Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд захидал илгээж, хамтран ажиллах урилга ирүүлжээ. Уг урилгад “П.Цагаан таныг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Боловсролын салбарын мэдээллийн технологийн хүрээлэнгийн (Institude for Information Technologies in Education) Удирдах зөвлөлийн гишүүнээр 2014-2017 онд ажиллахыг урьж байна” гэсэн байна. ЮНЕСКО-гийн нэр хүндтэй энэхүү албанд Монгол …
Улс төр
March, 2014
-
26 March
Г.Баярсайхан гишүүн хэлсэндээ хүрнэ гэв үү
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ногоон бүст уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь зохисгүй үйлдэл, “Урт нэртэй” хуулийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ. Гол ус, ногоон ойд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас санал гаргаж УИХ-д оруулж ирсэн нь түүнд таалагдаагүй гэнэ. Байгаль орчныг хамгаалахын төлөө тууштай …
-
25 March
Маргааш “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлнэ
Бaйгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш 14:00 цагт Төрийн ордны “А” танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээх юм. Мөн “Усны салбарын хууль эрх зүйн тогтолцоо, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд” сэдвээр Усны үндэсний хорооны нарийн бичгийн …
-
24 March
УИХ дарга З.Энхболд “Асгатын мөнгөний орд”-д ажиллав
УИХ дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид өчигдөр /2014.03.23/ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших “Асгатын мөнгөний орд”-д ажиллав. Асгатын мөнгөний орд Монгол орны баруун хэсэгт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. УИХ-ын даргын ажлын айлчлал хийж буй Өлгий сумаас 180 км, харин Улаанбаатар хотоос 1800 км-ийн зайтай оршдог. УИХ-ын даргын /2014.03.22/-ны өдөр зочлон очиж, ажил байдалтай нь танилцсан …
-
24 March
Төсвийн хөрөнгөөр мэндчилгээ зохион байгуулж байгааг зогсоох үүрэг өгчээ
Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд салбарын болон орон нутгийн тэмдэглэлт, ой, өдрийг тохиолдуулан төсвийн хөрөнгөөр мэндчилгээ зохион байгуулж байгааг зогсоох үүргийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох агентлагийн удирдлагуудад даалгасан байна. Орон нутгийн ой, тэмдэглэлт баяр, ёслолуудын үеэр тухайн орон нутгийн удирдлагууд нутаг орныхоо иргэдэд хандан мэндчилгээ хүргэдэг. Энэ нь аймаг, орон нутгийнхаа ойг хүндэтгэж, ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх нь мэдээж …
-
24 March
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эмнэлэгт зочилжээ
Монгол улсын Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэргийн хамт өнөөдөр өдөр Чежү арал дах Эс-Жунганг Эрүүл мэндийн нэгдсэн төвд зочиллоо. Түүнээс гадна тус эмнэлэгт Ирак улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны ажилтнууд болон бусад 20 гаруй хүн зочилж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус эмнэлэг нь гадаадын өвчтөнүүдийг хүлээж авахаар бэлтгэж байгаатай холбогдуулан Монгол улсаас зорин ирэх эрүүл мэндийн жуулчдад үзүүлэх …
-
21 March
“Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ний 17 хувийг “Эрднэс-Тавантолгой” эзэмшинэ
Засгийн газрын өнөөдрийн /2014,03,21/ ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хамтарсан компани байгуулна Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах зорилго бүхий “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. …
-
21 March
С.Бямбацогт Тони Блейртэй санал солилцов
Английн Ерөнхий сайд Тони Блейр өмнө нь ирэхдээ манай Засгийн газарт нэг жилийн хугацаатай зөвлөх баг ажиллуулах болсноо мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр өнгөрөгч лхагва гарагт Монгол Улсад ирсэн бөгөөд өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нартай уулзсан байна. МАН-ын бүлгийн дарга Тони Блейр нар боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг …
-
21 March
УИХ-ын дарга Баян-Өлгий аймагт ажиллана
Улсын Их Хурлын дарга З. Энхболд 2014 оны гуравдугаар сарын 21-24-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Улсын Их Хурлын дарга Баян-Өлгий аймагт ажиллах томилолтоо “Наурыз” баярын хурал болон “Наурыз” баярын нээлтийн ажиллагаанд оролцсоноор эхлэх юм. Үүний дараа аймгийн удирдлагуудтай уулзалт хийж санал, хүсэлтийг нь сонсоно. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга казак айлаар зочилж, Ногооннуур сумын Асгатын мөнгөний ордтой …
-
20 March
Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хаврын чуулганд тайлагнана
Ховд аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарсан, Баян-Өлгий аймагт битүү зах ашиглалтад орсон гэх мэт орон нутагт таатай мэдээ олонтой долоо хоног өнгөрч байна гэж “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэллээ. Баян-Өлгийн битүү зах ашиглалтад орсноор баруун гурван аймаг битүү захтай болж байна. Энэ ажлыг Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багцаас санхүүжүүлсэн, энэ хөрөнгийн зарцуулалтыг …
-
20 March
Шинэ удирдагчийн шинэ санаа
Өнөөгийн нийгэм дэх залуучуудын байгууллагуудаас хамгийн олон гишүүд, дэмжигчтэй мөн хамгийн хүчтэй нь НАМЗХ. Тэгвэл НАМЗХ-ны даргаар томилогдоод удаагүй байгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэгэн хуулийн төсөл санаачлан, боловсруулж байгаа аж. Тодруулбал эр цэргийн албыг 90 хоногт багтааж хаадаг болгох тухай гэнэ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа энэ тухайгаа бичсэн байна. Түүний энэ санаа жиргээчдэд таалагдсан бололтой чамгүй олон удаа дахин жиргэгдэж, …
-
20 March
Эмэгтэй гишүүд хэлэлцүүлэг хийхээс хэтрэхгүй байна
Энэ удаагийн паралментад өмнөхөөс олон эмэгтэй гишүүн бий. Харамсалтай нь “магтсан хүүхэн хуримандаа унгана” гэдэг л болж байх шиг байна. Учир нь тэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг гээчийг байгуулан, үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ зохион байгуулаад байх шиг байгаа юм. Энэ бүлэг нь албан бус болоод ч тэр үү, үр дүн нь төдийлэн харагдахгүй байсаар өнөөг хүрлээ. УИХ-д 11 …
-
19 March
2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарлажээ
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймд 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарлажээ. Үүнтэй холбогдуулан логоны загвар шалгаруулах уралдааныг Гадаад харилцааны яамнаас зарлаж байна. Шалгарсан логог “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил”-ийн үеэр зохион байгуулах улс төр, соёл, урлаг, …
-
19 March
Баянхонгор болон Архангайчууд засгийн газрыг огцрохыг шаарджээ
Хэтэрхий дампуу ажиллаж байгаа засгийн газрыг огцрохыг иргэд шаардлаа Ард түмний амьдрал, болоод эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэгтэй хүн бүхэн эвлэрчихсэн. Гэтэл улс орныг удирдаж байгаа эрх баригчид болон бодлого тодорхойлогч Засгийн газрын эрхмүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өдийг хүрлээ. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан баг болох УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Содбилэг, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл