Улс төр

February, 2015

  • 9 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Японы бизнес эрхлэгчдийн уулзалтад үг хэллээ

    Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудаас Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) тус улс дахь Монголын Элчин сайдын яамтай хамтран бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 150 хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй бизнес …

  • 9 February

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 9-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтлоо. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 000 төгрөг болох юм. Мөн  нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр …

  • 9 February

    Дэд сайд А.Баттөр Австрали улсад албан ёсны айлчлал хийж байна

    Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй Батлан хамгаалах яамны төлөөлөгчид энэ сарын 09-11-ний өдрүүдэд Австрали Улсад албан ёсны айлчлал хийж байна. Дэд сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчдийг Австрали Улсын Батлан хамгаалахын сайд Кевин Эндрьюс Парламентын ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Кевин Эндрьюс Монгол-Австрали Улс нь бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдлыг хадгалах нэгдмэл сонирхолоо хоёр улсын батлан …

  • 9 February

    Японы олон улсын хамтын ажиллагааны банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх санал тавилаа

    Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын зээл тусламж, онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг, ард иргэд өндөр үнэлж, талархаж байдаг гэж Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжиматай хийсэн уулзалтынхаа эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж хэлбэрээр нэг …

  • 9 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Японы “Номура шокэн” компанийн захирал бараалхлаа

    “Номура холдингс” нь Азид төвтэй, 28 000 гаруй ажилтантай, олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулдаг, Лондон, Токиогийн хөрөнгийн биржийн арилжаанд тэргүүлэх байр суурьтай оролцдог, Азийн хувьцаа болон бондын зах зээлийн тэргүүлэгч компани юм. Япон улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Номура шокэн” компанийн захирал, “Номура Холдингс”-ийн гүйцэтгэх захирал Кожи Нагаи бараалхаж, Японы Засгийн …

  • 9 February

    Ш.Раднаасэд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ш.Раднаасэд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, өнөөдөр ажлаа хүлээж авлаа. Тэрээр 1998-2000 онд Хууль зүйн яамны Стратеги төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2007 онд ЗГХЭГ-т шинжээч, референт, 2007-2008 онд Авлигатай тэмцэх газарт хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2010-2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, МАН-ын …

  • 9 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад хүрэлцэн очлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээр Япон улсад хүрэлцэн очлоо. Тус улсад хийж буй ажлын айлчлал “Номура Шокэн” компанийн Ерөнхийлөгч К.Нагаитай уулзах уулзалтаар эхэлнэ. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжиматай уулзсаны дараа “Эн Эйч Кэй” телевизэд ярилцлага өгөх юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын …

  • 8 February

    Г.Баярсайхан Оюутолгойг бус оюунлаг толгойг шүтдэг

    Улсын эдийн засаг уналттай байгаа энэ үед уул уурхайн салбараас хөрөнгө босгох ёстой гэсэн саналыг шийдвэр гаргах түвшнийхэн гарган тавьж буй. Оюутолгой, Тавантолгойн төслийг урагшлуулах нь эдийн засгаа өсгөх гол гарц гэж УИХ-ын гишүүд харж буй. Гэвч үүнийг урт удаан хугацаанд эдийн засгаа өсгөх, хөгжих боломж гэж харахгүй байгаагаа Г.Баярсайхан гишүүн онцолжээ. Тэрээр “Манай улс өнөөдөр хөрөнгөтэй болохын тулд уул …

  • 8 February

    ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахтай холбогдуулан Засгийн газраас мэдэгдэл гаргалаа

    Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нараас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас огцруулах санал гаргасантай холбогдуулан энэхүү тайлбар, мэдэгдлийг гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн хуульчлан тунхагласан бөгөөд хууль тогтоогч, Улсын Их Хурлын гишүүн нь …

  • 8 February

    02 сарын 09-нээс 18-ны өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.02.06-ны өдрийн хурлаар батлав. 2015 ОНЫ 02 ДУГААР САРЫН 09-ӨӨС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 02 дугаар сарын 09-ний  Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь …

  • 8 February

    Нам, эвслийн бүлгүүд хуралдана

    02 дугаар сарын 09-ний  Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт …

  • 8 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал юм. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна. …

  • 6 February

    Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай тогтоолын төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барив. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд зааснаар, Монгол Улсын эдийн засаг 2012 оны сүүлийн хагас жилээс үүссэн төлбөрийн тэнцлийн хүндрэл …

  • 6 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүүд ээ! Эдийн засгийн мэдээлэл нь үнэн зөв, бодит тоо баримтад үндэслэн шуурхай гарах нь эдийн засгийн төлөвлөлт, тухайн байдалд дүн шинжилгээ хийх, дорвитой шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Эдийн засгийн гол гол макро үзүүлэлтээр нийгэм болон зах зээл рүү тогтмол мэдээлэл өгч байх нь зах зээлийн эдийн засагтай орнуудын заавал …

  • 6 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал юм. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна. …