УИХ-ын гишүүн М.Батчимэгийг “Ардын эрх” сонины “Онцлох зочин”-оор урьж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа. -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ-д ороод ирлээ. Гишүүдийн 60 гаруй хувь нь энэ төслийг дэмжиж гарын үсгээ зурсан гэсэн. Та тэдний дунд байгаа юу? -Байгаа, би гарын үсэг зурсан гишүүдийн нэг. -Цаг хугацааны хувьд Үндсэн хуулийг өөрчлөх боломж бий юү. Арай л оройтсон юм биш …
Улс төр
November, 2015
-
19 November
Өнөөдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай: 2. Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт: 3. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох …
-
18 November
Г.Шийлэгдамбыг хорих хугацааг сунгалаа
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Харин энэ хугацаа өнөөдөр дуусч байгааг бид өмнө нь мэдээллэсэн. Харин дөнгөж сая шийдвэр гарч, Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, хоёр сар үргэлжлүүлэн хорихоор боллоо. Өмгөөлөгч нь түүнийг эрүүл мэндийн …
-
18 November
Ажлын хариуцлага алдсан дэд консулыг эргүүлэн татна
Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлж, эргүүлэн дуудах шийдвэр гарчээ. Түүнийг хилээр буу сум нэвтрүүлэхийг завдсан гэж зарим цахим сайтаар мэдээлж байсан. Энэ тухай Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болдоос лавлахад “Нэг ийм хэрэг явдал гарсан. Гэхдээ А.Баярсайхан өөрөө хилээр буу, сум авч гарсан юм байхгүй. Нэг …
-
17 November
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Улаанбаатарт шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлнэ Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэж, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа. 1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, …
-
16 November
МАХН-ын дарга Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудав
Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига хээль хахууль авсан хэргээр АТГ-аас баривчлан хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрээр энэ явдалтай холбогдуулан огцрох хүсэлтээ өгсөн тул Эрүүл Мэнд, Спортын яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар ажиллаж байгаа юм. Тэгвэл тус яамны шинэ сайдыг томилох асуудлаар өнөөдөр Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдэгдэл хийлээ.Эрүүл мэндийн салбар нь улс орны нэн …
-
16 November
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францыг зорьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад айлчлал хийхээр өнгөрөгч бямба гаригт явах байсан ч тус улсад болсон зэвсэгт халдлагын улмаас түүний айлчлал түр хойшлоод байсан юм. Тэрээр Франц улсад айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон байна. Албан ёсны айлчлал арваннэгдүгээр сарын 18-ны Лхагва гаригт эхлэх бөгөөд айлчлалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хэлэлцээ хийх юм …
-
16 November
Судлаачийн үг: “Оройтож” ойлгосон санаа
2012 оны 7 дугаар сарын 7 буюу шинээр сонгогдсон УИХ нээлтийн чуулганы анхны өдөр. Бүгдээрээ баяр хөөр болж шинэ засаг төрөө бүрдүүлж буй энэ үед УИХ-ын шинэхэн гишүүн Г.Уянга “Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая! Хамтарсан засгийн гунигт түүхийг эцэслэж Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая! гэж УИХ-ыг уриалан дуудсан ихээхэн гүн утгатай, ирээдүйг харсан, алсын үр дагавартай үг хэлж билээ. УИХ-ын …
-
16 November
Н.Энхбаяр: Энэ бол хоёр нам алхам хийх асуудал
С.УЯНГА МАХН, МАН-ын нэр бүхий ахмад гишүүд хоёр намаа эвсэж сонгуульд орох саналыг тусгасан өргөх бичгийг энэ сарын 4-нд удирдлагууддаа өргөн барьсан билээ. Цагтаа сайд, даргын алба хашиж байсан хүмүүсээс гадна эрдэмтэн доктор, хөдөлмөрийн баатар, академич, гавьяатууд нийлсэн 43 хүн өргөх бичигт гарын үсэг зуржээ. Хоёр намын ахмадууд өргөх бичигтээ “Үзэл бодол угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга, ерөнхий нарийн …
-
16 November
Төрд ноён нуруу байна уу, үгүй юу?
Ийм асуудал тавихад хэн нэгэнд улс төр, эдийн засгийн энэ ороо бусгаа, хүндрэлтэй байгаа нөхцөлд хэн бүхний санаанд хэн нэгэн улс төрийн манлайлагч ч юм уу, эсхүл юуг хэлэх гээд байгаа юм бол гэсэн бодол санаа төрөх байх л даа. Тэгвэл тэр төрийн ноён нуруу энгийн зүйлээс л эхэлнэ. Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээс харж байх нь ээ, бид чинь ардчилал …
-
16 November
О.Магнай нүүрс тарааж эхэлжээ
ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгийн ирэх сонгуулийн ажил хэдийнэ эхэлжээ. Тэрээр өнгөрсөн ням гарагийн өглөө иргэдтэй уулзалт хийж, гарыг нь атгаад тун завгүй явсан. Тэгвэл энэ удаад Сонгинохайрхан дүүргийн иргэдэд шуудай шуудайгаар нь нүүрс тараагаад ухаангүй явна гэнэ. Саяхан тус дүүрэгт Их аварга Д.Дагвадорж утаагүй зуух тарааж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгтэл О.Магнай Их аваргатай өрсөлдөх шинэ нэр дэвшигч мэт шуурхайлан сурталчилгаагаа эхлэв …
-
16 November
Б.Батзаяа: Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчилсан. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулаад байсан юм. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан. Тэгвэл өчигдөр 17:00 цагийн үед шүүхийн шийдвэр гарч С.Батзаяаг батлан даалтад гаргасан. Түүнийг батлан даалтад гаргах эсэхийг нэлээд удаан хэлэлцэж шийдвэрлэсний …
-
16 November
Өнөөдөр Засгийн газрын ээлжилт хуралдаан болно
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН №64 Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө Хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр батлах тухай Ц.ОЮУНБААТАР Вируст гепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр батлах тухай Ц.ОЮУНБААТАР Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Олон улсын эдийн засгийн хамтын …
-
16 November
УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно
Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд: НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь …
-
13 November
“Монгол бахархлын өдөр” “Монгол гутамшгийн өдөр”-өөр солигдлоо
Өчигдөрхөн л “Монгол бахархлын өдөр” буюу Чингис хааны мэндэлсэн өдрийг сүр дуулиантайхан тэмдэглэж, басхүү төрийн түшээд нь жирийн иргэдийн нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хийсэн, бүтээсэн ажлаа өөр хоорондоо хуучлан ярьж бахархсансан. Тэгвэл ганцхан өдрийн дараа Монгол Улс, Монголын ард түмэн томчуудын хий хоосон бахархлын дор хэрхэн туйлдаж буйг гэрчлэх өөрийгөө шатаасан хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, төрийн ордноос зүүн тийш ганцхан …