Улс төр

May, 2015

  • 4 May

    “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурал боллоо

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.05.03/ “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол практикийн бага хуралд оролцож, хуралдааныг нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, 2013 оны 2-р сард УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэхүү Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн 2015 оны 1-р сард Монгол Улсын Үндсэн …

  • 2 May

    Ч.Сайханбилэг: Татвар нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримталж ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн улс орнуудын татварын орчныг судалж, нэгдсэн тайлан гаргадаг Олон Улсын Санхүүгийн Корпорацийн 2015 оны “Бизнес эрхлэлт” судалгааны тайлангийн “Татвар төлөлт” үзүүлэлтээр Монгол Улсын татварын орчин дэлхийн 84 дэх таатай улс гэж үнэлэгдэн татварын дундаж хувь хэмжээ 24.4 хувь байгаа …

April, 2015

  • 30 April

    Улс төрчид минь А.Мөнхбатаас айгаад байж дээ

    Монголын залуучуудын холбоо гэх гал цог нь унтарсан, байрныхаа хэдэн өрөөг түрээслэж, удирдах шатны хэсэг нөхдөө амь зуулгадаг байсан тарчигхан явдалтай байгууллагыг 2012 онд Ц.Зоригтбаатараас төрийн албаны суудлаа сонгуульд нэр дэвших нэрээр өгөөд байсан А.Мөнхбат авсан билээ. Гарч ирэнгүүтээ их сайхан ажил өрнүүлсэн. Яагаав нөгөө, “Паркаа авръя” хөдөлгөөн. Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж, “Мон-Уран”, “MCS”, “Сөүл” групп, “Бодь” группийн удирдлагуудыг …

  • 30 April

    Монгол Улсын Ерөнхийлөгч БНПУ-ын Элчин сайд Т.Хомицкийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Хомицкийг эх орондоо бүр мөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Т.Хомицкийн ажилласан таван жилийн хугацаанд хоёр орны харилцааны хөгжилд олон дэвшил гарсныг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэж байлаа. Польш Улс нь Европын холбооны гишүүн …

  • 30 April

    “Сайдын цаг” уулзалтад С.Эрдэнэ оролцоно

    Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно. Уулзалт 12.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимын дэргэдэх Мэдээллийн төвд болно.

  • 29 April

    Г.Баярсайхан гишүүн 20 гаруй цэцэрлэгт чацарганы шүүс өгөв

    УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн нийт 20 гаруй цэцэрлэгийн хүүхэд багачуудад 100 хувийн цэвэр чацарганы шүүсийг хүлээлгэн өглөө.  Хүүхдүүдийн тархлааг сэргээх, витаминжуулах “Халуун сэтгэл”аяны хүрээнд чацарганы шүүсийг цэцэрлэгийн хүүхдүүдэд бэлэглэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хүүхэд багачууд хамгийн чухал амин дэмүүдийг чацарганаас авч болдог. Тиймээс тэдний эрүүл мэндэд хамгийн хэрэгцээтэй хүнс юм. “Халуун сэтгэл” аяны хүрээнд цэцэрлэгүүдэд чацарганы …

  • 29 April

    УИХ-ын гишүүд эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг Засгийн газарт шилжүүллээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар, Д.Батцогт нарын найман гишүүн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газарт шилжүүлж буйгаа мэдэгдэн, өнөөдөр /2015.04.29/ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад гардууллаа. Энэ хууль нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын …

  • 29 April

    Х.Тэмүүжингийн тарьсан балгийг Д.Дорлигжав арилгана

    Одоогоос хоёр жилийн өмнө Хууль зүйн сайдаар томилогдсон Х.Тэмүүжин нэг л өглөө мэдээллийн хэрэгслүүдийг эзэгнэж, Эрх зүйн асар том шинэчлэл хийх гэж байгаагаа зарласан. Өмнө нь хуулийн багш байсан энэ залуу Монголын хуулийн салбарыг бүхлээр нь өөрчилж шинэчлэх бэлэн төслийг хаанаас гаргаж ирсэн, ямар судлагаа шинжилгээ хийсэн юм бол гэж  тухайн үед гайхах цөөнгүй байсан. Тэр ч бүү хэл Х.Тэмүүжингийн …

  • 29 April

    Тайландын Вант Улсын ерөнхий прокурор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Тайландын Вант Улсын ерөнхий прокурор Тракул Винитнайяапак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ ”Өнөөдөр хоёр орны прокурорын байгууллага хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан тухай сонсоход таатай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, …

  • 28 April

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

    Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. Манай улсад болох …

  • 28 April

    УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар сургууль цэцэрлэгийн барилгуудыг яаралтай эхлүүлж, ашиглалтанд оруулах чиглэл өглөө

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өнөөдөр /2015.04.27/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Эрүүл мэнд, спортын яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар болон албаны бусад хүмүүстэй уулзаж Сонгинохайрхан дүүрэгт баригдах сургууль, цэцэрлэгийн барилгуудыг яаралтай эхлүүлж ашиглалтад оруулах чиглэл өглөө.    УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэлэхдээ, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийгмийн салбарт 8 …

  • 27 April

    Шадар сайд тушаал гаргажээ

    БНХАУ-ын Тяньжин хот дахь далайн усан боомтыг 2015 оны 4-сарын 21-ний өдрөөс эхлэн Тяньжины чөлөөт худалдааны туршилтын боомтын бүс болгож буйтай холбогдуулан тус боомтын бүсэд монгол, хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гаргасан байна. Шадар сайдын тушаалд Монгол Улсаас БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай дүүрэгт явуулах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал …

  • 25 April

    “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо

    Сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд нар яам, агентлагийн удирдлагуудад өнгөрсөн сарын хурлаар өгсөн  үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, цахим хурлаар хэлэлцсэн асуудлуудыг хугацаанд нь хэрэгжүүлж байхыг даалгалаа. Төрийн өмчийн хороо яам, агентлагуудаас  нийт 68 машин хурааж төвлөрүүлснээс 50 нь том оврынх, 18 нь суудлын тэрэг …

  • 24 April

    “Иргэний мэдэх эрх” уулзалт зөвлөлгөөнд Ерөнхий сайд оролцлоо

    “Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо”-ноос зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн 100 сэтгүүлчийн уулзалт Төрийн ордны Иргэний танхимд боллоо. 21 аймгийн радио, телевиз, сонины сэтгүүлч, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга нар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнууд оролцсон энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Орон нутгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх …

  • 24 April

    Монгол Улсын Генералуудад хандаж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

    Монгол Улсын генералуудаа! Жил бүрийн дөрөвдүгээр сард Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсний ойг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай зүтгэлтэн 11 хөвгүүндээ генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн даргалах бүрэлдэхүүнд офицерын цол олгож …