Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай хэлэлцэв. Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ. Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, …
Улс төр
May, 2017
-
11 May
БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр боллоо. 20 жилийн хугацаатай энэ зээл нь жилийн 1,75 хувийн хүүтэй бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх юм. Зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд …
-
10 May
Тэр үндэсний хэмжээнд боддог бас сэтгэдэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам АН, МАН-аас тодорсон нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг асуултын хариуг олох гэж ард түмэн хичээж байна. Энэ удаа Монголын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд гэж чухам хэн бэ, ямар хүн бэ гэдэг дээр жаахан тогтоё. АН, МАН-ын хоёр нэр дэвшигчийн намтар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай явчихсан учир …
-
10 May
Мэтгэлцүүлье давалгаа эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг халз мэтгэлцүүлэх санал сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс ч олон улсын жишгийн дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар өргөн хүрээний мэтгэлцээнийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулах нь сонгогчдод бодитой мэдээлэл өгдгөөс гадна сонголтод нь хүчтэй нөлөөлдөг гэдгийг хэлсээр байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн сошиал орчинд Ерөнхийлөгчийн …
-
10 May
Урт шар дээлтэй “хүний наймаа” газар авч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд хэчнээн хүн нэр дэвшигчийн батлахаа гардах вэ гэдэг асуудал өнөөдөр олны анхааралд байна. Массын зүгээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн болно гэж үзэж буй. Учир нь гуравдагч хүчнээс нэр дэвшигч Н.Энхбаяр хуулийн шаардлага хангахгүй учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй нь бараг тодорхой болоод байна. …
-
10 May
Д.Очирбат:Чингэлтэй дүүрэгт ЭМТ барих асуудал шийдэгдсэн, дүүргийн удирдлага 2.4 га газар чөлөөлөх шаардлагатай байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар өчигдөр Чингэлтэй дүүргийн зарим хороодын өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. Тэд өрхийн эмнэлгийн эмч нартай уулзалт хийж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр саналыг нь сонсож ярилцав. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн …
-
10 May
Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч хатагтайг үдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгчийн түвшинд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үдэн мордуулав.Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийн айлчлал Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал …
-
10 May
Н.Энхбаяр хэтийдсэн шуналаасаа болж эвлэрлийг эвдсэн үү
Ерөнхийлөгч сонгуулд нэр дэвшигчдийн талаарх сайн, муу мэдээлэл цахимаар нэг хөвөрнө. Захиалгатай, захиалгагүй, эзэнтэй, эзэнгүй постууд өнөөх л монголын улс төр тэр дундаа сонгуулийн бохир уур амьсгал аль хэдийнэ орсныг илтгэх шиг. Нэг нь тэнгэрт тултал магтаад нөгөө нь газар дор ортол муулах нь зөвхөн нийгмийн сүлжээнээс мэдээлэл авдаг хүмүүст сонголтыг нь хоёрдуулж, нөгөөх нь саналаа худалдах эх суурийг нь …
-
10 May
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба зам” Олон Улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д айлчилна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан …
-
9 May
Иргэд мэтгэлцээнийг хүсч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болоход ердөө сар гаруйн хугацаа үлдээд байна. Хуулийн дагуу энэ долоо хоногт СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм. Өнөөдрийн байдлаар МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхээ мэдэгдээд буй. Гэхдээ улс төрийн гуравдагч хүчнээс нэр дэвшигч Н.Энхбаярын тухайд нэр дэвших боломжгүй. Учир нь түүний хувьд хууль шүүхийн байгууллагаас “ялтайд …
-
9 May
Улс төрийн лангуун дээрх барааны үнэ цэнэ
Улс төрийн лангуун дээрх бараа дэлгэгдлээ. Дээр нь хавар цагийн бас сонгуулийн улирлын хайр, хямдралыг ч хамтад нь зарлалаа. Барааг шилж сонгох амаргүй. Улс төрийн намуудын бараагаа рекламдах өнгө аяс уян яруу гэж чигтэйхэн. Гэвч өнгөлөн далдлалтын цаадах үнэн төрх нь Монголын ирээдүйд, иргэдийн амьдралд чухал юм. Авсан бараагаа буцааж болдоггүйн горыг өнгөрсөн түүх битгий хэл, өнөөгийн парламентын өнгө төрх …
-
9 May
Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сүүлийн хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо. Хоёр том сөрөг хүчин МАН, АН нэр дэвшигчээ хэдийн тодруулчихсан. Харин МАХН-ынхан бага чуулганаараа намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн боловч хууль хяналтын байгууллагаас түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй учраас нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, эрүүгийн хэргийн ерөнхий …
-
9 May
УИХ-ын гишүүн С.Жавхлангийн “захиа”
Улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа. Дэвшсэн эрхмүүдийн талаар олон нийт сайнтай муутай байгааг цахим ертөнцөөс харж болно. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан үүнийг арай өөр өнцгөөс тайлбарлан үзэл бодлоо илэрхийлжээ. Түүний цахим хуудаснаа илэрхийлсэн “Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар ингэж тохиролцжээ” гэсэн нийтлэлийг хүргэж байна. Тэрээр “Оюутолгойг канадчууд “дээрэмдэж” байхад, Тамсагийн ордыг хятадууд “эзэгнэж” байхад энэ улсын “хойд эцэг” Элбэгдорж чи хаана …
-
8 May
УИХ-ын дарга М.Энхболдод БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь бараалхлаа
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. УИХ-ын дарга М.Энхболд Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, айлчлал амжилттай болж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чухал нөлөө …
-
8 May
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл дэх хүний эрхийг дордуулж буй заалтуудыг эргэж харах шаардлагатай гэж үзэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.08/ хуралдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Тус хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан байгаа билээ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан хэд хэдэн заалт байгаа учраас ажлын хэсэг эргэж харах шаардлагатай. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл