Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр аймгуудын Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга, мэргэжилтнүүдэд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Засгийн газрын хяналт, шинжилгээ үнэлгээний эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох үүднээс олон сургалтуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн сургалт, хэлэлцүүлэг Улаанбаатар …
Улс төр
March, 2015
-
12 March
Тусгаар тогтнолын ордонг хууль бус санхүүжилтээр барьсныг үгүйсгэлээ
Өчигдөр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос Монгол Ардын Намын төв байр болох “Тусгаар тогтнолын ордон”-г хууль бус санхүүжилтээр барьсан талаар мэдээлсэн. Тэгвэл тэрхүү мэдээллийн хариу болгож МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат өнөөдөр хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр 2012 оны 7 сарын 1-ны үймээнээс улбаалан МАН-н байр шатаж хувийн эд хогшил болон архив, номын сан зэрэг бүх л зүйлээ алдсан. Бид 4 байгууллага болон Сүхбаатар дүүргийн …
-
12 March
Шилдэг эмэгтэй улс төрчдөө дэмжицгээе
Сонгуулийн Менежментийн Төвөөс МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ 50 ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧ-ийг олон нийтийн санал асуулгаар нэрлэх шалгаруулалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтанд Emegteichuud.mn, Elegance сэтгүүл хамтран ажиллаж байгаа бөгөөд та Emegteichuud.mn сайтад зочилж дэмжиж байгаа улс төрчдөө саналаа өгөх боломжтой. “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай энэхүү төслийн үр дүнд нийгэм, улс төрийн салбарт амжилт гарган ажиллаж …
-
11 March
“Монгол банк ба Эдийн засгийн хямрал” нээлттэй хэлэлцүүлэг болж байна
МАН-ын Шинэчлэлийн хорооноос “МОНГОЛ БАНК ба ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өэөөдөр МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулж байна. 2012 оны дараа байгуулагдсан Шинэчлэлийн гэх Засгийн газрын буруу бодлого, алдаатай үйл ажиллагаанаас болж улсын эдийн засгийг хямраасан, иргэдийн амжиргааг доройтуулсан гэж Шинэчлэлийн хороо үзэж нэр бүхий хүмүүсийг Эдийн засгийн алуурчнаар нэрлэсэн. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, сангийн сайд …
-
11 March
Сайд Н.Төмөрхүү БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайд Kang Jong Gwan тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад хоёр орны Элчин сайд нар, Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Адьяасүрэн, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Цогтбаяр, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асуудлыг хариуцсан газрын дарга Ц.Цогтбаатар …
-
11 March
М.Зоригт: “Б.Бат-Эрдэнэ ээ, өчигдөр таны өдөр байлаа”
УИХ-ын 76 эрхэм дотор “гэрэл зураг”-т нугасгүй дуртай хэдэн зурагчин бий. Тэдгээрийн толгойлогч нь М.Зоригт гишүүн. Мөн тэрбээр олон нийтийн сүлжээнд хамгийн идэвхитэй нэгэн. Улс орны өнөөгийн нөхцөл байдал, бодлого гэхээсээ илүүтэй байсхийгээд л твиттер, фэйсбүүк хуудсандаа зураг нийтэлдэг эрхэм гишүүн өчигдөр орой “Хоролмаа” хийж “ангийн анд” УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг “чимхээд” авлаа. Учир нь дуучин С.Жавхлан тэргүүтэй хэсэг иргэд төрийн …
-
11 March
УИХ-ын дарга З.Энхболд “Инкубатор” төсөл санаачлагчидтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 03.11-нд бүтээлч аж үйлдвэрийн кластерийн эхлэл болох Кино Инкубатор төслийг санаачлагчидтай уулзав. Монголын кино урлагийн шинэ үеийг нээн илрүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай, уран бүтээлчид баг хамт олныг төлөвшүүлэх зорилготой Кино Инкубатор төслийг Монголын Кино Урлагийн Зөвлөлийн “Кино урлагийн хүрээлэн”, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран хэрэгжүүлэхээр санаачилжээ. Манай улсад жилд 40 гаруй …
-
11 March
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат орон нутагт ажиллав
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын талаар танилцуулахаар энэ сарын 06-10-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллав. Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийж, 2014 оны намрын ээлжит чуулганаар бие даасан хууль 15, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 123, хууль хүчингүй болгох тухай хууль 15, …
-
11 March
Монголын түүхээр нийтийг хамарсан анхны онлайн нээлттэй хичээл явуулах төслийг танилцуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Өлзийбаатар, МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа. Доктор Д.Өлзийбаатар залуучуудын эх түүхийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Монголын түүхийн сэдвээр архивын материалуудад тулгуурлан 40 цагийн сонсдог ном бүтээснээ Төрийн тэргүүнд танилцуулсан юм. Доктор Д.Өлзийбаатар залуучуудын дунд эх түүхээ мэдэх хүсэл сонирхол их хүчтэй байгааг дурдаад тэдэнд зориулж …
-
11 March
Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлох үйлдвэрлэлийг дэмжиж, олборлолтод бэлтгэгдсэн алтны ордны хөрөнгө оруулалтыг судалж, санхүүжүүлэх талаар арга хэмжээ авах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт тус тус даалгаж, зохих журмын дагуу хянаж, санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны …
-
11 March
МҮОНТ мэтгэлцээн болохгүйг “урьдчилан” төлөвлөсөн байжээ
МУГЖ, дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийг халз мэтгэлцээнд дуудсан. Тэрбээр МҮОНТ-ээр олон нийтийн өмнө тэдэнтэй нээлттэй ярилцахаар цаг хүссэнийг тус телевизийн удирдлага хүлээн авч өнөөдөр 21:00 цагт эфирийн цаг гаргаж өгөх болсон тухай урьд өмнө мэдээлсэн. Гэтэл нэвтрүүлэг товлосон цагтаа эхэлсэнгүй. Түүгээрч барахгүй МҮОНТ-ийнхэн С.Жавхлантай мэтгэлцэх зочид болох төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд ирээгүй гэдэг шалтгаанаар шалтаглаж …
-
10 March
Монгол Улсын Ерөнхийлөгчид Канад улсын Элчин сайд Эйлко Жэйгэр ИЖБ барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Канад улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Жэйгэр Итгэмжлэх жуух бичиг барив. Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Эйлко Жэйгэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь ноён Эйлко Жэйгэрт баяр хүргэж Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа …
-
10 March
“Шийдлийн цаг” уулзалтаар хяналтыг хянах системийг нэвтрүүлэхээр боллоо
Монгол Улсын Засгийн газар бизнест ээлтэй орчныг бий болгохын төлөө шат дараатай арга хэмжээ авч буй. Хяналтын хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, энэ хаврын чуулганаар хэлэлцэх юм. Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын өнөөдрийн сэдэв шилэн хяналтын системийг нэвтрүүлэх тухай байлаа. Хүмүүст ажил олгож, татвар төлдөг баялаг бүтээгч иргэдээ дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Баялаг …
-
10 March
“Тусгаар тогтнолын ордон”-г барихад зарцуулсан хууль бус 11 тэрбум төгрөгийг буцааж төлүүлэхийг шаардлаа
Монгол Ардын Намын төв байр болох “Тусгаар тогтнолын ордон”-г хууль бус санхүүжилтээр барьсан гэж өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийв. Тодруулж хэлэхэд 2008 оны 7-р сарын нэгний өдрийн үймээнээр Монгол Ардын Намын байрыг шатааж 14,6 турбум төгрөгөөр одоогийн “Тусгаар тогтнолын ордон”-г барихдаа төрөөс төтвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авч бариулсан гэж …
-
10 March
“Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-д гарын үсэг зурлаа
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар 3 дугаар сарын 11-ний өдөр Гадаад хэргийн яаманд Япон Улсын Засгийн газрын Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хүрээнд 41.8 сая иен буюу 690 сая орчим төгрөгийн өртөг бүхий”Монголын Үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Нот бичигт гарын үсэг зурлаа. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл