Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн харъяанд байх агентлагуудыг хариуцах хэд, хэдэн зөвлөхтэй ажиллахаар болжээ. Тодруулбал, Шадар сайдын ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, зөвлөхөөр УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх асан Д.Батбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад бодлогын зөвлөх асан, НАМЭХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Саянаа нар ажиллах юм байна. Шадар сайдын харъяанд Онцгой байдлын Ерөнхий газар, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандарчилал, хэмжил …
Улс төр
December, 2014
-
24 December
Х.Тэмүүжин эмнэлгийг шорон болгосон байжээ
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг оффис болгон ашиглах тухай яригдаж байсан ч зориулалтын дагуу эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа билээ. Энэхүү шийдвэр гарсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг байрны үйл ажиллагаатай танилцсан байна. Тэрээр “барилгын А блокын гаражийн давхарт хүмүүсийг байцаах, хориход зориулсан өрөө зассан байсан” гэдгийг мэдээлсэн юм. Барилгын доод давхарт буюу гаражийн хэсэгтдөрвөн тасалгаа бүхий …
-
23 December
Хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргах албан хаагчдын тоог багасгах тогтоол гаргажээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг хэлэлцлээ. Байнгын хорооны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл …
-
23 December
Монгол Улсын анхны Ерөнхий сайдын анхны айлчлалын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ
1911 оны 12 дугаар сарын 29-ндБогд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрболгосноос хойш жил бүр эх түүхээ эргэн санах, түүхэн хүмүүсээ алдаршуулах ажлууд зохион байгуулж байгаа юм. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн …
-
23 December
Ерөнхийлөгч, МЗХ-ны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатыг хүлээн авч уулзаж Дэлхийн Залуучуудын Ассемблейн дэд ерөнхийлөгч болсонд албан ёсоор баяр хүргэлээ. Дэлхийн залуучуудын ассемблейн Ази хариуцсан дэд ерөнхийлөгчөөр монгол хүн анх удаагаа сонгогдсон нь уг холбоо улс орноо олон улсад төлөөлөх чадвартай нөлөө бүхий байгууллага болохыг илтгэж байгаа бөгөөд Монгол улс эдийн засгийн болон хүний хөгжлөөрөө Азийн орнуудын …
-
23 December
Су.Батболд байнгын хороог даргална
УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, даргаа сонгожээ. Хоёр намын хамтын ажиллагааны дагуу тус байнгын хороог МАН-ын төлөөлөл даргалах ёстой аж. Энэ дагуу МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Су.Батболдын нэрийг дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн дэмжлэгийг авчээ. Тус байнгын хороо даргаа сонгохоос гадна мах экспортлох асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын, цагаан зээрийг …
-
23 December
Д.Батцогтыг улираан томиллоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Батцогтыг улираан томилох шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн Д.Батцогт нь өнгөрсөн онд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс тус байнгын хорооны даргад нэр дэвшин сонгогдож байсан юм. Харин тэрээр энэ оны есдүгээр сард УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцийн гишүүн болсон бол …
-
23 December
Сайд М.Энхсайхан мэдээлэл хийнэ
“Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодорсон билээ. Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Хятад, Япон, Монголын “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо”, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулахаар болсон. Тус түншлэл “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулан, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй байх юм. Тэгвэл энэхүү сонгон шалгаруулалт болоод хөрөнгө оруулагчийн талаар сайд М.Энхсайхан өнөөдөр 17.30 цагт …
-
23 December
УИХ-ын байнгын хороод хуралдана
Өнөөдөр УИх-ын дөрвөн байнгын хорооны хуралдаан болно. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал; Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, анхны хэлэлцүүлэг/; Эрүүл мэндийн албан журмын …
-
23 December
Монгол Улсаас 8 улстай дипломат харилцаа тогтооно
Засгийн газрын хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ Дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ой 2015 онд тохионо. Монгол, Зөвлөлтийн арми шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 1945 оны Чөлөөлөх дайны ялалт нь Азийн хэд хэдэн орны ард түмнийг харийн түрэмгийлэгчдээс …
-
22 December
МҮОНРТВ-ийн үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.12.23/ Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарыг нэр дэвшүүлснийг өргөн мэдүүлсэн байна.
-
22 December
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснээр шинэ Засгийн газар байгуулагдан ажиллаж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгмийг …
-
22 December
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг ирэх онд тэмдэглэх, Монгол Улсаас 8 улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжих, Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний зэрэгцээ – Баяр ёслолын үеэр төсвийн хөрөнгө хэмнэх талаар төрийн болон төсвийн байгууллагуудад Засгийн газраас тодорхой чиглэл …
-
22 December
Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээ хийж, Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах зарчмын тохиролцоонд хүрэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Үүнээс хойш хоёр улсын Засгийн газар хэлэлцээрийн төсөл дээр ажиллаж, эрх зүйн зохицуулалтыг уялдуулж байна. Хэлэлцээний ахлагчаар хуучнаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд …
-
22 December
Монгол Улсаас 8 улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ
Монгол Улс НҮБ-ын гишүүн 45 улстай дипломат харилцаа тогтоох сонирхлоо илэрхийлсний дагуу сүүлийн 3 жилийн хугацаанд 24 орон манай улстай дипломат харилцаа тогтоожээ. Өнөөдрийн байдлаар 8 орон дипломат харилцаа тогтоох саналыг Бээжин дэх ЭСЯ болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраараа дамжуулан зөвшөөрч, хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Уганда …