Улс төр

March, 2014

  • 6 March

    М.Энхболд: МАХН хоёрхон жилийн түүхтэй

    МАН-ын дарга М.Энхболдыг Дархан-Уул аймагт ажиллах үеэр ахмадууд тэтгэврийн нэмэгдэлд сэтгэл гонсгор байгаагаа хэлжээ. Мөн гуравдугаар сарын 1-ний Эх орончдын баярыг МАХН өөрийнх нь баярын өдөр хэмээн тэмдэглэж, ярьж байгааг юу гэж ойлгох вэ, малын гоц халдварт шүлхий өвчин газар авлаа, энэ асуудлаар Засгийн газарт  яагаад хариуцлага тооцохгүй байна вэ гэхчилэн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлсэн юм. Үүнд МАН-ын дарга М.Энхболд …

  • 5 March

    Маргааш төсвийн байнгын хороо хуралдана

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдахаар төлөвлөсөн байна. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “О,О” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний Аудитын газраас хийсэн дүгнэлт, тайланг сонсоно.

  • 5 March

    Г.Уянга гишүүн Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзжээ

    УИХ-ын гишүүн Г.Уянга чуулганы завсарлагаанаар Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Тэрээр тойргийнхоо бүх хороонд 2 дугаар сарын 24-нөөс эхлэн 08.00-19.00 цагт тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэдтэй уулзан өргөдөл, гомдлыг нь хүлээн авч байгаа юм. Уулзалт 3 дугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Чингэлтэйчүүд дүүргийнхээ иргэдийн дуу хоолой, төлөөлөл болон Улсын Их Хуралд сонгогдсон төрийн түшээгээсээ намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй төсөл …

  • 4 March

    УИХ-ын гишүүн Г.Батхүү иргэдтэй уулзлаа

    УИХ-ын гишүүн Г.Батхүү чуулганы завсарлагаар Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол суманд ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хоёр чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулжээ. Бүрд сумын тухайд сүүлийн үед шилжилт хөдөлгөөн их байгаагаас сумын төв эзгүйрэхэд хүрээд байгааг Засаг дарга нь хэлж байв. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд тус сумаас 90 гаруй өрх суурин газар бараадаж …

  • 4 March

    Лицензийн асуудлаар ажлын хэсэг хуралдлаа

    Засгийн газраас зөвшөөрөл лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрхзүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах, үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамж, …

  • 4 March

    Тусгай зөвшөөрлийг цуцалж эхлэлээ

    Засгийн газраас зөвшөөрөл лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрхзүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах, үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамж, …

  • 4 March

    Ж.Батсуурь шүлхийн талаар асуулга тавив

    УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим суманд сүүлийн үед тархаад байгаа шүлхий өвчинтэй холбоотой асуудлаар Шадар сайд Д.Тэрбишдагвад асуулга тавилаа. Тэрээр мал амьтны гоц халдварт шүлхий өвчний вакцины чанар болон вакцинжуулалтын ажлын үр дүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин яагаад олон аймаг, сумын нутаг дэвсгэрийг хамран тархах болсон шалтгааныг тогтоосон эсэх талаар мэдээлэл ирүүлэхийг хүсчээ. Мөн төрийн байгууллагуудаас …

  • 4 March

    Х.Тэмүүжин сайд хүүгээ Л.Элдэв-Очирт жилийн хугацаатай үрчлүүлжээ

    О.Баасанхүү: Х.Тэмүүжинд ашиг сонирхлын зөрчил байна УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “МСS” компанитай ашиг сонирхлын ямар нэг зөрчил байна гэж үзжээ. Үүнийг шалгуулахаар Х.Тэмүүжинг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгсөн байна. Энэ талаар нь тодрууллаа. -Та Х.Тэмүүжин сайдыг УИХ-ын Ёс зүйн хороонд өгч байгаа гэсэн үү. Ямар шалтгаанаар тэр вэ? -Иргэн бүрт шүүхийн шийдвэр нээлттэй байдаг. Тэгэхээр 2013 …

  • 4 March

    Монголын Коммунист нам байгуулагдахаар болж гишүүдээ бүртгэж эхлэжээ

    Даваа гарагийн орой Тусгаар тогтнолын талбай буюу Тэнгис кино театрын өмнөх талбайд хэсэг хүмүүс дэлхий коммунист лагерийн их удирдагчийн зургийг өлгөж байгаан ажиглаад зорьж очин ямар учиртайг нь лавлаж асуулаа. Тэдгээр хүмүүс Монголын коммунист намыг байгуулахаар бэлтгэж, Тусгаар тогтнолын талбайд  намдаа гишүүн элсүүлэх бүртгэлийг явуулахаар бэлтгэж байгаа нь энэ ажээ. Монголын Коммунист намыг үүсгэн байгуулагч С.Төмөрийн ярьснаар бол  “Монголын  хөдөлмөрч …

  • 3 March

    Царцаасан барилгуудын шалгалтын дүнг УИХ-ын даргад гардууллаа

    Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад “Хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгаанд хийсэн дүн шинжилгээний тайлан”-г Улсын Их Хурлын дарга З.Энхболдод гардуулан өглөө. “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”  УИХ-ын 2013 оны 11-р сарын 15-ны өдрийн 63 дугаар тогтоолоор өгөгдсөн үүрэг, Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Үндэсний аудитын …

  • 3 March

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нэгтгэнэ

    Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгжүүдийг үр ашигтай ажиллуулах зорилгоор тус яамны дэргэдэх бүх төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэн “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” болгож, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. БХЯ-ны харьяанд шинээр байгуулсан төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг тогтоож, бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд үүрэг болгосон байна. Тус яамны …

  • 3 March

    Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нэг тэрбум төгрөгийн зээлтэй

    Өртэй хүн өөдөлдөггүй гэх яриа өдгөө нэгэнт үеэ өнгөрөөж  хуучрав  бололтой. Харин ч эсрэгээрээ “Өртэй бол баян” хэмээх ойлголт хүч түрэн орж ирж байх шиг байна, одоо цагийн сэтгэлгээнд. АТГ-аас  зарласан  төрийн албан хаагчдын  хөрөнгө орлогын мэдүүлэгт  УИХ-ын  гишүүдийн 20 орчим  хувь нь өр зээлтэй байгаа аж. Тухайлбал, Д.Зоригт гишүүний өр 3,5 тэрбумд хүрчээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга …

February, 2014

  • 28 February

    Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр төрийн ордонд “муудалцав”

    Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхий прокурор Д.Дорлигжав гэх хоёр эрхмийн дунд томоохон ангал үүссэн бололтой. Хэдийгээр тэд хууль зүйн салбартаа нөлөө бүхий хүмүүс ч өнгөрсөн оны сүүлээс эхлэн салбарынхаа байр, байшингийн асуудлаас болж муудалцаж эхэлсэн. Гэтэл өдгөө таарамжгүй байсан сэтгэл нь зад үсэрч өчигдөр Төрийн ордонд муудалцан, “чи, би”-дээ тулсан талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. Уг нь Х.Тэмүүжин сайд салбартаа …

  • 27 February

    Ерөнхий сайд вальютын ханшийг тогтворжуулахад иргэд гадаадаас авдаг хэрэгтэй хэрэггүй зүйлээ багасгах хэрэгтэй гэв

    Уулзалт ярилцлагын эхэнд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүд хөдөө орон нутагт түлхүү ажилласан,  Ерөнхий сайд өөрөө Орхон аймаг, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажилласан талаараа   сэтгүүлчдэд мэдээллээ.  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд гурван чухал ажил хийснийг дурдлаа. Хямд үнээр авах боломжтой зүйлийг өндөр үнээр авдаг бизнесийг таслан зогсоосны үр дүнд 38 тэрбум төгрөг хэмнэж, 130 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй агуулахын …

  • 27 February

    Д.Ганхуяг: Бусдын аманд орж үнэтэй бензин авахааргүй болсон

    Уул уурхайн яамнаас сар бүр хийдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаа өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай эрдэс баялгийн салбар дахь цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Шатахууны үнэ 20-40 төг­рөгөөр нэмэгдлээ. Цаашид ч гэсэн нэмэгдэх байх гэсэн яриа иргэдийн дунд байна. Учир нь зарим шатахуун түгээх станц АИ-92 бензин байхгүй гэсэн бичиг наачихаад байгаа? -Шинэчлэлийн …