МАН-ын бүлгээс өнөөдөр чуулганы хуралдааныг хойшлуулан байж хуралдсан бүлгийн хурлаараа ямар асуудал хэлэлцсэн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэгэн анхаарал татсан мэдээлэл дуулгасан нь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаас нээлттэй сурвалжлага хийсэн “Ардын эрх” сониныг Тагнуулын газраар шалгуулах тухай асуудал байв. Хэвлэл мэдээллийн байгууллагыг ийм тохиолдол, шалтгаанаар шалгуулж, бүр Тагнуулын байгууллагад хандаж байсан түүх үгүй. Өмнө …
Улс төр
September, 2016
-
2 September
Ч.Өнөрбаяр: Улсын Их Хурал буруу жишиг тогтоочихлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, доктор Ч.Өнөрбаяраас Улсын Их Хурлаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах шийдвэр гаргасантай холбогдуулан тодруулга авлаа. -Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн …
-
2 September
Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслүүдийг батлав
Монгол Улсын Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/; эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гишүүдэд танилцуулав. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуух асуулттай гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 83 хувийн саналаар хуулийн …
-
1 September
Улсын их хурлын дарга М.Энхболд СД-ийн 1 дүгээр дунд сургуулийн хичээлийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов
УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Эрхэм хүндэт багш сурган хүмүүлэгчид ээ, Хүүхэд багачууд, сурагчид аа, Та бүхэнд болон та бүхнээр уламжилж, Нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийн энэ хүндтэй индэр дээрээс Монгол Улсын өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн нээлтийг хийж байгаа …
-
1 September
О.Баасанхүүг намын дайсан болгов уу?
Намын даргынхаа төлөө олны өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уйлж чаддаг зориг, зүрхтэн МАХН-д бий. Тэгвэл Э.Эрдэнэжамъян гэх тэрхүү залуу улстөрч яг одоо анхаарлын төвд байгаа нэр бүхий хуулиудыг эргүүлэн татаж, басхүү дагаж мөрдөх хугацааг нь хойшлуулж байгаа эрх баригчдын үйлдэлтэй холбогдуулан хэвлэлд тайлбар өгсөн байна. Тэрбээр ярихдаа “Эрүүгийн хуулийг 2017 оны долоодугаар сарын 1-н хүртэл хойшлуулна гэдэг чинь Ерөнхийлөгчийн сонгуулийг …
-
1 September
Монгол банкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2016.08.31/ хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тиймээс Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж өгөх саналыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гаргаснаа Эдийн Засгийн байнгын хороонд танилцуулсан. Хэлэлцэж …
August, 2016
-
31 August
Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг дахин байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах хэдэн асуудлыг шийдвэрлэв. Үүнд: Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг зохиомлоор шалгаж буй эсэхийг судлана Төрийн захиргааны болон хууль хяналтын зарим байгууллагаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд дарамт учруулах, хүнд суртал гаргах, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах болсон нь тэдний итгэлийг бууруулж, Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэх хандлага ажиглагдаж байна. Мөн гадаадын зарим …
-
31 August
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихыг үүрэг болгов
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон дагалдах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-д өргөн барьсан. УИХ уг төслийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төсөл санаачлагчдад нь буцаахаар шийдвэрлэсэн юм. Иймд Засгийн газар төсөл санаачлагчтай нь зөвшилцсөний үндсэн дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай …
-
31 August
Э.Эрдэнэжамъян: МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэж шийдсэн
МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъянгаас дараахь тодруулгыг авлаа. -УИХ маргаашнаас хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шийдвэр гаргалаа. Зарим хүн “МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй гэж ийм шийдвэр гаргалаа” гэж тайлбарлаж байна. Танай нам үүнийг юу гэж харж байгаа вэ? -Хууль эрх зүйг мэддэг, ойлгодог хүмүүст бол Н.Энхбаяр дарга угаасаа сонгуульд нэр дэвших эрхтэй байгаа. Энэ …
-
31 August
Хан-Уул дүүргийн АН-ыг МоАХ-ын гишүүд самарч байна
2008 оноос хойш тасралтгүй цэнхэртсэн Хан-Уул дүүрэг энэ удаа дотоодын асуудлаасаа болж орон нутгийн сонгуульд амжилтгүй оролцож мэдэхээр нөхцөл байдал бий болжээ. Шалтгаан нь, өнөөх л намаа ялагдалд хүргэсэн дотоодын зөрчил тэмцэл, ямар ч хамаагүй бусармаг аргаар эрх бүхий албан тушаалуудыг гар дороо байлгах гэсэн эрхтэн дархтнуудын санаархал. Тодруулбал, Ардчилсан намыг УИХ-ын сонгуульд навс ялагдуулсан гол буруутнууд болох намын дарга …
-
31 August
“Сахал” А.Мөнхбат улстөрд бошго халах гэнэ
Хэдхэн хоногийн өмнө Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/ түүхт 95 жилийн ойгоо тэмдэглэлээ. Гэхдээ энэ баярын үеэр тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат хуучин нэрийг нь сэргээж “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэй болгож буйгаа зарласан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байна. Залуучуудын байгууллагыг ашиг хонжоо олох хэрэгсэл, улстөрийн намын үүр, сонгуулийн штаб болгосон нь багадаад хэт туйлширсан, коммунизмд уриалсан улстөрийн шинж агуулгатай ийм …
-
31 August
НББСШУ-ын байнгын хорооны дарга Л.Энх-амгалан Монголын ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Монголын ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны удирдлагуудыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Хувийн хэвшлийн 130 бага, дунд сургуульд 8000 гаруй багш ажилладаг бөгөөд 2016 оны төсвийн тодотголоор нийгмийн даатгалын шимтгэлийн хувь …
-
31 August
“Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар .“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд СЕХ-гоор дамжуулан санхүүжигдэх зардлын хэмжээг 13.9 тэрбум төгрөг байхаар тогтоох тухай саналаа СЕХ 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д ирүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 …
-
31 August
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд тус байнгын хорооны гишүүн Ц.Даваасүрэн зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй юм. Дараа нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжиж, санал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл