Улс төр

June, 2017

  • 5 June

    Хар тамхины хэрэгтэй 200 гаруй хүн ялаас чөлөөлөгдөхөөр байна гэв

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих Эрүүгийн хуулийн зарим ноцтой заалтын талаар өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Долдугаар сарын 1-нээс маш ноцтой Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Нэн тэргүүнд эх орноосоо урвах заалтыг байхгүй болгосон байсан. Тагнуулын ерөнхий газар хүртэл миний эсрэг улс төржсөн мэдэгдэл хийсэн. Ингээд эх орноосоо урвах заалтыг хэлж ярьж явсны эцэст нэмэлт өөрчлөлтөөр …

  • 3 June

    Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгууллаа

    Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-ийг байгуулж, дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, баталлаа. Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр чуулганд оролцсон гишүүдийн 72.9 хувийн дэмжсэн саналаар томилогдсон юм. Үндэсний зөвлөл нь гурван талын тус бүр 3 төлөөллөөс бүрдсэн 9 гишүүнтэй. Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр: Н.Номтойбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд …

  • 3 June

    “Хатан туулаа аваръя” хөдөлгөөний Б.Жагарыг баривчилжээ

    МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэхийг СЕХ-ноос бүртгэхээс татгалзсанаар намын нөхөд нь жагсаал цуглаан зохион байгуулж, 300 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр МАН-ын байрны гадаа суулт хийж, дараа нь Сонгуулийн Ерөнхий хороо руу дайран орсон юм. Гэтэл тэдгээр 300 гаруй хүмүүсээс “Хатан туул”-ын гэх тодотголтой Б.Жагарыг цагдаагийн байгууллага онцолж шалгасан байна. Хууль хяналтын байгууллага өнөөдөр Б.Жагарыг өглөөнөөс хойш байцааж, …

  • 2 June

    Монголбанкны буруутай үйл ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэрийг мушгиж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг гүтгэжээ

     УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн дүгнэлтэд үндэслэн  хариуцлага тооцох УИХ-ын тогтоолын төсөл гаргахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжээд байгаа билээ. Уг шалгалтын дүгнэлтийн зарим хэсгийг олон нийтэд ил болгож эхэлсэн даруйд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой сөрөг мэдээлэл гарч эхэлсэн. Тодруулбал, уг дүгнэлтийг УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад  УИХ-ын Байгаль орчин, …

  • 2 June

    БНХАУ-аас авах 1 тэрбум ам.долларын ЕХ-ийн нэмэлт, өөрчлөлтийг батлах хуулийн төслийг өргөн барив

    УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.02) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий …

  • 2 June

    Эх орноосоо урвах, гадаадын тагнуулд ажиллах гэснийг гэмт хэргийн нэг шинжид багтаах төсөл боловсруулжээ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Батзориг өргөн мэдүүлэв. Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 2002 оны Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэж нэрлэн заасан “Монгол Улсын иргэн …

  • 2 June

    Монгол, ОХУ хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтарна ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алексей Самбуевич Цыденов өнөөдөр бараалхаж, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа. Талууд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь худалдааны нийт эргэлт, хөрөнгө оруулалтын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хил орчмын бүс нутгийн худалдаа нэмэгдэж, бараа эргэлт …

  • 2 June

    Санкт-Петербургийн ОУ-ын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв

    2017 оны зургаадугаар сарын 1,2-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад төлөөлөгч оролцож байна. Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ. Тус эдийн засгийн …

  • 2 June

    ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэнэ

    Засгийн газрын тогтоолын дагуу Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг  дараагийн сайд томилогдох хүртэл БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байна. УИХ  2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-д өргөн бариад байсан юм.

May, 2017

  • 31 May

    Хариуцлагын талаар хий дэмий ярих хэрэггүй

    УИХ-ын Эдийн засгийн байн­гын хорооноос байгуулсан ажлын хэсэг Монголбанкинд шалгалт хийж, дүнгээ танилцуулсан нь ойрын өдрүүдэд анхаарал татаж байна. Өнгөрөгч оны эцсийн байдлаар хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримт­лагдсан алдагдал гурван их наяд төгрөг даваад буй бөгөөд үүнд хүүгийн алдагдал жин дарж буй. Өөрөөр хэлбэл, Төв банкнаас …

  • 31 May

    М.Энхболд:Бүх шатанд хариуцлагыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй

    Улсын их хурлын  чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд хандаж Бүх шатанд ХАРИУЦЛАГА тооцох, хариуцлагыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэж хэллээ.  УИХ-ын дарга М.Энхболдын чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

  • 31 May

    Женко Х.Баттулга “Урт хутгат”-ын аймшигт түүхийг давтахыг хүсэв үү?

    Сонгуулийн сурталчилгаа ойртох тусам улс төрчдийн бие биендээ хаягласан захиалгат нэвтрүүлэгүүд ихэсдэг. Гэхдээ энэ бүхэн хуулийн хүрээнд, үзэгч сонгогчиддоо хүндэтгэлтэй хандах ёстой. Харин энэ сарын 29-ний орой “С1”, “ТВ9” зэрэг телевизээр хүчирхийлэл аллагад уриалан дуудсан шинжтэй нэвтрүүлэг цацагдсан нь хүмүүсийг айдаст автууллаа. “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй уг нэвтрүүлэгт “ТВ9” телевизийн олон улсын тоймч Ш.Гантулга “Монголын нийгмийг цэвэрлэхийн тулд 200 хүний …

  • 31 May

    БСШУС-ын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар огцрууллаа

    Өнөөдрийн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэж 64.3 хувийн саналаар огцрууллаа. Ингэснээр БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдрөөс эхлэн ажлаа өгч байна. Харин БСШУС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Засгийн газар өнөөдөр томилох ёстойг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.

  • 31 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ыг зорилоо

    Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорЕрөнхийилоо. Энэ чуулга уулзалтаар ОХУ, хөгжиж байгаа эдийн засаг, дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлыг хэлэлцэн тодорхойлдог. Ерөнхий сайд чуулга уулзалтын нээлтэд үг хэлэх бөгөөд өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Мөн Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдтай …

  • 31 May

    М.Билэгт: Монголбанкны алдаатай бодлого эдийн засаг хямрахад нөлөөлсөн

    УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа. -УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Шалгалтын дүнгээс үзэхэд Монголбанкны өр, төлбөр 2016 оны эцсийн байдлаар ямар байна вэ? -2012-2016 онд Төв банк улсад ямар ч ашиггүй своп, форвард хэлцлийг хэдхэн арилжааны банктай хийсэн, төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан, өндөр дүнтэй интервенц хийж төгрөгийн валюттай харьцах …