Монгол Улсын Засгийн газар бизнест ээлтэй орчныг бий болгохын төлөө шат дараатай арга хэмжээ авч буй. Хяналтын хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, энэ хаврын чуулганаар хэлэлцэх юм. Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын өнөөдрийн сэдэв шилэн хяналтын системийг нэвтрүүлэх тухай байлаа. Хүмүүст ажил олгож, татвар төлдөг баялаг бүтээгч иргэдээ дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Баялаг …
Улс төр
March, 2015
-
10 March
“Тусгаар тогтнолын ордон”-г барихад зарцуулсан хууль бус 11 тэрбум төгрөгийг буцааж төлүүлэхийг шаардлаа
Монгол Ардын Намын төв байр болох “Тусгаар тогтнолын ордон”-г хууль бус санхүүжилтээр барьсан гэж өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийв. Тодруулж хэлэхэд 2008 оны 7-р сарын нэгний өдрийн үймээнээр Монгол Ардын Намын байрыг шатааж 14,6 турбум төгрөгөөр одоогийн “Тусгаар тогтнолын ордон”-г барихдаа төрөөс төтвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авч бариулсан гэж …
-
10 March
“Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-д гарын үсэг зурлаа
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар 3 дугаар сарын 11-ний өдөр Гадаад хэргийн яаманд Япон Улсын Засгийн газрын Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хүрээнд 41.8 сая иен буюу 690 сая орчим төгрөгийн өртөг бүхий”Монголын Үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Нот бичигт гарын үсэг зурлаа. …
-
10 March
Ц.Элбэгдорж ба З.Энхболдын хоёр өөр байр суурь
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уржигдар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, цензургүй ярив. Яг үүнтэй зэрэгцээд УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний олон нийтийн телевизийн “de facto” нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар ярилцсан. Тэдний нэвтрүүлэгт оролцсон цаг, минут 25 жилийн өмнө Улс төрийн товчоо огцорч байсан мөчтэй таарсан нь сэтгүүчид болоод өөрсдийнх нь хэлсэнчлэн санаандгүй зүйл огт биш л дээ. Мэдээж, Монголд Ардчилал ялсан түүхэн өдөр, …
-
10 March
Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх Худалдан авах ажиллагааны газрын ажилтай танилцлаа
Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Худалдан авах ажиллагааны газрын нийт албан хаагчдад төрийн худалдан авах ажиллагааг боловсронгуй болгож, хуулийн хүрээнд үр дүнтэй, түргэн шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо. Энэ арга хэмжээний онцлох үйл явдал нь аймгуудын худалдан авах ажиллагааны албадтай цахим хурал зохион байгуулж …
-
10 March
Монгол банк ба Эдийн засгийн хямрал нээлттэй хэлэлцүүлэг болно
МАН-ын Шинэчлэлийн хорооноос “МОНГОЛ БАНК ба ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2015 оны 03-р 12-+ны өдрийн 12:00 цагт МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна. Шинэчлэлийн хороо өмнө нь 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн гэх Засгийн газрын буруу бодлого, алдаатай үйл ажиллагаанаас болж улсын эдийн засгийг хямраасан, иргэдийн амжиргааг доройтуулсан гэж үзэж нэр бүхий хүмүүсийг …
-
10 March
Г.Уянга гишүүн маргаашийн мэтгэлцээнд оролцохоо мэдэгдлээ
МУГЖ дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудсан. МҮОНТВ-ээс маргааш буюу 03 сарын 11-нд цаг гаргаж өгсөн бөгөөд одоогоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга болон О.Магнай, Б.Жаргалсайхан нар оролцохоо мэдэгджээ. Энэ талаараа УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна. “Өчигдөр орой дуучин С.Жавхлан ярилаа. МҮОНТ-ээр олон нийтийн өмнө Ерөнхийлөгч болон УИХ-ын 76 гишүүнтэй нээлттэй ярилцахаар цаг хүссэнийг МҮОНРТ-ийн …
-
10 March
Маргаашийн халз мэтгэлзээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох уу
МУГЖ дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд болон бусад гишүүдийг халз мэтгэлзээнд дуудаад байгаа билээ. “Төр түмний халз мэтгэлзээн” сэдэвт энэхүү нэвтрүүлэг маргааш буюу 3 сарын 11-нд МҮОНТ-ээр шууд дамжуулан хүрэх юм. Одоогоор мэтгэлзээнд дуудагдсан төрийн гурван өндөрлөгөөс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түмэн олноо хүндэтгээд хүрэлцэн ирнэ хэмээсэн байна. Харин Ерөнхий сайд болон УИХ-ын …
-
10 March
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа тайлагналаа
Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /3-р сарын 10/ 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Байнгын хорооны дарга Су.Батболд гишүүний мэдээлснээр бол т ус хороо тайлангийн хугацаанд 1 2 удаа хуралдаж, давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын …
-
10 March
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа
АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалтыг 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Энэ уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий …
-
10 March
Ерөнхийлөгчийнхөө төрсөн өдөр, овгийг мэдэж авсан үр дүнтэй ярилцлага- “Цензургүй яриа”
Нийгэмд хүлээлт, бухимдал үүсгээд байсан олон асуудлын талаар Ерөнхийлөгчийн санал бодол, тайлбарыг сонсох гэсэн маш олон үзэгчид өчигдөр орой 2 цаг гаруй хугацаанд С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт “уягдлаа”. Өдөр нь сошиал сүлжээгээр “гүлдийсэн, хүзүүгүй Ерөнхийлөгч тэдэн цагаас бурах юм байна шүү” гэсэн зар сайн тарсан учраас “бурдаг Ерөнхийлөгчийн бурахыг сонсох хүлээлттэй байсан үзэгчдийн бодож, төсөөлснөөс өөр нөхцөл байдалтай ярилцлага …
-
9 March
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудлыг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 9-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эгийн голын усан цахилгаан станц төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэх нь зүйтэй гэж тогтлоо. Засгийн газар Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, …
-
9 March
ИЗНН засгаас гарах асуудлыг хэлэлцэнэ
ИЗНН-ын 15 жилийн ой тохиож байгаа юм. Ойтойгоо давхцуулан тус намынхан Их хурлаа хамтатгахаар болсон бөгөөд Улсын драмын театрт өнөөдөр үргэжлүүлэн хуралдахаар болжээ. Их хурлаараа тус намынхан улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг ярилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх гэнэ. ИЗНН-ын Их хурал хамгийн сүүлд 2012 онд болсон. Намын дүрмээр дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийдэг ч улс …
-
8 March
Мэндчилгээ
Иргэний Зориг Ногоон Нам үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ сарын 09-ний өдөр тохиож бид намынхаа Их Хурлыг хийн амжилт ололтоо тэмдэглэж, алдаа дутагдлаа цэгнэх гэж байна. Эдгээр он жилүүдэд Иргэний зориг ногоон намыг дэмжиж ирсэн нийт монголчууддаа баярлалаа. Иргэний Зориг Ногоон Намын өнгөрсөн 15 жилийн түүх бол Монголын ардчиллын түүхийн салшгүй нэг хэсэг юм. 2000 онд улс орон, ард …
-
8 March
У.Хүрэлсүх: Улс төрийг шинжлэх ухаанчаар хийх ёстой
Монгол Улс анх удаагаа Улстөрийн шинжлэх ухааны нэвтэрхий тольтой болох гэж байна. МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, ШУТИС, МУБИС, Шинжлэх ухааны академи, Удирдлагын академийн судлаач, эрдэмтэн 30 гаруй багш нар “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь” бүтээх ажлыг эхлүүлжээ. Энэхүү ажил өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1200 нэр томъёог сонгон монгол, англи хэлнээ хөрвүүлээд байгаа аж. Эрдэмтэд толь бичиг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл