Улс төр

April, 2016

  • 13 April

    АН доторх асуултын тэмдэг

    Ийм асуултын тэмдгүүд АН-д олон. Эдгээр асуултын тэмдгүүд нь бүр анхаарлын тэмдэг болж өөрчлөгдөж байх шиг. Өнгөрсөн долоо хоног АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж байна. Улс төрийн энэ хуйвалдаан бүхний цаана байгаа хүнийг өнөөдөр түүн шиг ил цагаан нэрлэх хүн байхгүй байгаа. Иймд би өөрийн амаар энэ хүн …

  • 12 April

    АТГ-ын дарга ажлаа өглөө

    Өчигдөр АТГ-ын дарга, тэргүүн комиммсар Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тэрээр 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 52 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон өчигдрийг хүртэл ажилласан юм. Энэ талаар тодруулах гэсэн боловч эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. Эх сурвалж: Dorgio.mn

  • 12 April

    “Засгийн газрыг огцруулна”

    Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. -УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр Х.Баттулга гишүүн “Засгийн газраас  сайдуудаа татна” гэж уурласан гэж үнэн үү. Танай фракцийнхан ийм тохиролцоонд хүрсэн юм уу? -Үнэн. Засгийн газарт МоАХ-ны  квоттой дөрвөн сайд бий.  Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхий  сайд томилдог. Харин цагдаагаас толгойлоод нэгжлэг байцаалт хийлгээд байгаа. Тиймээс л Х.Баттулга …

  • 12 April

    Б.Жагар: Сонгуулийн өмнөх хэлмэгдүүлэлт эхлэж байна

    2012 оны 04 сарын 12-13 ныг шилжих шөнө  МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт хүчнийхэн халдаж, баривчилж байсан. Намын даргаа  өнгөрсөн хугацаанд хэлмэгдсэн гэж үзэж буй гишүүд дэмжигчид нь МАХН-ын төв байрны өмнө өнөөдөр жагсаж байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд дарга Б.Жагараас тодрууллаа. – Танай намын дарга Н.Энхбаярыг дөрвөн жилийн өмнөх энэ өдөр  баривчилж байсан юм байна. Өнөөдрийн жагсаал тэр …

  • 12 April

    Нөгөө хүндэт АСЕМ-ыг “хүндрүүлчих” вийдээ… Иргэдийн бухимдал

     Энэ оны эхнээс л АСЕМ гэж хаа сайгүй бичиж хэлж хөрөнгө мөнгөн дээрээ маргалдаж байгаа. Асем гэдэг хүү нь хэзээ ирэх юм бол гэсэн Өвгөний тухай шог яриа ч гарсан. Монгол хүний амны бэлгээр гэдэг муу зүйлийг таамаглаж байгаадаа хүлцэл өчье. Гэхдээ ярихгүй бичихгүй байж чадахгүй нь. Сонгуулийн жил АСЕМ таардаг нь тун тоогүй. Бусад жилүүдэд таарсан бол налгар сайхан …

  • 12 April

    Сонгуулийн өмнөх сценари

    Ирээдүйд үйл явдал хэрхэн өрнөж болохыг харуулах зорилготой өгүүлэмжийг сценари гэдэг. Ийм өгүүлэмж дөрвөн жил тутам сонгуулийн өмнө болдог нь тун сонин. Өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилж, түүндээ ирдэв үү МАН-аас сонгуульд нэр дэвшиж байсан Ц.Анандбазар тэргүүтэй нэр бүхий хэд хэдэн хүмүүсийг АТГ-аас шалгаж, саатуулж эхэлсэн. Хачирхалтай нь, сонгуулийн дараа тэдний хэргийг хэрэгсэхгүй болгож, “өө уучлаарай” …

  • 12 April

    “Хамилеон” Г.Уянга

    -“Уянгагүй жагсаал” үгүй болж. Улс төрч бай, урлаг уран сайхан ч бай. Бүгдэд л оролцчихсон явах юм. -Ямар Уянга? -Яагаав “төрд аянга болно” гэж амлаад л гарч ирсэн “амлалт нэхэх ард түмний” холбооны тодотголтой УИХ-ын гишүүн Г.Уянга… -ммм тэр яасын? -Яахав хаана ямар л жагсаал, цуглаан болно тэр болгон дээр л явж байгаа харагдах юм… -Болохгүй гэж үү? -Болохгүй ч …

  • 12 April

    “Монголоо аврая” хөдөлгөөнийг бүү улс төржүүл…

    Монголоо аврая, хамгаалая гэсэн хүн бүрийн үйлийг улс төржүүлж хэний гар, хөл, үсэг, үзүүр болж явна хэмээн хардаж заншсанаараа л хардаж байна. Хэн хаана байх нь сонин биш ярьж байгаа нь хүчтэй зөв бодолтой санагдсан гэх иргэдийн “сэтгэл ханамж” их байна. Хүн бүр л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх уг нь хуулиндаа заагдсан байгаа ч ганцаараа хашгираад ямар ч нэмэргүй …

  • 11 April

    УИХ-д нэр дэвших залуучуудын квотыг 20 хувьд хүргэнэ

        УИХ-ын гишүүн Л.Болд Сонгуулийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Төсөлд УИХ-д нэр дэвших залуучуудын квотыг 20 хувиар тогтоохоор заасан байна. Энэ тухайгаа тэрээр “Хоёр долоо хоногийн өмнө Олон улсын парламентын холбооны 134 дүгээр чуулганаас ардчиллыг залуужуулах тогтоол гарсан. Монголын хүн амын 80 хувь, сонгогчдын 50 хувийг тус бүр залуучууд эзэлдэг ч парламентад төлөөлөл …

  • 11 April

    МАН-ыг нийгмийг өдөөн турхирч, айдаст автуулсан гэв

     УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан албан бичиг хүргүүлсэн билээ. Уг шаардлагын хариуг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгчээ. Албан бичигт МАН-ын бүлгийг хэт улстөржсөн дүгнэлт гаргаж УИХ-ын баталсан аливаа шийдвэрийн өмнөөс УИХ-ын даргыг буруутгах үндэслэлгүй гэжээ. Мөн “УИХ-ын даргын зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүдэд бүгдэд нь тавьдаг зарчмын шаардлага, сануулгыг ялгаварлан …

  • 11 April

    Л.Наранбаатар ажлаа өглөө

          УИХ-ын дарга З.Энхболдыг  “эдийн засгийн алуурчин” хэмээн буруутгаж, оймсоо шидсэн Л.Наранбаатар ажлаа өгчээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр Дарханы АН-ын хорооны даргын албыг өгсөн байна. Түүний оронд  Г.Баянмөнхийг сонгож, өнгөрсөн бямба гарагт болсон Дархан-Уул аймгийн АН-ын хорооны хурлаар баталгаажуулжээ. Эх сурвалж: Unen.mn

  • 11 April

    МАН-ын УЗ өнөөдөр хуралдана

    МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 18.00 цагт Тусгаар тогтнолын ордноо болно. Тус хуралдаанаар МАХН-тай эвсэх эсэнх асуудлыг голчлон хэлэлцэх бөгөөд 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр зэрэг намын дотоод асуудлыг ярилцах аж.

  • 11 April

    Н.Номтойбаяр: Ч.Сайханбилэг алдаагаа давтлаа

    УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “алдаагаа” ухаарч, уучлалт гуйх шаардах бичгийг дахин хүргэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодруулахад “Эдийн засгийн форумын үеэр үндэсний томоохон компаниудаа өр зээлтэй гэх мэтээр ярьсантай нь холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүлцэл өчих шаардлах бичиг хүргүүлсэн. Уг шаардах бичигт “Улстөржилтийг чуулганы танхимд хийе, гадаадын дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчдын өмнө …

  • 11 April

    “Төрийн шагналын тухай хуулийн төслийг дэмжихгүй”

    УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн байна. Учир нь төр улсдаа олон жил зүтгэж гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн ахмадуудыг гаргуунд нь гаргаж ард иргэдээ хямраах …

  • 9 April

    Ерөнхий сайд Хонконгт айлчлахдаа “Бид хамгийн ардчилсан малтай” гэжээ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан Хонконгт айлчилж, “Credit Suisse” банкнаас зохион байгуулдаг Азийн хөрөнгө оруулагчдын 19 дэх чуулга уулзалтад оролцоод ирсэн. 600-гаад төлөөлөгч оролсон уг чуулга уулзалтад улс орныхоо эдийн засаг, мөнгө санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсан тухайгаа Ерөнхий сайд мэдээлсэн юм. Түүнчлэн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээр байна гэж Ерөнхий сайд хэвлэлд ярихдаа хэлсэн. …