Улс төр

March, 2015

  • 4 March

    Сонгуулийн Ерөнхий хорооны зарим гишүүд тангараг өргөлөө

    Монгол Улсын Их Хурал Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Чойнзонгийн Содномцэрэнг, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханыг мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Рэнцэнгийн Содхүү нарыг тус тус томилсон билээ. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн томилогдсоноосоо …

  • 4 March

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел нар уулзалт хийж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел: Монгол улсын иргэдийн нэг хувь нь Герман хэл мэддэг гэж сонссон. Энэ нь хоёр улсын харилцааны бас нэг гол гүүр болох юм. Берлиний ITB үзэсгэлэнд …

  • 3 March

    Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.03.04/ хэвлэлийн бага хурал зарлан, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар 50 хуулийн төсөл, УИХ-ын 5 тогтоолын төслийг хэлэлцэж, 19 санал, дүгнэлт, 5 танилцуулга, …

  • 3 March

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Герман Монголын бизнес форумд оролцлоо

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 3 сарын 3-нд  Берлин хотноо зохион байгуулагдаж буй Монгол Германы бизнес форумд оролцлоо. Берлин хотын захиргааны байранд “ГЕРМАН- МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ”-ыг Монголын Хөрөнгө оруулалтын газар, Германы Ази-Номхон далайн холбоотой хамтран Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам зохион байгууллаа. Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, …

  • 3 March

    Сонгуулийн автоматжуулсан системийг танилцуулав

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, ОХУ-ын Сонгуулийн Төв Комисстой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр улсын сонгуулийн төв байгууллагууд хамтран “От братства по оружию – к братству демократий” сэдэвт үзэсгэлэнг ОХУ-ын Москва хотноо зохион байгуулав. Уг үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар ОХУ-ын Гадаад явдлын Яам, Соёлын Яам, Батлан хамгаалах Яам болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам оролцлоо. ОХУ-ын Сонгуулийн …

  • 3 March

    М.Батчимэг: Аюулгүй байдал, хууль сахиулах салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал байна

    Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Монгол Улсын Хууль сахиулахын их сургууль, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-аас хамтран зохион байгуулж буй “Хилийн аюулгүй байдал ба менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо – өнөө ба ирээдүйн манлайлагчид” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлагад оролцлоо. Тэрбээр УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын бүлгийн даргын хувиар ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн жил тутмын хуралдаанд оролцох үеэр Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг хууль …

  • 3 March

    Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдлаа

    Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хоёр дахь удаагаа хуралдлаа. Тус зөвлөлийн анхны хурлаар бизнесийн орчныг сайжруулах, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, бүтээн байгуулалтын том төслүүдийг урагшлуулах гэсэн дөрвөн чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан ажиллахаар болсон. Энэ удаагийн хурлаар эдгээр чиглэл бүрт дэд бүлэг байгуулах, УИХ-ын тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний …

  • 3 March

    Шадар сайд албан даалгавар хүргүүлжээ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны нийт бүс нутгаар 2014-2015 оны өвлийн улиралд хур тундас харьцангуй багатай, мөн 2015 оны 1, 2 дугаар улиралд олон жилийн дунджаас хур тундас бага, хуурайшилт идэвхитэй явагдах цаг агаарын урьдчилсан мэдээ гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн гаргасан “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх зарим арга хэмжээний тухай” …

  • 3 March

    “Г.Дэнзэнг бариад ав” гэж сануулаагүй юу

    Нэг хүнд хэтэрхий ихэдсэн албан тушаал, чимэг сэтрээр хахаад байсан ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, хамгийн хэрэггүй нь мөртлөө хамгийн чухал тодотгол болох “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн” асан Г.Дэнзэн алга болчихож. Түүнийг оргон зайлсан гэж үзэж буй ч хэрэв сэжигтнээр тогтоогоогүй байсан бол тэр хилээр гарах эрхтэй. Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг саатуулсан, тэр ч …

  • 3 March

    Н.Энхбаярыг гадаад руу зорчихыг хоригложээ

    Солонгос улсад эмчлүүлж байгаад эх орондоо саяхан ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахыг завдсан тухай мэдээлэл олныг шуугиулж байна. Энэ тухай Н.Энхбаяр өөрөө бас тайлбар хийж буй. Тэрбээр, улс төрийн зорилгоор намайг шалгах нь утгагүй зүйл гэсэн юм яриад байгаа. Харин өнгөрсөн намар түүнийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт  хэрэгтэй тэмцэх газрынхан дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон байв. Энэ нь …

  • 2 March

    МАН-ын хүний нөөцийг JCI байгууллага бэлддэг үү?

    Хэдхэн хоногийн өмнө МАН-ын 94-н жилийн ой болж өнгөрсөн. Энэ жилийн баярын онцлог нэгэн үйл явдал нь МАН-д гишүүнээр элсч буй таван залууд намын батлах гардуулан өгсний дотор Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн  элссэн явдал байлаа. Ж.Дамдинцэрэн нь JCI Монгол байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа тухай хуралд оролцогчид ам дамжин ярилцаж байсан бөгөөд МАН шинэ залуу боловсон хүчнээ  JCI байгууллагаас сонгон, бодлогоор татан  ажиллуулдаг гэх яриа чих дэлсэв. …

  • 2 March

    Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа тайлагналаа

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2015.03.03/ хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар оролцлоо. Байнгын хорооны дарга А.Бакей хийсэн мэдээлэлдээ, тус байнгын хороо УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 29 удаа хуралдаж, давхардсан тоогоор 165 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаархуулийн төсөл 124, Улсын …

  • 2 March

    Орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр арилжааны банкинд шилжүүлнэ

    Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа Засгийн газрын 27 дугаар тогтоолд дараах үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацийг буцаан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяанд ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү корпорацийн үйл ажиллагааг өргөтгөхөд зориулж, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Молекул биологийн хэрэглээний лаборатори” байгуулахаар бэлтгэл хангагджээ. Монгол Улсын бүх их сургууль, …

  • 2 March

    Хүндэтгэлийн “алдаа” буюу он цагийн хэлхээс

    Монголын улс төрийг сүүлийн 10 гаруй жил бужигнуулж, туг ч барьж, тугал ч хариулж асан Н.Энхбаяр Хан улсад эмчлүүлж, хэсэгтээ намжмал байснаа оны өмнөхөн гэнэт ирж, “засаг унагаад” явж одсон. Харин хонь жилийн босгон дээр дахин ирж, ээлжит дуулианаа Бөхийн өргөөнд битүүний өдөр “санамсаргүй” юм шиг “санаатай” зочилж, анхаарлын төвд орсноор, АТГ-аас саатуулах оролдлогод “бараг” л өртсөн зэрэг үйл явдлуудаар …

  • 2 March

    Л.Эрхэмбаярын маш нууц гэрээг дэлгэв

    Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам, дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс бүрдсэн хэсэг нөхөд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Чингэсний учир нь тэд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг өрсөлдөгч улстөрийн хүчинтэйгээ “маш нууц” гэсэн таван заалт, 20 зүйл бүхий гэрээ байгуулсныг юуны түрүүнд дуулгасан юм. Тиймээс энэхүү гэрээнийхээ дагуу төрийн албаны наймааг гардан гүйцэтгэсэн хүн нь Л.Эрхэмбаяр аж. Түүнчлэн …