Улс төр

December, 2014

  • 30 December

    Яамдын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа

    Засгийн газрын 2014 оны отгон хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан яам бүрийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. 14 яам тус бүрийн тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, гол зорилтыг тодорхойлж, дотоод нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүрэг, эрхлэх ажил, үйл ажиллагаа, яам хоорондын болон нутгийн захиргааны байгууллагуудтай харилцах уялдааг хөтөлбөрт …

  • 30 December

    УИХ-ын гишүүн А.Тлейханд хүндэтгэл үзүүллээ

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.12.30/ Улсын Их Хурлын гишүүн А.Тлейханыг Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсантай холбогдуулан хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв. А.Тлейхан 1971 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 10 жилийн 1дүгээр дунд сургууль, 1976 онд Монгол Улсын Их Сургуулийг Үйлдвэрийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр, 1989 онд Эдийн засгийн оройн их сургуулийг Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр …

  • 30 December

    УИХ-ын дарга З.Энхболд Харшийн сүлд модны наадамд оролцлоо

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр Монголын хүүхдийн ордноос зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадамд оролцдог уламжлалтай. Тэрээр өнөөдөр /2014.12.30/ 57 дахь удаагийн Харшийн сүлд модны наадамд оролцлоо. Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүүхэд багачуудад хандан ирэх жилдээ эрүүл энх байж, эрдэм номдоо амжилт гарган, ур чадвараа улам хөгжүүлэхийг ерөөн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Мөн авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг үзэж …

  • 30 December

    УИХ-ын дарга З.Энхболд 2014 онд “нийгэм, улс төрийн салбарт онцлох хүн” байв

    Монголчууд шинэ жилийн баярыг өргөн дэлгэр цар хүрээтэй тэмдэглэдэг болоод багагүй хугацааг үджээ. Шинэ оны босгон дээр албан байгууллага, аж ахуйн нэгж, аймаг, дүүргүүд тухайн жилийн амжилт, алдрын эздээ тодруулж алдаршуулдаг уламжлалтай. Энэ нь тухайн жилд гаргасан амжилтыг нь үнэлэн баталгаажуулж буйн илэрхийлэл юм. Тэгвэл нийгэм, улс төрийн салбарт УИХ-ын дарга З.Энхболд “онцлох хүн” байж чадлаа. Тэрбээр УИХ-ын даргын хариуцлагатай …

  • 29 December

    Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргалаа

    Монгол Улс 2016 онд болох АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг даргалан эх орондоо хийлгэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч уг ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргалаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний …

  • 29 December

    Шадар сайд У.Хүрэлсүх Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд шинэчлэн батлахдаа БНТУ-ыг “гуравдагч хөрш” гэж албан ёсоор зарласан бөгөөд энэ нь манай улс БНТУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын …

  • 29 December

    НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг авч уулзлаа. Шадар сайд Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад үзүүлж ирсэн тусламж, дэмжлэг манай улсын хөгжилд бодитой хувь …

  • 29 December

    Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө

    Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 103 жилийн өмнөх энэ өдөр наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 26 December

    Анхын ерөнхий сайдын үзэсгэлэн гарч байна

    1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосноос хойш жил бүр эх түүхээ эргэн санах, түүхэн хүмүүсээ алдаршуулах ажлууд зохион байгуулж байгаа юм. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий …

  • 26 December

    Ерөнхийлөгч мэдээлэл хийжээ

    Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан хаалттай горимоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгчээ. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн …

  • 26 December

    Оны сүүлийн хуралдаан мягмар гаригт болно

    Монгол Улсын Засгийн газрын 66 дахь ээлжит хуралдаан 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны  мягмар гарагт 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. Э.Гэрэл

  • 26 December

    Төрийн ордны интернэт сүлжээг хаажээ

    Төрийн ордонд интернэт сүлжээ ажиллахгүй байна. Үүнийг УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай явагдаж байгаатай холбоотой гэж үзэж байгаа олон хүн байна. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мэдээлэл хийж буй бөгөөд нууцын зэрэглэлд хамаарах асуудлын тухай ярьж байгаа гэнэ. Үдээс өмнөх хуралдаан завсарлах үед УИХ-ын дарга гишүүдийг утас болон электрон төхөөрөмжөө орхиж ирэхийг анхааруулсан. Тэрбайтугай өөрсдийнхөө тэмдэглэлийн дэвтрийг …

  • 26 December

    УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нэмэгдэж орлоо

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.12.26/ үдээс хойш 57,9 хувийн ирцтэй хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцлээ. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэмж оруулах саналыг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хүний эрхийн чиглэлээр мэргэжсэн хуульчийн хувьд тус дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн …

  • 25 December

    “Би МҮОНРТ-ийн удирдлагуудаас уучлалт гуйхгүй”

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилсон. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж “Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг, архи дарс уух нь замаа алдсан газар та нар очиж байна. Энэ бүхнийг цэгцлээрэй” хэмээн шүүмжилсэн нь тус телевизийн уран бүтээлчдийн …

  • 25 December

    УИХ-ын гишүүдийн ”ижилхэн” гоёл

    Жил болгоны арванхоёрдугаар сарын 25 ний өдрийг дэлхий нийтээр “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг өдөр”- болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан хууль тогтоогчид 16 хоногийн турш улбар шар өнгийн ороолт зүүдэг уламжлалтай аж. Энэ санаачлагыг УИХ-ын гишүүд дэмжиж улбар шар ороолтыг зүүцгээсэн нь энэ аж. Эх сурвалж: www.unen.mn