Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.24.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 9 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан санаачлагын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидын гэгээлэг ирээдүй, хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж улбар шар өдөр болгохоор …
Улс төр
April, 2015
-
24 April
Монгол Улсын Ерөнхийлөгч зүүн гурван аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллахаар өнөө өглөө мордлоо. Тэрээр энэ долоо хоногийг дуустал зүүн гурван аймагт ажиллах юм. Сүүлийн өдрүүдэд эдгээр аймагт гал түймэр гарч, нөхцөл байдал хүнд байгаа тул Төрийн тэргүүн газар дээр нь очиж байдалтай танилцан орон нутгийн удирдлагатай уулзах юм.
-
23 April
“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.04.23/ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа. Улсын Их Хурлаас 2014 онд 34 дүгээр тогтоол баталж “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийг Засгийн газарт өгсөн бөгөөд уг чиглэлийн 1.4-т “Төрөөс эрдэс …
-
23 April
Иргэдэд 1072 ширхэг хувьцааг буцаан эзэмшүүлнэ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2015.04.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газраас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 150, 151 дүгээр тогтоол гаргасантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлах болсон хэмээн мэдээллийнхээ эхэнд хэлсэн юм. Өргөдлийн байнгын хорооноос 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай 05 тоот тогтоол батлан …
-
23 April
МАН үнэмлэхүй ялалт байгуулав
Говьсүмбэр аймгийн 3-р хэсэгт Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль явагдаж дууслаа. Тус сонгуульд МАХН-аас Д.Уртнасан, АН-аас Дорждэрэмийн Алдармаа болон МАН-аас Гансүхийн Батзам нар нэр дэвшин өрсөлдсөн ба МАН нэр дэвшигч бусад өрсөлдөгчиддөө үнэмлэхүй ялалт байгуулж энэхүү нөхөн сонгуульд ялжээ. Нөхөн сонгуулийн тус хэсгийн ссонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2341 сонгогч бүртгэгдснээс 1411 сонгогч буюу нийт сонгогчдын 60,3% санал хураалтад оролцсон …
-
23 April
УИХ-ын тогтоолын төслийг хүргүүллээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт ”Төсөл өргөн мэдүүлэх хугацааг” товлох тухай албан бичгийг дахин хүргүүллээ. 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Улсын Их Хурлын Тамгын газарт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хүргүүлсэн ч тогтоолын төслийн бүрдэлд зарим баримт бичиг ирүүлээгүй …
-
23 April
УИХ-ын гишүүн санаачлан боловсруулсан хуулийн төслөө Засгийн газарт шилжүүллээ
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл санаачлан боловсруулсан Татварын тухай хуулийн төслөө Засгийн газарт шилжүүлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардууллаа. Олон улсад татварын болон төсөвтэй холбоотой хуулиудаа Засгийн газар нь өргөн барьдаг. УИХ-ын гишүүд санаачлан боловсруулсан татвар, төсөвтэй холбоотой хуулийн төслүүдээ Засгийн газраараа дамжуулан өргөн барьдаг жишиг тогтоох шаардлагатай гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэллээ. Татварын шинэчлэлд янз бүрийн шалтгаанаар дорвитой ахиц гарахгүй байна. Татварын …
-
22 April
МАН-ын даргын зөвлөхөөр Ж.Жаргалсайхан томилогдлоо
МАН-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор МАН-ын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр Ж.Жаргалсайхан томилогджээ. Ж.Жаргалсайхан өмнө нь “Масс Эм Эн” ХХК-ны Ерөнхий захирлаар ажиллаж байгаад энэ албан тушаалд иржээ. эх сурвалж: ontslokh.mn
-
22 April
Түймэрт хохирсон иргэдэд онцгой анхаарал хандуулахыг Б.Бат-Эрдэнэ гишүүн уриаллаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гал түймэр, цас зудны гамшигт өртсөн малчид, ард иргэдэд төр засгийн зүгээс онцгой анхаарал хандуулж, тусалж дэмжихийг уриаллаа. Тэрээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хороонд энэхүү саналаа уламжилж, хохирлыг арилгах, ард иргэдэд туслах талаар Засгийн газарт чиглэл өгсөн байнгын хорооны тогтоол гаргахыг хүссэн байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Хэд хэдэн аймгийг хамарсан цасан шуурганы улмаас …
-
22 April
Тэтгэврийн зээлийн хүүний асуудлаар Д.Батцогтод хандлаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Д.Хаянхярваа, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын тайланг нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хэлбэрээр сонсох хүсэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтод тавилаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайланг хэлэлцэх байнгын хорооны хурлаар Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн менежментийг зөв зохицуулах зорилгоор тусгай бодлого, хөтөлбөр боловсруулах, тухайлбал, тэтгэврийн …
-
22 April
Түймэрт нэрвэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал хүргүүллээ
УИХ дахь МАН-ын бүлгээс гамшгийн аюултай тэмцэх, хохирлыг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрвөн зүйл бүхий саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс ой, хээрийн түймэрт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд дэмжлэг үзүүлэх, түймрийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ажилд орон нутгийн ажилгүй залуучуудыг хамруулж, Хөдөлмөр …
-
22 April
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг дэмжив
УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж гишүүдийн дийлэнх нь дэмжсэн саналаа илэрхийлсэн …
-
21 April
Ирээдүй өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.21/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 52,6 хувийн ирцтэй эхэлж, хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлого, иргэний оролцооны зөвлөх Л.Дашдорж танилцуулав. Тэрээр танилцуулгадаа, Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг …
-
21 April
МАН-ын Шинэчлэлийн хороо “Нийгмийг тэнцвэржүүлэх Есөн зарчим” боловсруулжээ
Монгол Ардын Намын Шинэчлэлийн хороо хоёрдугаар бага хурлаа өчигдөр хуралдуулж “Нийгмийг тэнцвэржүүлэх Есөн зарчим” тамга бичгийг хэлэлцэн баталжээ. Энэхүү тамга бичигтээ эрүүл мэнд, боловсрол, ажлын байрны тэгш бус байдлыг багасгах, эдийн засаг, улс төрийн намын санхүүжилт, ил тод байдлын зарчим бүхий 9 зарчмын асуудлыг тусгажээ. МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуяг хэлэхдээ: “Нийгмийн тэгш бус байдлаас шалтгаалан эрүүл мэндийн үйлчилгээг авахад …
-
21 April
УИХ-ын дарга З.Энхболд авилгатай тэмцэх газрын дэд даргыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.04.20/ Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдоржийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Авлигатай тэмцэх газар сүүлийн үед иргэдийг шууд барьж хорих тохиолдлууд их гарч байна. Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65, 67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцаах аргыг хэрэглэхгүйгээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл