“Шилэн дансны хууль” шинэ оны эхний сарын эхний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил дуусахад 14 хоног үлдлээ. Энэ хууль хэрэгжиж эхлэх хугацаа ойртсоныг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад мэдээлэх, байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтны төлөөллүүдэд зөвлөгөө өгөх зорилготой “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн Төрийн ордонд боллоо. Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны цэцэрлэг, сургууль зэрэг …
Улс төр
December, 2014
-
17 December
Шинэ яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан өөрчлөн байгуулагдсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ томилгоо хийлээ. Дараах албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлжээ. 1.Жамсрангийн Батболдыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын; 2.Бат-Амгалангийн Болдбаатарыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн даргын; 3.Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын; …
-
17 December
УИХ-ын гишүүд ОО-ийн цаастайгаа ажилдаа ирдэг болжээ
Саяхан гадны нэгэн төлөөлөгч Монгол Улсын төрийн ордоны нойлд хүндэрээд баларсан тухай онигоо шиг зүйл яригдаж байна. Учир нь тэрээр OO-ийн цаасгүй байгааг нь мэдэлгүй орчихсон юм уу даа? Тэгээд их гайхаж бажигдсан тухай л яригдах болов. Мөн одоогоос хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүн М.Зоригт Төрийн ордонд ОО-ийн цаас тасраад хэцүү байгаа талаар жиргэж олон түмний гайхлыг ихэд төрүүлсэн. Гишүүний …
-
16 December
З.Баянсэлэнгэ гишүүн тайлбар хийжээ
“МАХН-аас жагсаалтаар сонгогдсон З.Баянсэлэнгэ Арз Суварга ХХК-ны нэр дээр 9 тэрбумын тендер авсан бөгөөд одоо 26 тэрбумын тендер авахаар Худалдан авах ажиллагааны газраар гүйдэлтэй болоод байгаа бөгөөд тэрхүү тендер нь Сангийн яаман дээр гацчихаад байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна. З.Баянсэлэнгэ нь төрийн зөөлөн сэнтийд гурван ажил залрахдаа Зайсанд тансаг байртай болж, баяжиж, хөлжсөн тухай ярьцгааж байна. Төрд л орвол …
-
16 December
МАН-ын дэд сайд нар тодорлоо
Дөнгөж сая МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дэд сайд нараа тодруулсан байна. Тодруулбал, Аж үйлдвэрийн дэд сайд- Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/ БСШУ-ны дэд сайд -Я.Төмөрбаатар /Стратеги академийн захирал/ ГХЯ-ны дэд сайд- н.Оюундарь / “The bull” рестораны захирал, “Blue Mon” товерын эзэн/ ЭМ, спортын дэд сайд- н.Атармаа /шинэ хүн/ Уул уурхайн дэд сайд- Г.Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/ Хүн амын хөгжил, …
-
16 December
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2014.12.17/ үдээс өмнө хуралдаж Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт …
-
16 December
Олон улсын вальютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2014.12.17/ Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мафай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Олон улсын валютын сангаас хийсэн дүгнэлтийг танилцуулан, Монгол Улсын төсвийн талаар санал солилцлоо. Түүнчлэн тус сангаас Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчилж, ойрын хугацаанд Улсын Их …
-
16 December
УИХ-ын гишүүн А.Бакей бүргэдчин охиныг хүлээн авч уулзжээ
УИХ-ын гишүүн А.Бакей өчигдөр /2014.12.16/ Олон улсын шувуучдын наадамд оролцоод ирсэн Ы.Нургайв, С.Бауыржан, Н.Айшолпан нарыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн А.Бакей Монгол Улсаа төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцсон бүргэдчдэд баяр хүргэв. Түүнчлэн 13 настай бүргэдчин охин Н.Айшолпанд үндэсний соёл уламжлалаа дэлхий дахинаа сурталчилж байгаад нь талархал илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Оюунгэрэл Олон улсын шувуучдын наадамд оролцсон багийнханд баяр …
-
16 December
ХЗ сайд Д.Дорлигжав Х.Тэмүүжингийн бүх хуулийг буцаан татав
Хууль зүйн сайд Д.Дорлигжав тушаал гаргаж, өмнөх сайд Х.Тэмүүжингийн үед УИХ-д өргөн барьсан хуулиудыг буцаан татахаар болжээ. Тухайлбал, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай зэрэг хуулиудыг буцаан татаж, шинэчлэн боловсруулахаар болсон байна. Д.Дорлигжав Хууль зүйн сайдаар томилогдохынхоо өмнөх өдөр мэдээлэл хийж албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн билээ. Энэ …
-
16 December
18 мянган малчны асуудлыг шийдэх тогтоолын төслийг дэмжлээ f
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр, Б.Болор, Б.Чойжилсүрэн нарын нэр бүхий 16 гишүүний өргөн барьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. УИХ-ын 30 дугаар тогтоолын дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зөвхөн “хоршооны гишүүн” малчин, мал бүхий этгээдийн …
-
16 December
Дэд сайд нар өнөөдөр тодорно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр үдээс хойш болно. Харин энэ хуралдааны өмнө намууд дэд сайд нарынхаа нэрийг тодруулж, Ерөнхий сайдад өргөн барих юм. Ингэснээр Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг эцэслэн томилно. Өчигдрийн байдлаар аль нам, хэдэн суудал авахаа эцэслэн тохирсон. Үүгээр АН дөрөв, МАН долоо, ”Шударга ёс” эвсэл гурав, ИЗНН нэг дэд сайдтай байхаар тохиролцоод байгаа юм. Өөрөөр …
-
16 December
“Мүүн”-д огт хамаагүй, буддын шашинт гэх Б.Насанбаяр 2008 онд ийн ярьж байжээ
БШУЯ-ны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлстийн дарга Б.Насанбаяр 2008 оны 5-р сард буюу зургаан жилийн өмнө “Ертөнц дахины Энх тайвны холбоо”-ны гүйцэтгэх захирал, “Дэлхийн Энх тайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо”, “Оюуны эрэл” оюутны холбоодын тэргүүн байхдаа Эрдэнэт хотын “Эрдэнэт таймс” сонинд, сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэд өгсөн ярилцлагыг уншигчдын хүсэлтээр бүрэн эхээр нь, ямар нэг үг үсэг, цэг таслал, найруулгын өөрчлөлтгүйгээр дахин нийтэллээ. Уг …
-
16 December
Байнгын хороодын хуралдаан болно
Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болно. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.11-ний өдөр …
-
15 December
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газар бүх яам, агентлагийнхаа орон тоог 15 хувиар бууруулах 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгах зэрэг асуудлуудаас гадна Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах …
-
15 December
Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгана
Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартдаалгалаа. Төрийн захиргааны албан тушаалтнууд зөвшилцөлгүйгээр гадаад айлчлал зохион байгуулдаг, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл