдах, гурилын үнэ өсөх, …

  • 1 August

    Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд тус Үндэсний хорооны дарга, гишүүд болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгч нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцоллоо. …

  • 1 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаа, мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажилладаг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үүсгэн байгуулсан жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, …

  • 1 August

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн төвд болов

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт 2017 оны 07 дугаар сарын 31-ний үдээс өмнө Баянхонгорт аймгийн төвд зохион байгуулагдсан бол мөн өдрийн үдээс хойш уг төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнүүлсэн ба сэдэв …

  • 1 August

    60 тэрбумынхаан, та нөхдөд 9 дүгээр сарыг хүлээх шаардлага юу байна вэ

    МАН-ын бага хурал 9 дүгээр сард болно гэж намын дарга М.Энхболд мэдээлсэн. Энэ хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагыг хэн нэгэнд үүрүүлэх нь ойлгомжтой. М.Энхболдын хувьд ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл түүний Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь сонгууль штаб, намын уур амьсгалтай огтхон ч хамааралгүй байлаа. Харин М.Энхболдыг өвдөг шороодуулсан асуудал бол 60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай …

July, 2017

  • 31 July

    Засгийн газар маргааш бонд арилжина

    Засгийн газар ирэх сарын 01-нд буюу маргааш 18 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжина. Тус бонд нь гурван төрөл байх ба хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах юм байна.   Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх ба хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй юм байна. Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд …

  • 29 July

    Ерөнхийлөгч Батлан хамгаалах яаманд ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яамны удирдлагуудтай батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр Батлан …

  • 28 July

    Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн бонд арилжина

    Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн, гурван төрлийн үнэт цаас арилжина. Тус бондын хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах юм байна. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх юм. Үүний хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй юм байна. Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн …