Улс төр

September, 2015

  • 7 September

    УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар Улсын Их Хурлын дарга захирамж гарласан. Ээлжит бус хуралдаанаар 1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал, 2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр …

  • 6 September

    Зам тээврийн салбар сайдын дамжаа болжээ

    Сүүлийн жилүүдэд зам тээврийн салбарт томилогдсон сайдууд цахилгаан, тайзны засал чимэглэл, зураач, хууль, геологи, барилгын мэргэжилтэй хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл, энэ салбарт нэгдсэн бодлого үгүй болж, мэргэжлийн бус хүмүүсийн албан тушаал наймаалцах талбар болж хувираад удлаа. Зам тээврийн салбарт ажлаа мэддэг, туршлагатай, мэргэжлийн хүнийг томилох шаардлагатайг мэргэжлийн холбоодынхон дуу нэгтэйгээр хэлж, төрийн өндөрлөгүүдэд ил захидал хүртэл бичсэн. Гэвч засаг бүрдүүлж …

  • 5 September

    УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа

    Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр /2015.09.04/ хуралдаж Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай асуудал, хоёрдугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан …

  • 5 September

    УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.09.04-ний өдрийн хурлаар батлав. 2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-ООС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ 09 дүгээр сарын 07-ны Даваа гарагт 09.00 цагаас: Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 09 дүгээр сарын 07-ны Даваа гарагт: Улсын …

  • 5 September

    УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа

    2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 181 тоот захирамж гарлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны …

  • 5 September

    Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажиллана. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Макс” группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор, Баянгол суман дахь “Майнд-Теч” ХХК-ийн ургамлын тосны үр боловсруулах аж ахуй, Хөтөл дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, Орхон аймгийн “Эрдэнэт фүүдс” гурилын үйлдвэр, Булган аймгийн “Сүмийн нуга” хоршооны үйл …

  • 5 September

    Ерөнхий сайд Засийн газрын зарим гишүүдийг томилуулах тогтоолын төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүдийг нөхөн томилуулах саналаа …

  • 4 September

    Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурал Тунхаглалаа баталлаа

    УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцлоо. 3 өдөр үргэлжилсэн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцогч 140 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” сэдвийн дор өнөөдөр /2015.09.02/ Тунхаглалаа баталлаа. Тунхаглалын зарим зүйлийг дурдвал: – Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр дайн дажингаас ангид, ядуурал, өлсгөлөнг …

  • 3 September

    “Шийдлийн цаг”-аар Таван толгойн асуудлыг ярилцлаа

    “Шийдлийн цаг” уулзалтад Таван толгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч,  “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 165 дугаар захирамжаар Таван толгойн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төрийн аливаа албан тушаалтныг оролцуулаагүй, мэргэжлийн …

  • 3 September

    МАН-ын гишүүд махны экспортыг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад санал хүргүүллээ

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар малчдын амьжиргааг дээшлүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч болох санал санаачилгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүллээ. Эдийн засагт үүссэн нөхцөл байдал, байгаль цаг уурын таагүй байдалтай холбогдуулан үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг яаралтай хийхийг Ерөнхий сайдад санал болгожээ. Тухайлбал, малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар нядалж боловсруулан ОХУ, БНХАУ-ын …

  • 3 September

    Парламентын спикерүүд тунхаглал батална

    УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна. Бага хурал 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Бүгд хуралдаан-V, VI ерөнхий хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм. Өнөөдөр 13.00-15.00 цагийн хооронд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага  хурлын Панел хэлэлцүүлгийн илтгэлүүд болох, “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал”-уудыг хэлэлцэнэ. Олон Улсын парламентын холбооноос зохион байгуулж буй энэхүү хурал …

  • 2 September

    Парламентын спикерүүдийн дэлхийн 4-р бага хурлын бүгд хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

    Эрхэм Ерөнхийлөгчөө, Эрхэм хүндэт парламентын спикер, парламентын гишүүд ээ, Хатагтай, ноёд оо,             Юуны өмнө Дэлхийн парламентын спикерүүдийн 4 дүгээр бага хурлыг зохион байгуулж буй Олон улсын парламентын холбоонд гүн талархал илэрхийлье. Энэхүү бага хурал хүн төрөлхтөн 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, батлах түүхэн цаг мөчид болж буйгаараа чухал ач холбогдолтой бөгөөд та бидний идэвхтэй оролцоо, хувь нэмэр нэн …

  • 1 September

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 8 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам батлагдлаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталлаа. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, …

  • 1 September

    УИХ-ын дарга Парламентын спикерүүдийн дэлхийн бага хурлын нээлтэд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд /2015.08.31/ өнөөдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтэд оролцов. Парламентын спикерүүдийн дэлхийн бага хурал нь парламент хоорондын  хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийн дээд түвшний уулзалт бөгөөд бага хурлаар энх тайван, ардчилал, тогтвортой хөгжлийн асуудалд парламентын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж байна. Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг нээж Олон Улсын парламентын холбооны ерөнхийлөгч Сабер Чоудхури …

August, 2015

  • 31 August

    УИХ-ын гишүүн М.Батчимэг дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцов

    Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн санаачилгаар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” энэ сарын 28-29-ний өдрүүдэд Токио хотноо болов. Тус чуулга уулзалт сүүлийн жилүүдэд Японы Засгийн газраас явуулж буй “эмэгтэйчүүд гялалзах нийгэм” хэмээх бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус улсын зүгээс Японд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлд тууштай бодлого …