Улс төр

February, 2015

  • 16 February

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны  мягмар гарагт 14.00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд, – Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,  соёрхон батлах/; – “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, эцсийн хэлэлцүүлэг/; – Ашигт малтмалын тухай …

  • 16 February

    УИХ-ын дарга З.Энхболд, С.Е.Нарышкин нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ

       Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нар хоёр орны сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, миний урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улс Оросын …

  • 16 February

    Ерөнхий сайд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргад бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкинд бараалхлаа. Энэ удаагийн албан ёсны айлчлал нь уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа  Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын …

  • 15 February

    ОХУ-ын холбооны хурлын төрийн думын даргыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг өнөөдөр Чингисийн талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хүндэт …

  • 15 February

    Гишүүд Ерөнхийлөгчтэй уулзаж ноён уулын асуудлыг сөхөж тавина

    Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж Ноён уулын орд газрыг стратегийн орд болгож буйг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний зарим гишүүд бусдыгаа төлөөлөн өнгөрсөн пүрэв гарагаас хойш нойтон өлсгөлөн зарлаад байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд тэдэнтэй нэр бүхий УИХ-ын гишүүд очиж уулзсан бөгөөд энэ үеэр тэд Ноён уулын асуудалд анхаарал хандуулж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга, бие …

  • 13 February

    “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” МАН-ын бүлгээс

    УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэе. УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, Ард иргэд ээ,             Өвөг дээдэс, өтгөс буурлаа хүндэтгэн дээдэлдэг сар шинийнхээ баярын өмнө улс орныхоо нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг …

  • 12 February

    УИХ-ын гишүүн “анчин” Л.Эрдэнэчимэгийн тайлбар

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллахдаа “Бүргэдээр туулай агнав” гэсэн тайлбартай зураг  цахим хуудаснаа нийтэлсэн нь шүүмжлэлийн бай болсон юм. Тэрбээр энэхүү асуудлаар өнөөдөр албан ёсоор тайлбар өглөө. Тайлбартаа, “Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллахад амралтын өдөр таарсан тул казак малчин айлд зочилсон. Аймгийнхан ирсэн зочдоо казак уламжлалаараа дайлж, цайлах ёс заншлаа танилцуулан малчин айлд урьж, мөн бүргэдээ …

  • 12 February

    Дэд сайд Б.Батзориг ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

    Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч Б.Батзориг Баян-зүрх дүүргийн ахмадуудыг өчигдөр хүлээн авч сар шинийн баярын хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийн төлөөлөл болсон 800 ахмад хүрэлцэн ирсэн юм. Б.Батзориг сайдын хувьд 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа сар шинийн баярын өмнө ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг байсан бөгөөд энэхүү үйл ажиллагааг жил …

  • 12 February

    Архи, тамхи бэлэглэхээс татгалзахыг уриаллаа

    Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын сурагчдын холбоотой хамтран өнөөдөр /2015.02.13/ Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Монголын сурагчдын холбоотой хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү хэвлэлийн бага хурал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд онцолж, энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд тус холбоотой хамтран Монголын ард түмний билэгдлийн …

  • 12 February

    УИХ-ын дарга ОУВС-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн газрын дэд захирал Маркус Родлаур, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Маттай, Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр /2015.02.13/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр эдийн засгийн болон төсөв санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцсон юм. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, …

  • 12 February

    ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга С.Е.Нарышкин манай улсад айлчилна

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей ЕвгеньевичНарышкин 2015 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинайлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын …

  • 12 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн бүх боломжуудыг бид бүрэн ашиглах ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токио хотноо хэлэлцээ хийж, “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээр нь Монгол Улсын анхных, Япон улсын 15 дахь хэлэлцээр болж, түүхийн шинэ хуудас нээлээ. Энэхүү хэлэлцээр хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гэсэн хоёр зорилтыг …

  • 12 February

    Улсын ерөнхий прокуророор Энх-Амгаланг томилох саналыг Ерөнхийлөгч өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай  асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр  УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр оруулсан байна. М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын …

  • 12 February

    Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-нд Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус хэлэлцээрт гарын үсэг зурсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам …

  • 12 February

    Гишүүдийг эргүүлэн татахыг Г.Баярсайхан, С.Ганбаатар нар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах, хариуцлага тооцох асуудлыг эртнээс тавьж буй ч гишүүд ил далд эсэргүүцэж ирсэн. Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Ганбаатар нар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх нь өндөр ач холбогдолтой, дэмжиж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Эрхэм гишүүд ETV телевийн “Тод сэдэв” хэлэлцүүлэгт оролцохдоо энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хариуцлага алдсан УИХ-ын …