Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон бусад хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2015.11.27/ өргөн барилаа. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан энэ хууль …
Улс төр
November, 2015
-
27 November
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл гаргалаа
Монгол ахан дүүс ээ, Манай орны иргэд ээ, Та бүхэн тавтай сайхан өвөлжиж байна уу. Манай Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажил, шийдсэн асуудлаа нэгтгэн дүгнэж, телевизийн 11 цуврал нэвтрүүлэг, сонин хэвлэл, сошиал ертөнцөөр Та бүхний анхааралд толилуулж дэлгэж тайлагнасан учраас энэ удаад зөвхөн чухлыг нь хөндөж ярих болно. Улс төр, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын амаргүй нөхцөлд Засгийн …
-
27 November
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/: “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг …
-
26 November
“76” эхнээсээ галзуурч байх шиг байна
Сүүлийн үед Монгол улсад минь олон ч гайхмаар зүйлс болж өнгөрлөө. Хөхөө өвлийн хүйтний эрч сэрүүсч ард иргэдийн амьдрал ч хэцүүхэн байна. Өөрийгөө шатаасан, өрөөсөн хөхөө ард иргэд, эх орныхоо төлөө өгөхөд ч бэлэн, хувцас бараа бүтээгдэхүүнээ шатаах, УИХ-ын нэр бүхий гишүүдийг огцор үгүй бол цаазаар ав гээд л тэмцлийн хурц хэлбэрээрүүд үргэлжилсэн ширүүхэн долоон хоногууд өнгөрлөө. Хай сайгүй иргэдийн …
-
26 November
Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ойн мэндчилгээ
Эх орон нэгт монголчууд аа, Элэг нэгт ахан дүүс ээ! Та бүхэндээ Монгол Улс хүн төрөлхтний төрт ёсны хөгжил дэвшил-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсны 91 жилийн ойн баярын чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Одоогоос 91 жилийн тэртээ 1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг …
-
25 November
Төсвийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдрийн /2015.11.25 Лхагва гараг/ хуралдаан гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын 11 гишүүн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэнГаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн …
-
25 November
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг заналхийлсэн бололтой
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж заналхийлсэн бололтой, сэтгүүлч бүсгүй их айдастайгаар өөрийн “фэйсбүүк” хуудсандаа ийм зүйл бичиж үлдээснийхээ дараа төд удалгүй устгасан юм. “За ёстой жинхэнээсээ айлаа… Юун хэвлэлийн эрх чөлөө мөлөө … би одоо яах ёстой вэ. Ерөнхийлөгчийнхөө өмнө сөгдөн мөргөж хадаг бариад очих уу. Энэ ярилцлага захиалгатай биш ээ. Ерөнхий сайд Сайханбилэг өчигдөр нэвтрүүлэгт орох …
-
25 November
Албан тасалгаандаа бэлэн мөнгөөр авлига авсан гэв үү
УИХ-ын сонгууль дөхөөд Монголын улс төрөөс “хиншүү” үнэртэх ойртож байна УИХ-д суудалтай улс төрийн нам бүлэглэлүүд өөр хоорондоо өрсөлдөхөөс гадна нам дотроо сандал суудал, байр сууриа бататгахаар улайрч эхлэв бололтой. Үүний жишээ бол АТГ-аас ар араас нь улс төрчдийг “намнаж” байгаа үйлдэл гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Үүний цөөнгүй жишээг дурьдаж болно. Нэгэн цагт Женко Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж …
-
25 November
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан, Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан тус тус болно. 1. Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад …
-
24 November
Ерөнхий сайд хатагтай Янь Зюньциг хүлээн авч уулзлаа
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга, хатагтай Янь Зюньци манай улсад айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзлаа. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. БНХАУ-ын дарга Си Зиньпинийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 9-11-нд тус улсад …
-
24 November
ӨНӨӨДӨР: НИТХ-ын ээлжит хуралдаан болно
09.00 цагт: НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014-2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, Нийслэлийн 2015 оны Газар зохион …
-
24 November
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов
Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан тус тус болно. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Зөрчлийн тухай болон …
-
23 November
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүндэтгэх шалтгааны улмаас товолсон ажилаа хойшлууллаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 11 дүгээр сарын 23-ны даваа гаригийн орой 21 цагаас “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохоор төлөвлөж байсан боловч хүндэтгэх шалтгааны улмаас түр хойшлууллаа.
-
23 November
О.Дашбалбар агсны Ц.Элбэгдоржид бичсэн шүлэг
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар амьд ахуйдаа буюу 1993 оны 12 дугаар сарын 1-нд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулж ийм шүлэг бичжээ. “Үнэнийг хэлэхэд” нэртэй уг шүлгээрээ О.Дашбалбар агсан Ц.Элбэгдоржид нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгахын тулд бичсэн агаад 22 жил өнгөрсөн ч мань хүн өөрчлөгдсөнгүй. Үнэнийг хэлэхэд Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаал хүүд Хоосон үг хэлээд нэмэргүй Ядарсан …
-
23 November
НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлагаа авлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан болж нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх асуудалтай дэлгэрэнгүй танилцаагүй учир хуралдаанаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзэв. Тус намын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авч, хуралдааны дэгийн дагуу энэ сарын 26-ны өдөр буюу Пүрэв гарагт …