????????????????????????????????????

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.09.08/ хуралдаан 10 цаг 25 минутад, 63.2 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байв.

????????????????????????????????????

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга хэлэлцэх асуудлыг танилцуулж, батлах явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх горимын санал гаргасан бол Л.Болд, С.Эрдэнэ нарын гишүүд асуудлыг хаалттай хэлэлцэхийн эсрэг санал гаргасан юм. Л.Болд гишүүн, Бид нэгэнт ардчилсан нийгмийг байгуулсан болохоор энэ асуудлыг олон нийтэд нээлттэй хэлэлцэх нь зүйтэй, нууж хаах хэрэггүй хэмээсэн.

????????????????????????????????????

Ингээд хуралдааны дэгийн дагуу Ц.Оюунбаатар гишүүний гаргасан горимын саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хаалттай хэлэлцэх горимын саналаар санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээгүй юм.

Үүний дараа хоригийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хуралдаанд оролцсон гишүүдэд уншиж танилцуулсан.Тэрээр, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны  ардчилсан  сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал”-д Хээл хахууль авах (Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл), Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах (Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл), Төрийн албан  тушаалтан  эрх мэдлээ хэтрүүлэх (Эрүүгийн  хуулийн  264  дүгээр  зүйл), Хууль  бусаар  хөрөнгөжих   (Эрүүгийн хуулийн 270 дүгээр зүйл), Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах (Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл), Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах (Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4), Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх (150 дугаар зүйлийн 150.3) зэрэг зүйл заалтыг заавал тусгах ёстой хэмээн үзэж хориг тавьсан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим, өмнөх өршөөлийн хуулиудад тусгагдаж ирсэн төрийн бодлого, зарчмыг иш үндэс болгон насанд хүрээгүйчүүд, жирийн иргэд олноор үйлддэг Танхайрах (Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3) Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх (Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2), Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2) зэрэг хэрэгт мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан жишгийн дагуу эдлээгүй үлдсэн хорих ялаас xoёp жилийг xacax нь зүйтэй гэж үзэж тус тус хориг тавьсан хэмээн танилцуулав.

????????????????????????????????????

Ерөнхийлөгчийн зөвлөхийн танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байсан ч хүлээж авсан нөхцөлд хууль бүхэлдээ хэрэгжих боломж алдагдаж, энгийн иргэддээ төр өршөөл үзүүлэх боломж алдагдах вий, энэ асуудлыг хэрхэн зохицуулах хуулийн гаргалгаа, боломж байгаа талаар байнгын хорооны дарга болон Ерөнхийлөгчийн зөвлөхөөс тодруулж байсан юм.

Дээрх асуултад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Хөнгөн, хүнд, онц ноцтой гэмт хэрэг, авлигын хэрэг энэ бүгдийг нэг уутанд хийж, өршөөл үзүүлэхээр заасан нь бэрхшээлтэй байгаа. Тийм учраас Ерөнхийлөгч хориг тавихдаа зүйл заалт бүрээр нэгбүрчлэн тасалж тавьсан гэв.  Харин тус байнгын хорооны дарга Д.Ганбат хоригийг хүлээн авсан тохиолдолд чуулганы дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх болохыг хэлж байсан.

Ийнхүү гишүүд Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбогдуулан үгээ хэлж дууссаны дараа санал хураах болоход Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Авилгатай тэмцэх газрын гаргасан судалгаа, мэдээлэл болон өршөөлийн хуулиар улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх 100 гаруй иргэн, албан тушаалтны нэрийг зарлах, олон нийтэд ил болгосны дараа хоригийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлж ажлын тав хоногийн завсарлага авч байна хэмээн мэдэгдсэнээр энэ удаагийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттай харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …