Улс төр

September, 2016

  • 20 September

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулга

    Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулга тавьжээ.

  • 20 September

    АН-ын булхай илрэв үү

    -Хэдийгээр Ардчилсан намынхан төрийн эрхийг барьж байх үедээ Сонгуулийн тухай хуулийг хүссэнээрээ өөрчилж УИХ-ын ээлжит сонгуульд оролцсон ард түмэн тэдэнд есхөн суудлыг өгсөн. Тэгвэл УИХ-ын сонгууль болохоос сарын өмнө З.Энхболд, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Арвин нар дээрх хуулийн тухай хэрхэн ярьж байсан талаарх нууц бичлэг задарч, цахим ертөнцөд шуугиан тариад байна- УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын …

  • 20 September

    Ч.Долгормаа: Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуумаар байна

      Иргэн Ч.Долгормааг 2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэг­лэлтэй эрүүгийн хэр­гийн хохирогчоор шал­гаж байгаа гэнэ. Тиймээс  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаар болжээ. Тэрээр энэ талаар “Би 2014 онд АТГ-т АН-ын гишүүн, Их хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон Б.Батбаярт холбогдуулан гомдол гаргасан. АТГ мөрдөн байцаалт явуулж намайг хохирогчоор тогтоосон. Гэтэл манай гэр бүл өнөөг хүртэл хохирсон хэвээр байна. Харин …

  • 20 September

    Сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 1-ний өдөр эхэлнэ

    Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 10 дугаарсарын 19-нд болно. Энэ удаагийн сонгуульд автоматжуулсан систем ашиглах бөгөөд сонгуулийн бэлтгэл ажилд зориулж 13.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталсан байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар наймдугаар сарын 31-ний дотор намууд нэр дэвшигчид, есдүгээр сарын 3-ны дотор бие даагчид бүртгүүлэх заалттай. Мөн хуулийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас …

  • 20 September

    УИХ-ын дарга М.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа.

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд  /2016.09.19/ өдөр  НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Роберто Бенестэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсад олон жилийн турш дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирснийг цохон тэмдэглээд Засгийн газрын хамтран ажилладаг чухал байгууллагын нэг болохыг онцлов. …

  • 20 September

    Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо хүрэлцэн ирэв

    Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцох юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр …

  • 19 September

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгийн Мандал, Баянгол суманд ажиллалаа

    Сэлэнгэ, Дархан-Уул аймагт орон нутгийн томилолтоор ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат есдүгээр сарын 17, 18 буюу амралтын энэ өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхий сайдыг Мандал сумын Түнхэл тосгонд ажиллах үеэр Хараа гол дээрх 72,8 урт/метр төмөр бетон гүүрийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэ ёслолын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат богино хугацаанд гүүрийн ажлыг дуусгаж хүлээлгэн өгч байгаа автозам, …

  • 18 September

    МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал Монголын шинэ амьдралын очийг гал болгон дүрэлзүүлсэн

    Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю. Цэдэнбалын 100 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа билээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан онол-практикийн бага хурлын нээлтэнд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Ардын Намын журмын эрхэм нөхөд өө,             Тус хуралд хүрэлцэн ирсэн хүндэт эрдэмтэд, …

  • 17 September

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвд зочиллоо

    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Кубын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д зочиллоо.  Ерөнхийлөгчийг тус төвийн захирал Еүлохио Пиментел, “БиоКубаФарма” нэгдлийн Ерөнхийлөгч Др. Карлос Гутиеррес нар угтан авч төвийхөө үйл ажиллагааны талаар танилцуулав. Хөгжиж буй орнуудад их хэмжээгээр тархаж буй вирус, халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийг тухайн үеийн Ерөнхийлөгч Фидэл Кастрогийн санаачлагаар 1982 онд үүсгэн байгуулж байсан түүхтэй юм байна. Элэгний …

  • 17 September

    УИХ-ын дарга М.Энхболд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн баярын хуралд оролцов

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд 9-р сарын 16-ны өдөр  Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн баярын хуралд оролцов. Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Маршал Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар ард иргэд, төрийн бус байгууллагуудаас төр, засагт хандан удаа дараа хүсэлт …

  • 16 September

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Бүгд Найрамдах Куба улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж албан ёсны айлчлал хийхээр Бүгд найрамдах Куба улсын Гавана хотноо хүрэлцэн ирлээ. Угтах ёслолын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын үндэсний баатар Хосе Мартигийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтан авч, мэндчилсэний дараа Хүндэт харуулын дарга илтгэл өгч хоёр орны …

  • 16 September

    БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр  БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд эрхэм зочидтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга …

  • 16 September

    АН-ын ҮЗХ-ны хурал дахин хойшиллоо

    Долоо дахь удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа өнөөдөр 14:00 цагт товлоод байсан ч дахин хойшлууллаа. Дээрх шийдвэрийг тус намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас гаргасан байна. Учир нь, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах нь илүү зохимжтой, одоогоор орон нутгийн сонгуульд бүх хүчээ дайчлан ажиллах …

  • 16 September

    Ж.Намсрай: Эрх мэдэлд бялуурсан хэдэн нөхөр АН-ыг дампуурлын ирмэгт авчирсан

    -АН-ын даргын төлөөх “алаан”-аас болоод ҮЗХ хуралдаж чадахгүй байна- АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнөөдөр болох товтой байсан ч дахин хойшиллоо. Харин энэ намыг үүсгэн байгуулсан ахмад гишүүд үүний шалтгааныг намын даргын төлөөх сунгаа, фракц хоорондын зөрчилтэй холбон тайлбарлаж байна. Түүнчлэн АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа гажуудсан. Ялангуяа намын дотор шударга ёс байхгүй болсон учраас АН-ыг үүсгэн байгуулагчид анхдугаар зөвлөгөөнөө хийжээ. …

  • 16 September

    “Итгэлийн зээл” олгож, үрийн аж ахуй байгуулахыг дэмжинэ

    Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Атар трейд”, “Гацуурт”, “Гэгээлэг трейд” компанийн тариалангийн талбайд зочилж, үр тариа, хүнсний ногооны хураалт, хадгалалтын байдалтай танилцан тариаланчидтай уулзлаа. Шаамар сумын ногоочин Ц.Нацагдоржийн ногооны талбайд болсон уулзалтад нутгийн иргэд, ногоочид оролцон санал бодлоо солилцов. Тэд ногоогоо нийслэлд хүргэж нэг кг-ийг нь 200 төгрөгөөр ченжүүдэд …