Улс төр

April, 2016

  • 5 April

    Н.Батцэрэг ажлаа өгнө

    УИХ дахь “Шударга ёс” эвсэл өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд Л.Цог, Г.Уянга нар бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Тэдний гаргасан шийдвэрийг УИХ-ын даргад өргөн барих гэнэ. Л.Цог гишүүн бүлгээс гарч байгаа учраас УИХ-ын дэд даргын суудлаа өгнө. Тиймээс хэнийг томилох талаар өнөөдөр бүлгийн хурлаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй гэнэ. Мөн Н.Батцэрэг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, …

  • 5 April

    Даварсан дарангуйллыг “царцаая”

    Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын дарангуйлагчийн авир хэрээс хэтэрлээ. УИХ-ын чуулганы танхимд ангийнхаа 76-г дарамталдаг байсан тэрбээр эдийн засгийн форумын үеэр ард түмнээ “өвчтэй, солиотой”-гоор нь дуудаж, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан. Одоо тэрбээр намын гишүүдээ “МАН руу орцгоо. Та нар шиг юмнууд надад хэрэггүй” гэсэн юм яриад явж байна. Ардчилсан намынхан олонхи болсноос хойш Монголын томоохон …

  • 5 April

    Нутгийн чинь төлөө бусад нь санаа зовоод байхад та юу хийж байна вэ, Д.Бат-Эрдэнэ гишүүн ээ!

    Энэ үгийг өмнөговьчууд түүнд дайсан юм. Учир нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэхэд эрхэм гишүүн Д.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлэхгүй, дуугарахгүй байгаа нь ийнхүү аймгийнх нь иргэдийг ундууцуулсан бололтой. Нутгийнх нь төлөө бусад гишүүд санаа тавьж, газар дээр нь очиж танилцан ажлыг хэсэг байгуулан ажиллаж байхад Д.Бат-Эрдэнэ гишүүн чимээгүй …

  • 5 April

    АН-ын гишүүдээ МАН-аас мөнгө авдаг гэжээ

    УИХ-ын дарга З.Энхболдыг Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэр 1990 оны Ардчилсан хувьсгалын партизан нэгэн эмэгтэй “Та энэ зааланд цугларсан хүмүүсийг хоёр хувааж талцууллаа. Таны удирдаж байгаа Ардчилсан нам дотоод ардчилалгүй болсон” хэмээн шүүмжилжээ. Хариуд нь З.Энхболд дарга нь “МАН-аас мөнгө аваад зарим нь иймэрхүү юм яриад байгаа. Л.Наранбаатар нарын зэрэг иймэрхүү хүмүүс байдаг. Тийм хүмүүсээс АН салах хэрэгтэй байна. Ардчилсан …

  • 5 April

    Ц.Элбэгдорж гэх “Монгол Берия”

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийж, “Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших уйваагүй оролдлого хийж байна. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэг бол Ц.Элбэгдорж” хэмээн зарласан. Түүний энэхүү мэдэгдлийн араас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу …

  • 5 April

    Хаврын чуулган нээлтээ хийнэ

    Өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.  Хаврын чуулган нээлтээ хийсний дараагаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах юм. Мөн үдээс хойш  гурван байнгын хороо хуралдах товтой байна. Байнгын хорооны хуралдаанаар “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай”,  Үндэсний аюулгүй байдлын тухай,  Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн …

  • 5 April

    “​Эмэгтэйчүүдийн манлайлал” илтгэлийн онцлох ишлэлүүд

    “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”үндэсний чуулган өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Уг чуулганы “Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тавьсан “Эмэгтэйчүүдийн манлайлал” илтгэлийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал УИХ-аас, УИХ-д суугаа эмэгтэй гишүүдээс эхлэх учиртай Амжилттай манлайлагчид цор ганцаараа тэрхүү том амжилтанд хүрдэггүй. Багаараа, байгууллагаараа л хамтдаа хүрдэг …

  • 4 April

    Нийслэл 1.5 тэрбумаар сонгуульдана

    Зургадугаар сарын 29-нд орон даяар УИХ-ын сонгуулийн санал хураалт болох ба энэ өдөр Улаанбаатарын сонгогчид Нийслэлийн ИТХ-ын гишүүдийг парламентын сонгуульд нэр дэвшигчидтэй хамт сонгох юм. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрогт нам, эсвэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг  нэг тэрбум 460 сая төгрөг байхаар тогтоолоо. Үндэсний Аудитын Газраас гаргасан тооцооллын аргачлал болон Нийслэлийн бүртгэл статистикийн газраас гаргасан нийслэл­д амьдарч байгаа өрхийн …

  • 4 April

    Э.Бат-Үүлийн ард иргэдийг айлгасан ажлын төлөвлөгөө

    Өчигдөр ням гариг амралтын өдөр байлаа. Энэ өдөр иргэд гэртээ байх нь элбэг. Энэхүү завшааныг ашиглан өчигдөр өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны айлуудын хаалгыг хоёр удаа хаалга тогшчээ. Эхлээд хорооноос явж байна гэх нэрээр айлуудын хаалгыг тогшиж гэрийн хаяг, овог нэр, гэр болон гар утасны дугаар тэмдэглэж аваад явав. Ингэхдээ доор нь “Гарын үсгээ таталгаж биш, бүтэн нэрээрээ ойлгомжтой …

  • 2 April

    Зи даргын 4 сарын 1-ны “айлчлал”

    “Зи” даргын Эрдэнэт дэх “айлчлал” “4-р сарын 1”-нд Эрдэнэт хотод таарав. Зол уу, эз үү, зорилготой юу, санаандгүй юу бүү мэд. Маниусыгаа “молиго” үмхүүлэх гэж, “мад” “дуг” болбол буцаад “дөрвөн сарын нэгээн” гэх гэж энэ өдрийг сонгож, эртнээс онилоод буучихав уу яачихав. Аймгуудаар тойроод байгаа дуулдсан, амьтан айлгаж, хөгшид цочоож, хүүхэд уйлуулж яваа чимээ гараад удсан, ингээд хөөрхий Эрдэнэтчүүдийн ээлж …

  • 2 April

    Хаврын чуулганы үеэр З.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг оруулна

     УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн ирц бүрдэхгүйгээс ээлжит бус чуулганы нээлтийг хийж чадахгүйгээр хаасан буруутнаар МАН-ын гишүүдийг нэрлэсэн. Харин үүнд МАН-ын удирдлагууд тайлбар хийж мэдээлэл хийсэн юм. “УИХ-ын дарга ажлын өдрүүд дуусч байхад хууль бусаар ээлжит бус чуулган зарласан. УИХ-ын Дэгийн тухай хуулинд ээлжит бус чуулганыг долоо хоногийн өмнө зарлана гэж заасан. Гэтэл энэ заалтыг зөрчсөн. УИХ-ын дарга баасан гаригийн орой …

  • 2 April

    ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Унгар улсад ажлын айлчлал хийж байна

    Айлчлалын хүрээнд “Биокомбинат” ТӨҮГ-ын иж бүрэн шинэчлэлийн асуудлаар хоёр талын албан ёсны уулзалт боллоо. Энэ үеэр БНУУ-ын Хөдөө аж ахуйн сайд Шандор Фазекаш “Биокомбинат”-ын шинэчлэлд Унгар Улсын засгийн газраас 25 сая ам. долларын буцалтгүй тусламж олгох талаар мэдэгдэл хийж хэлсэн үгэндээ “Монгол Улсын малын эмийн үйлдвэр нь 1960 онд баригдсан бөгөөд шинэчлэлийн асуудал нэн шаардлагатай байна. Уг  шинэчлэлийн төслийг хэрэгжүүлснээр …

  • 1 April

    МАН-ынхан ЭМС-ийн сайдыг яаралтай томилохыг шаардлаа

    УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар Эрүүл мэнд, спортын сайдын томилгооны асуудлыг нэн даруй УИХ-д өргөн мэдүүлэхийг шаардаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүлжээ. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэж заасан байдаг. Гэвч Засгийн газрыг бүрдүүлсэн улс төрийн нам, …

  • 1 April

    АСЕМ-иар оюутан залуусын оролцоог чухалчилна

    Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Монголын их, дээд сургуулиудын захирлуудад хандан АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон дагалдах 9 хурлын үеэр гадаадын зочид төлөөлөгчдөд үйлчлэн туслах ажилд өөрсдийн сургуулийн шилдэг оюутнуудаа сайн дурын үндсэн дээр оролцуулахыг уриаллаа. Аливаа нийгмийн хөгжлийн салшгүй нэг хэсэг бол олон нийтийн оролцоог хөхиүлэн дэмжих явдал билээ. Тэр тусмаа оюутан залуусын оролцоотой …

  • 1 April

    Нэр дэвшигчид сонгуульд 9-17 сая төгрөг зарцуулана

    Монголын Үндэсний аудитын газрын харьяа,  Булган аймгийн аудитын газар  сонгуульд нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 135 сая төгрөгөөр, нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг сумын сонгогчдын болон өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч 9 -17  сая төгрөгөөр тогтоосон байна. Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр …