Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудалуудыг хэлэлцлээ Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан офшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглоно Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хуульзүй, дотоод хэргийн …
Улс төр
September, 2016
-
14 September
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхийлөгч О.В.Белозёров тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.14/ ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгчтэй уулзан, танилцаж байгаадаа баяртай байна хэмээгээд Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болсон хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь хоёр улсын стратегийн түншлэлийн ач холбогдолтой байгууллага. Монгол …
-
14 September
Ж.Эрдэнэбат: 1949 оны гэрээг өөрчлөхийн төлөө хоёр тал бодитой алхам хийх цаг болсон
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёровыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үр ашигтай ажиллуулахад хоёр тал урд өмнөхөөсөө илүү санаачилгатай ажиллах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай, тийм бололцоо байгааг онцоллоо. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын аль алинд хамтарсан томоохон төслүүд бий. Тэдгээр төслүүдэд оролцох, тэндээс ажил олох …
-
14 September
“Нортерн Рэйлвейс” ХХК-ийн ТУЗ-ын даргыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Нортерн Рэйлвейс” ХХК-ийн ТУЗ-ын дарга Дейвид Пауллыг хүлээн авч уулзлаа. “Нортерн Рэйлвейс” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр зам барих төсөлд оролцож буй компани юм. Монголын хойд бүс нутгийн уул уурхай, газар тариалан болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэд бүтцийн чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт хийх гэж байгаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд талархал …
-
14 September
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар энэ сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийнэ. Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хөгжүүлэх тухай, мөн олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ явуулж, санал солилцох юм. Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд …
-
13 September
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, Л.Болд нар 63 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцав
Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, Л.Болд нар өнөөдөр Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид авах …
-
13 September
Э.Бат-Үүл хэнд эрхлээд байна вэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг амь үрэгдээд 18 жил өнгөрлөө. Энэ хугацаанд энэ хэрэгт нэр холбогдож явсан ч өдийг хүртэл дорвитой шалгагдаагүй хүн бол Э.Бат-Үүл билээ. Хуулиараа бол хэргийг үйлдсэн, үйлдээгүй нь хамаагүй сэжиглэгдсэн, нэр холбогдсон л бол шалгуулах, мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл Э.Бат-Үүл “Би мэдүүлэг өгөхгүй” хэмээн зөрүүдэлж, Монгол Улсын хууль тогтоомжийн өмнө хэн бүхэн эрх тэгш эрхтэй байдаггүй …
-
13 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхантай уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхныг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг саяхан батлууллаа. Уул уурхай, эрчим хүч бол Монголын голлох салбар. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт олон салбарын арга хэмжээг тусгасан. Энэ дөрвөн жилд хугацаанд нийт 26 их наяд төгрөгийн ажил арга хэмжээ явуулах судалгаа бий. Үүнээс 12 …
-
13 September
УИХ-ын дарга Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 26 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
Манай оронд 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол Улсад анх удаа парламентат ёсны төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Бага Хурал байгуулагдаж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Өнөөдөр энэхүү түүхт өдрийн 26 жилийн ой тохиож байна. Энэхүү …
-
13 September
Монгол Улсад парламентын засаглал шинэ үндсэн хуулиар баталгаажин, төлөвшин хөгжиж байна
Одоогоос 26 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байна. Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон нь гэнэтийн …
-
12 September
Ж.Эрдэнэбат: Бизнес эрхлэгчид, Засгийн газрын эрх ашиг нэг шугамд байх ёстой
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮХАҮТ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд болон нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан татварын орчин, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, даван туулах арга замын талаар санал бодлоо солилцлоо. “Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж УИХ-ын чуулганаар батлуулахдаа салбар бүрийн саналыг тусгахыг хичээсэн. Цаашид аливаа нэг шийдвэр гаргахын өмнө тухайн салбартаа мэргэшсэн хүмүүс, аж ахуйн нэгж, …
-
12 September
Э.Бат-Үүл: С.Зоригийн хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа надаас үс, цус, хурууны хээний шинжилгээ авлаа
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан явдалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг улс төрийн зорилготойгоор удаа дараалан шалгаж байгаа бөгөөд Монголын цагдаагийн байгууллага гадны экспертүүдийг энэ хэрэгт оруулах дургүй байгаа бололтой. Учир нь “хэрэг илрэх нь чухал биш хэнд ноогдуулах нь улс төрийн зорилго болоод байгаа” мэтээр харуулж байна. Ингээд Э.Бат-Үүлийн хэлсэн тайлбарыг хүргэе. Э. Бат-Үүл хэлэхдээ: …
-
12 September
Төсвийн тодотгол батлагдаж, ээлжит бус чуулган өндөрлөлөө
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголыг гурав …
-
10 September
Монголчуудыг өртэй амьдрах хувь заяаг АН-ын эрх баригчид “бэлэглэсэн”
Төсвийн тодотголыг ойрын өдрүүдэд хэлэлцэж шийдвэрлэхээр УИХ ажиллаж байна. УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар хуралдаж буй ээлжит бус чуулганы гол зорилго нь төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх юм. Улсын данс улааж, хөрөнгө мөнгөний асуудал тулгарч асуудал бүхэлдээ хүндхэн байдал руу шилжээд байна. Сангийн сайдын ажлаа авсан даруйдаа мэдээлэл хийж төсвийн алдагдал хэрээс хэтэрч, валютын нөөц дуусч, төрийн албан хаагчдын цалингаа тавьж чадах …
-
10 September
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
УИХ-ын чуулганы өчигдөр оройны хуралдаанаар УИХ-ын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” УИХ-ын 26 дугаар тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд “Хүлээн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл