Улс төр

January, 2015

  • 7 January

    АН-ын генсекийн үүргийг Л.Эрхэмбаяр түр гүйцэтгэхээр болжээ

    АН-ын  дарга З.Энхболд   намынхаа  гүйцэтгэх зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, тус  хурлаар  дөнгөж сая АН-ын Ерөнхий нарийн  бичгийн даргын үүргийг  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх Ломбын Эрхэмбаярт  түр хариуцлуулан гүйцэтгүүлэхээр  болжээ.    Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох үүргийг АН-ын дүрмээр АН-ын их хурлаар  эцэслэн шийддэг бөгөөд одоогоор АН-ын Их хурлын тодорхойгүй байгаа ажээ. Уншигч та бүхэндээ АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч болсон …

  • 7 January

    Зам тээврийн яамны байрыг эмнэлэг болгох нь тодорхойгүй байна

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн талаар өчигдөр мэдээлэл хийв. Засгийн газраас уг барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглана хэмээн мэдэгдсэн ч дорвитой алхам хийхгүй байна гэв. Тиймээс тэрбээр Засгийн газрын гишүүдийг энэ эмнэлгийг байр болготол нь шахаж ажиллана гэсэн юм. Зам тээврийн яамны байрыг эмнэлэг болгох тухай ярьж байгаа. Эрүүл мэндийн сайдын хэлж буйгаар тус барилгыг буцаан эмнэлэг болгоход …

  • 7 January

    УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай, анхны хэлэлцүүлэг/: -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд …

  • 7 January

    Агаарын бохирдлын дэд хорооныхон бүрдлээ

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах үүднээс 2-3 хэлэлцүүлэг хийсэн. Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд сайд нар орох нь хурлын ирц бүрдэхгүй шалтгааныг бий болгодог. Үүгээрээ сул талтай” гэдгийг хэллээ. Харин С.Дэмбэрэл гишүүний хувьд …

  • 6 January

    Төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгох уу?

    2015 оны төсвийн төсөлд Төрийн албан хаагчдыг цомхотгох тухай санал байгаа аж. Тодруулбал, 2012 онд 147 мянга байсан төрийн албан хаагчид 2014 онд 180 гаруй мянга болж өсчээ. Тиймээс 2015 онд цомхон чадварлаг төрийн албатай болох зорилтыг Засгийн газраас тавьж бүтцээ 15 хувиар бууруулахаар төлөвлөсөн байна. Энэ нь 20-оод мянган хүнийг цомхотгоно гэсэн үг юм. Одоогоор намууд төсвийн тодотголыг уншиж …

  • 6 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний бизнес эрхлэгчидтэй уулзана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бизнес эрхлэгчидтэй өнөөдөр 15.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд уулзалт хийх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, эцсийн болон нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлохыг дэмжих” зорилтын хүрээнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн тэргүүн өнөөдөр ийнхүү үндэсний …

  • 6 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас товч тодрууллаа. – Монгол Улсын Ерөнхийлөгч ойрын үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөсөн үү? -Тэгсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад …

  • 6 January

    Эдийн засаг, байнгын хорооны дарга Ж.Батсуурь яамдын үйл ажиллагаатай танилцав

    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнөөдөр /2015.01.06/ тус байнгын хороонд харьяалагдах салбаруудын яамдын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр үдээс өмнө Барилга хот байгуулалтын яам болон Зам тээврийн яамны үйл ажиллагаатай танилцаад, дараа нь Уул уурхайн яамны удирдлагуудтай уулзаж, салбарын ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид салбарынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулахдаа тус яам …

  • 6 January

    Тамхины цэг байгуулахаар хууль эрхзүйн орчин бүрдэв

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2015.01.06-ны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах цэгийг тодорхойлж, байгуулах тухай/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төслийн холбогдох хэсэг, …

  • 6 January

    УИХ дахь хүний эрхийн хорооны дэд даргаар Ё.Отгонбаярыг сонгожээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шинэ оны анхны хуралдаанаа2015.01.06-нд хийж, хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан болон гишүүдээс гаргасан …

  • 6 January

    Ө.Энхтүвшин: Эдийн засгийн ил тод байдлыг хангах хуулийн төслийг нэн яаралтай батлах хэрэгтэй

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр сүүлийн үед бусдыг хорьж мөрдөх чиглэлээр хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудал хөндөгдлөө. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хэлсэн үг нэлээд анхаарал татсан юм. Тэрээр “Би энэ тухай хаалттай хуралдаан дээр ч хэлсэн. Ц.Оюунбаатар гишүүний хэлсэнчлэн захиалгаар, улс төрийн зорилгоор, мөнгөтэй, орд газартайг нь урьдчилж судалж …

  • 6 January

    С.Бямбацогт: МАН-ын бүлэг өрийн босгыг 70 хувьд хүргэхийг дэмжихгүй

    УИХ дахь МАН-ын бүлгийн шинэ оны анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь 2015 оны төсвийн тодотгол, дагалдах хуулийн төслүүд, дэд хорооны дарга нарыг сонгох тухай байв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ өрийн босгыг 70 хувьд хүргэх санал оруулж иржээ. Харин МАН-ын бүлэг өрийн босгыг хуульд заасан хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг анхнаасаа баримталж байсан бөгөөд улс орноо өрийн дарамтад …

  • 5 January

    Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийг мурив

    Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хэрэг эрхлэх газрын даргаар нь ажиллаж байсан Ч.Сайханбилэг даргынхаа суудалд суумагц зангаа хувиргажээ. Шийдлийн Засгийн газрын тэргүүн болсон тэрбээр намын даргын суудлаасаа гадна Ерөнхий сайдын сэнтийгээс буусан Н.Алтанхуягийг нэг нүдээрээ ч харахаа больсон байна. Нэгэнт МАХН-ын дарга Н.Энхбаяртай сүжирч, хоёр намыг 10 жилийн туршид хамтран ажиллаж хүзүү, сэрээрээ холбогдох гэрээнд Н.Алтанхуягийг гарын үсэг зурсанаас хойш тус …

  • 5 January

    МҮОНРТ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж магадгүй

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Су.Батболд “өнгөрсөн амралтын өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж ерөнхий захирлыг нь өөрчилсөн бол өчигдөр дахин хуралдаж улс төрийн намын өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ерөнхий захирлаар томилсон байна. Олон нийтийн радио, телевиз нь аливаа улс төрийн нам, улстөрчдөөс хараат бусаар ажиллах ёстой, бие даасан хуультай байгууллага. Гэтэл улс …

  • 5 January

    Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан өнөөдөр /2015.01.06/ 52.6 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тус Байнгын хороонд харьяалагддаг дөрвөн дэд хорооноос гурвынх нь бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар УИХ дахь намын бүлгүүд саналаа ирүүлжээ. Дэд хорооны гишүүдийн тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байх хуулийн заалттай. Харин …