Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийн асуудлаар ажлын хэсэг байгуулах байнгын хорооны тогтоол гаргалаа. Энэ асуудал байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд ч мөн байгаагүй бөгөөд М.Зоригт гишүүний горимын саналаар “бусад” гэсэн ангилалд оруулан хэлэлцсэн байна. Ингэснээр төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт …
Улс төр
August, 2015
-
3 August
С.Бямбацогт: Ардчилсан нам төрийн дээр гарлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын захирамжаар зарлагдсан ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй юм. Тус намын зүгээс “УИХ-ын дарга өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо” гэж үзсэн учраас чуулганы нээлтэд оролцоогүй гэдгээ тайлбарлав. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ: -“МАН-ын …
-
3 August
Монгол Улсад анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн хүрээнд зарласан уралдааны дүнг танилцуулна
Хорин таван жилийн өмнө Монгол Улсад явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулийн түүхэн үүргийг тодотгох, энэ хугацаанд гарсан ололт амжилт, туршлага, үр шимийг олон нийтэд таниулах, чөлөөт ардчилсан сонгуулын мөн чанар, давуу талыг сурталчлах зорилгоор сэтгүүл зүйн бүтээл болон сошиал медиа сурталчилгааны уралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас 14 хоногийн хугацаатай зарласан билээ. Уралдаанд сонин, цахим сайт, радиогийн сэтгүүлчид, олон нийтийн сүлжээ буюу …
-
3 August
Ажлын хэсэг хуралдаж байна
Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2015.08.03/ болж байна. Хуралдааныг Улсын Их Хурлын …
-
3 August
Эрчим хүчний сайд Д.Зоригт орон нутагт ажиллалаа
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эрчим хүчний салбарын томоохон үйлдвэр компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг Шивээ-Овоо, Багануурт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт ажилалаа. Уулын тээвэр, олборлолтыг боловсронгуй болгоно Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь 1992 онд ашиглалтад орсон. Жиллдээ 2 сая тонн эрчим хүчний нүүрс олборлох хүчин чадалтай тус уурхай нь өнгөрсөн хугацаанд ДЦС-4 болон төмөр зам дагуух аймаг орон …
-
3 August
МАН-ын гишүүд УИХ-ын ээлжит бус хуралдааны нээлтэндээ оролцсонгүй
Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганы хуралдааны нээлтэд УИХ-ын 41 гишүүн хүрэлцэн ирж, 53.9 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Тодруулбал АН-аас 28, эвслийн бүлгээс-7, бие даагч гишүүд бүгд ирж, МАН-ын гишүүд ээлжит бус чуулганыхаа нээлтэнд оролцсонгүй. Ээлжит бус чуулганаар Улсын Их хурлын 2015 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга …
-
3 August
Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхий сайдаа, Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ, Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар 03-14 хүртэлх хугацаанд хуралдуулахаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 156 тоот захирамж гаргасан. Үүний дагуу хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай болон холбогдох …
-
3 August
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 09:30 цагт УИХ-ын Чуулганы танхимд болно. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Наймдугаар сарын 03-ны Даваа гарагт: 10.00 цагаас: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их …
-
1 August
УИХ-ын гишүүн С.Одонтуяа АШУҮИС-д эмчилгээний тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа өнөөдөр /2015.07.31/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/-д ажиллаж, сэргээн засах эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Бүгд Найрамдах Солонгос Улсын Хараагүйчүүдийн Силоам Төв, Солонгосын тусламжийн нийгэмлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сан хамтран АШУҮИС-д сэргээн засах тусламж үйлчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг байгуулах төсөл …
July, 2015
-
31 July
“Сайдын цаг” уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцлоо
“Сайдын цаг” уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож, ургацын төлөв байдал, хаврын тариалалтад дэмжлэг үзүүлсэн болон тус салбарт яамнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байна. Харин газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөв байна. Энэ тоо нэмэгдэх боломжтой. Ургацын төлөв байдлын мэдээ …
-
30 July
1990 оны сонгууль Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт нь 1990 оны анхны чөлөөт ардчилсан сонгуулийн үйл явцад нэг талаас зохион байгуулалцаж, нөгөө талаас нэр дэвшигчийн хувьд оролцож явсан агаад дөнгөж 23-хан настайдаа хамгийн залуу депутат, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болж байв. Тэр цагаас хойш тэрбээр Улсын Их Хуралд дөрвөн удаа сонгогдон ажиллаж байна. 25 жилийн өмнөх дурсамж, өнгөрсөн жилүүдийн …
-
30 July
Ц.Элбэгдорж: Монголын ардчилал бол бүс нутагтаа сүүлийн 25 жилд гарсан түүхэн онцлог үйл явдал юм
Монгол Улсад 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо. Уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явуулсан юм. Тэрээр Олон улсын хүндэтгэлийн хурлыг нээж хэлэхдээ “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа, Эрхэм хүндэт гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, Эрхэмсэг …
-
29 July
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд илтгэл тавилаа
Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож, энэхүү түүхэн өдөрт зориулсан баярын хурал “Шангри Ла” зочид буудалд боллоо. Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монголын ардчиллын 25 жил: Ололт амжилт, туршлага сургамж” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлийнхээ эхэнд ардчиллыг манлайлж, дэмжиж, уухайлж, зүрх сэтгэлдээ тээж явсан хүн …
-
28 July
Парламентын Ассамблейн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдав
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2015 оны 09 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 141 тоот захирамжаар байгуулдагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах …
-
28 July
ХХАА-н сайд Р.Бурмаа тариа хураалтын ид үеэр тариаланчаа цагдаад илгээлээ
Яг энэ мөчид Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн гомдлоор тариаланч Л.Цандэлэг цагдаагийн хэлтэс рүү алхаж явна. Цаг үеийн хувьд ид “сезон” нь ороод байгаа сайд Р.Бурмаа нэг ширхэг тариа ч болтугай атгаж үлдэхийн оронд нэг тариаланчаа цагдаагийн газар руу илгээсний учир юу билээ. Учир нь түүнд тариа шиг, тариаланч шиг хэрэгтэй зүйл, сайдын суудалдаа үлдэх “амь тариа” үгүй баймаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл