Улс төр

February, 2015

  • 10 February

    Өргөдөл гомдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүн Ж.Батзандан, “энэ хуулийн зарим зүйл, заалт тэдгээрийн зохицуулалт тодорхой бус, хэтэрхий ерөнхий” байгааг шүүмжилж, гишүүн М.Энхболд, “сонсгол сонсдог жишиг бусад оронд хир нийтлэг байдаг, төсөлд хэрэглэсэн зарим үг, нэр томьёолол тухайлбал “ мөрдөн шалгах” томьёоллыг …

  • 10 February

    Монгол улс, Япон улс хамтарсан мэдэгдэл гаргалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бид, өнөөдөр Токио хотноо хэлэлцээ хийж, 3 жил орчим үргэлжилсэн хэлэлцээний дүнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” /цаашид “хэлэлцээр” гэх/-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлж, дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав. 1.  Бид, “Эрх чөлөө ба ардчилал, энх тайван, харилцан туслах” хэмээх үзэл санаа …

  • 10 February

    Монгол, Японы Ерөнхий сайд нар эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

    Гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдээлэл хийлээ.   Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ: -Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилж байгаад чин сэтгэлээс халуун мэндчилгээ дэвшүүлье. Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анхны гадаад айлчлалаа манаы улсад хийсэн нь Монгол Улс Япон улсыг “гуравдагч хөрш” хэмээн чухал ач холбогдол өгч буйн илрэл гэж өндөр үнэлж байна. …

  • 10 February

    Орхон аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийв

    Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.02.10/ Төрийн ордны “Г” танхимд боллоо. Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс эрхлэн зохион байгуулдаг энэ удаагийн цахим ярилцлагад Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, …

  • 10 February

    ҮСХ-ны даргаар С.Мэндсайханыг улируулан томилохыг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар С.Мэндсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Үндэсний статистикийн хороо болоод аймаг, нийслэл дэх газар, хэлтсүүдийг мэргэжлийн …

  • 10 February

    Шударга ёс эвслийн бүлэг 2 асуудлаар завсарлага авав

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаан 15 цагт 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай асуудал хэлэлцсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос, хоёрыг нь Ерөнхийлөгчөөс, хоёрыг нь Улсын дээд шүүхээс санал болгож нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцэж зургаан жилийн хугацаатай томилдог хуулийн заалттай. Одоогоор тус хорооны …

  • 10 February

    Ерөнхий сайд Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын даргатай уулзлаа

    Хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 40 гаруй жил болж, энэ хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна. Сүүлийн жилүүдэд өндөр дээд түвшний айлчлал тогтмолжиж байгаад талархаж байна гэж Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки хэллээ. Монгол Японы харилцааны хөгжилд Япон улсын Парламентын зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж буйг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглээд Япон улстай харилцаа, хамтын ажиллагаа …

  • 10 February

    МАН-аас “Ардын индэр” уулзалтыг зохион байгууллаа

    Монгол Ардын нам 27 дугаар их хурлаасаа хойш 7 хоног тутам ард иргэдэдтэй уулзаж, иргэдийн санал бодлыг сонсохын  зэрэгцээ нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэдэг. Энэ дагуу өнөөдөр “Ардын индэр” цуврал уулзалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтаар Ач санах хуулийн төсөл буюу ахмадуудад тулгамдаж буй 5 чухал асуудлын хуулийн төслийг УИХ-аар өргөн мэдүүлж буйг дуулгалаа.  Мөн өндөр настны …

  • 9 February

    С.Бямбацогт: Хямралыг даван туулах хөтөлбөрийг чуулган завсарлахаас өмнө батлах ёстой

    МАН эдийн засаг хямралтай үед ард түмнээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулахын тулд засагт хамтарсан. Энэ ч үүднээс дөрвөн багц асуудлын хүрээнд эдийн засгийн хямралыг даван туулах 50 орчим саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар эдгээр саналыг хүлээн зөвшөөрч 70 орчим хувийг нь тусгасан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ хөтөлбөрийг УИХ намрын …

  • 9 February

    “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-төрийн гэрээ” шагналд арван бүтээн байгуулалт тунаж үлдлээ

    “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хууль, эдийн засаг, уул уурхай, соёл урлаг, барилга, техник, технологийн мэргэжилтнүүдээс бүтээн байгуулалтын талаар санал авав. Ажлын хэсгээс ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг мэргэжилтнүүдэд урьдчилан өгч танилцуулан санал авсан бөгөөд …

  • 9 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Японы бизнес эрхлэгчдийн уулзалтад үг хэллээ

    Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудаас Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) тус улс дахь Монголын Элчин сайдын яамтай хамтран бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 150 хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй бизнес …

  • 9 February

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 9-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтлоо. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 000 төгрөг болох юм. Мөн  нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр …

  • 9 February

    Дэд сайд А.Баттөр Австрали улсад албан ёсны айлчлал хийж байна

    Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй Батлан хамгаалах яамны төлөөлөгчид энэ сарын 09-11-ний өдрүүдэд Австрали Улсад албан ёсны айлчлал хийж байна. Дэд сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчдийг Австрали Улсын Батлан хамгаалахын сайд Кевин Эндрьюс Парламентын ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Кевин Эндрьюс Монгол-Австрали Улс нь бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдлыг хадгалах нэгдмэл сонирхолоо хоёр улсын батлан …

  • 9 February

    Японы олон улсын хамтын ажиллагааны банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх санал тавилаа

    Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын зээл тусламж, онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг, ард иргэд өндөр үнэлж, талархаж байдаг гэж Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжиматай хийсэн уулзалтынхаа эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж хэлбэрээр нэг …

  • 9 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Японы “Номура шокэн” компанийн захирал бараалхлаа

    “Номура холдингс” нь Азид төвтэй, 28 000 гаруй ажилтантай, олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулдаг, Лондон, Токиогийн хөрөнгийн биржийн арилжаанд тэргүүлэх байр суурьтай оролцдог, Азийн хувьцаа болон бондын зах зээлийн тэргүүлэгч компани юм. Япон улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Номура шокэн” компанийн захирал, “Номура Холдингс”-ийн гүйцэтгэх захирал Кожи Нагаи бараалхаж, Японы Засгийн …