Саяхан даа МАН сөрөг хүчин байх үед намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат /одоо УИХ-ын гишүүн болсон/-аар ахлуулсан хэсэг хүмүүс Чингисийн талбайд дээл давхарлан өмсөж, нүүрэндээ баг зүүж жүжигчилсэн тоглолт хийж байсныг санаж байна. Тэр өдрийн арга хэмжээнээс хамгийн тод санагдаж байгаа нь “Эрх баригчдыг давхар дээлээ тайлтал тэмцэх болно” гэж мэдэгдэж байсан Ж.Мөнхбатын үг. Гэтэл засаг эргэж, МАН-ынхан эрх баригч …
Улс төр
July, 2016
-
21 July
АН ажлын хэсэг байгуулжээ
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр /VII.21/ хуралдаж, сонгуулийн маргаантай байгаа тойргуудын асуудлыг шийдвэрлэхэд намаас хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Санжмятав, орлогч даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарыг томилсон байна. АН-ын хувьд хуульчдын баг гарган, Сонгуулийн тухай хууль зөрчин УИХ-ын гишүүн болсон нэр бүхий хүмүүст хариуцлага тооцуулах, зарим хүмүүсийг эргүүлэн татуулах асуудлыг хууль …
-
21 July
П.Цагаан: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг мэргэшсэн, тогтвортой, төр, засгийн залгамж шинжийг хадгалсан бодлогоор боловсруулж дахин танилцуул гэсэн саналыг Ерөнхийлөгч өгсөн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар дахин зөвшилцөх талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээсэн билээ. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Ерөнхий сайдаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар ирүүлсэн саналыг харж үзвэл нэгд, үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмсэн санал ирсэн …
-
21 July
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар шинээр томилогдсон Ц.Цолмон үүрэгт ажлаа хүлээн авлаа
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөллөө. Түүнчлэн Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргын санал болгосноор …
-
21 July
Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томиллоо
УИХ-ын Анхдугаар чуулганы өчигдөр оройн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулга хийлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлөө өгсөн болохыг УИХ-ын дарга мэдээлээд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн тус банкны Ерөнхийлөгчөөр Надмидын Баяртсайханыг томилуулах саналаа танилцуулсан юм. Н.Баяртсайхан …
-
21 July
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Цолмонг томиллоо
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, энэ асуудлын талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулга хийсэн юм. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан …
-
20 July
Н.Алтанхуяг vs Ж.Эрдэнэбат
Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 16-ны өдөр дөнгөж Засгийн газрын гишүүдийнхээ бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-ын даргад өргөн барьж байлаа. Сонгууль болсноос хойш бүтэн сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад АН-ынхан фракциудынхаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд төрийн албыг данхайлгах бүтцээ ид зураж байв. Эцэст нь энэ данхайсан бүтэцтэй, давхар дээлтэй тэгсэн мөртлөө шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын бүтэц …
-
20 July
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өнөөдөр /2016.07.20/ өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны …
-
20 July
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайдад албан бичиг илгээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээв. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхий сайд таны Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөхөөр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/1-130 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, түүнд хавсаргасан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол …
-
20 July
Танилц : Одоогийн байдлаар тодорхой болсон 5 шинэ сайд
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал энэ долоо хоногийн хамгийн онцлох сэдэв болж хувираад байна. Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн юм. Түүний танилцуулсан зураглалаар бол энэ удаагийн Засгийн газрыг нийт 13 яам, 16 сайдтай байгуулахаар төлөвлөжээ. Сайд нарын нэрс өнөөдөртөө багтаж бүрэн тодорч дуусах бөгөөд одоогийн байдлаар зарим яамдын сайдад нэр дэвшигчид баттай болоод байгаа аж. Тодруулбал, …
-
19 July
АН Зи-гээс салж чадах уу
Сонгуулиар том ялагдал хүлээсэн Ардчилсан нам өдгөө алдаа, оноогоо дэнсэлж, нам ялагдахад нөлөөлсөн хүмүүст хатуу хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн үзэж байна. Өчигдөр үдийн үед Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, оройн 18:00 цагаас Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-гоо хуралдуулахаар болсон. ҮЗХ-ны хурлаар намын даргыг томилох, намын дүрмийг шинэчлэх, VI дугаар их хурлын товыг зарлах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдэх зорилготой байсан …
-
19 July
УИХ-ын дарга М.Энхболд Монцамэ Агентлагийн 95 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
-МОНЦАМЭ агентлагийн хамт олонд- 2016.07.19 “Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” таниулан сурталчлах уриатай Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойг тохиолдуулан тус агентлагийн бүтээлч хамт олон, үе үеийн ажилтнуудад баяр хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Монголын сор болсон сэтгүүлч, орчуулагч, уран бүтээлчид гар нийлэн ажилладаг мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь улс орныхоо түүхийн он дарааллын бичгийг туурвин бүтээх ажилд үнэтэй …
-
19 July
Ардчилсан намын VI их хурлыг 12-р сарын 6-нд болгохоор тогтжээ
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48-р хурал хуралдаж завсарлалаа. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм. Үүнд: “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонсох АН-ын VI их хурлын товыг зарлах АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийг байгуулах тухай АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах тухай 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл Ардчилсан намын …
-
19 July
С.Батболдын фракци МАН-ын дарга М.Энхболдыг “шантаажилж” сайдын суудалд санаархав уу
Бяцхан түүх сөхье… Энэ удаагийн УИХ-ын болон Аймаг, нийслэлийн сонгуулиар Монголын ард түмэн МАН-д итгэл үзүүлж, үнэмлэхүй суудал олголоо. Ийм цаг үед МАН-ын дарга М.Энхболд болон намын удирдлагууд намынхаа өнгөрсөн 15 жил доторх түүхийг давтаж болохгүй. 2000 онд АН ялагдаж, МАН УИХ-ын 76 суудлаас 72 суудлыгн авч үнэмлэхүй олонх болсон үедээ Н.Энхбаяр гэдэг “хэмжээгүй эрхт эзэн”-ийг өөрсдөө ч мэдэлгүй төрүүлчихсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл