Улс төр

January, 2015

  • 8 January

    Нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарт 2015 онд хийх томоохон ажилууд

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарт дараахь ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.                                            НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Ерөнхий боловсролын сургуулийн, түүний дотор бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлж нэмэгдүүлэх чиглэлээр 2015 онд 8160 …

  • 8 January

    Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт маргааш зарлагдана

    Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудлыг өнөөдөр хуралдсан төрийн албаны зөвлөл хэлэлцлээ. Одоогоор Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын, Хөдөлмөрийн, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн, Аж үйлдвэрийн зэрэг яамд Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа. Эдгээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг маргааш зарлахаар болжээ. Төрийн албаны зөвлөл албан ёсоор …

  • 8 January

    Хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж байсан улс төрчдийг татварын өршөөлд хамруулна

    Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны талаар өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн бөгөөд хамгийн чухал нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэсэн байна. Уг эдийн засгийн ил тод байдлыг хангах хууль нь дэлхийн олон оронд хэрэглэгддэг бөгөөд далд эдийн засгийг ил болгох, татварын суурийг өргөжүүлэх …

  • 8 January

    Гацууртын ордны асуудлаар Шударга ёс эвсэл 5 хоногийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.01.08.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.45 цагт гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж, батлав. Хуралдааны эхэнд “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”/Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай/ тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс хэлэлцэх …

  • 8 January

    Улсын онцгой комиссын 2015 оны анхны хурал боллоо

    Хурлын эхэнд Улсын онцгой комиссын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ комисст 10 сайд, 1 дэд сайд, 2 Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон зайлшгүй шаардлагатай агентлагийн дарга нар багтдаг юм. Бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан комиссын ажиллах журам, хийсэн ажлын талаар Улсын онцгой комиссын …

  • 8 January

    Засгийн газар хуралдлаа

    Засгийн газар 2015 оны эхний хуралдаанаа 1 дүгээр сарын 7-ны өдөр хийж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчилнө Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид Монгол Улс тайлангаа илгээнэ зэрэг асуудлыг авч хэлэлцсэний зэрэгцээ хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал: – “Антарктидийн …

  • 8 January

    Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид Монгол Улс тайлангаа илгээнэ

    Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын II илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгалаа. Илтгэлийг Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний …

  • 8 January

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчилнө

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын танилцуулсан “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ыг шинэчлэх нь зүйтэй гэж үзлээ. Шинэ журамд эмийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой зарчмын өөрчлөлтийг тусгах юм. Өмнө нь эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд шууд бүртгэх заалт байгаагүй бөгөөд 6 сараас 2 жил хүртэлх хугацаа шаардагддаг байсан юм. Шинэ журамд энэ хугацааг …

  • 8 January

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газар 2015 оны эхний хуралдаанаа 1 дүгээр сарын 7-ны өдөр хийж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Нуугдсан хөрөнгийг ил гаргахад чиглэсэн эрх зүйн энэхүү зохицуулалтаар санхүү, татварын хуурамч тайлангуудаа хүү, торгуульгүйгээр залруулах нэг удаагийн боломжийг хуулийн этгээдүүдэд олгоно. Mанай улс 2007-2008 онд зарим …

  • 7 January

    Т.Аюурсайхан: -“…Бүх ажлыг нугалж явдаг эгэл жирийн ажилтнуудаа төр мартах ёсгүй”

    ШӨХТГ-ын шинэ дарга Т.Аюурсайханы баримтладаг зарчим  нь энэ. Тэрээр өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлагадаа өөрийн үзэл бодол, баримтлаж явдаг зарчмаа ингэж ил тод хэлж байжээ. ШӨХТГ-ын шинэ даргыг хуучин даргатай нь хүн бүхэн харьцуулж, “сайн муу” гэх тодорхойлолтыг өөр өөртөө өгч эхлээд байгаа энэ үед ШӨХТГ-ын шинэ даргаар томилогдон очсон Т.Аюурсайхан гэгч хүн хэн бэ, урьд …

  • 7 January

    Ц.Элбэгдорж: Хувийн хэвшлээ, үйлдвэрлэгчдээ бодох цаг болжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бизнес эрхлэгчидтэй өчидөр уулзалт хийлээ. Уулзалтад Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцох юм. Мөн Ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, мод, хэвлэл, сав баглаа боодол, цемент, бетон, төмөр, барилгын …

  • 7 January

    Боомтын захиргаадыг татан буулгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан яам бүрийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. 14 яам тус бүрийн тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, гол зорилтыг тодорхойлж, дотоод нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүрэг, эрхлэх …

  • 7 January

    Ардчилсан хувьсгал гэж ярихаа боль доо

    Өнгөрөгч сард Монгол Улсад ардчилсан хувьсгал үүссэн юм уу, ялсан хэмээгч баярыг хөл хөөрцөг болон тэмдэглэв. Нэг нэгнээ дуудан одон тэмдэг гардуулж, энд тэндгүй хундага харшуулан хэд хонов. Чухам хаана оршин тогтнож байгаа ямар гээч ардчиллыг хэн гээч ардчилагчид тэмдэглээд байгааг огт ойлгосонгүй. Өнгөрөгч зууны 1989 оны арванхоёрдугаар сард болсон залуу уран бүтээлчдийн чуулганаас хөллөсөн гэх ардчилсан хувьсгалын түүчээ ганц …

  • 7 January

    ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг томилов

    Засгийн газар өчигдөр оны эхний хуралдаанаа хийсэн юм. Уг хуралдаанаар нэлээд хэдэн асуудал хэлэлцсний нэг нь ШӨХТГ-ын даргын томилгоо байлаа. ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй гэх тайлбарыг өгч, ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнийдагуу дараагийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар тус газрын даргаар Т.Аюурсайханыг томиллоо. Түүнийхувьд Ардын намын Шинэчлэлийн хорооны тэргүүнээр ажиллаж байсан. Мөн Шинэчлэлийн …

  • 7 January

    Ерөнхий сайд ШУА-н асуудлаар УИХ-ын гишүүдэд хандан ил захидал илгээлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээг нэг удаагийн хөрөнгө хэмнэх явцуу утгаар бус, Шинжлэх ухааны  удирдлага, зохион байгуулалтын бүтцийг өөрчилж, тунгалаг ардчилсан тогтолцоо бүрдүүлэх гэсэн өргөн утгаар нь ойлгон дэмжиж байна. Засгийн газраас олон улсын жишгийг дагаж их сургуулиудад суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэл барьж байгаа нь зөв. Засгийн газрын …