Улс төр

February, 2014

  • 28 February

    Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр төрийн ордонд “муудалцав”

    Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхий прокурор Д.Дорлигжав гэх хоёр эрхмийн дунд томоохон ангал үүссэн бололтой. Хэдийгээр тэд хууль зүйн салбартаа нөлөө бүхий хүмүүс ч өнгөрсөн оны сүүлээс эхлэн салбарынхаа байр, байшингийн асуудлаас болж муудалцаж эхэлсэн. Гэтэл өдгөө таарамжгүй байсан сэтгэл нь зад үсэрч өчигдөр Төрийн ордонд муудалцан, “чи, би”-дээ тулсан талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. Уг нь Х.Тэмүүжин сайд салбартаа …

  • 27 February

    Ерөнхий сайд вальютын ханшийг тогтворжуулахад иргэд гадаадаас авдаг хэрэгтэй хэрэггүй зүйлээ багасгах хэрэгтэй гэв

    Уулзалт ярилцлагын эхэнд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүд хөдөө орон нутагт түлхүү ажилласан,  Ерөнхий сайд өөрөө Орхон аймаг, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажилласан талаараа   сэтгүүлчдэд мэдээллээ.  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд гурван чухал ажил хийснийг дурдлаа. Хямд үнээр авах боломжтой зүйлийг өндөр үнээр авдаг бизнесийг таслан зогсоосны үр дүнд 38 тэрбум төгрөг хэмнэж, 130 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй агуулахын …

  • 27 February

    Д.Ганхуяг: Бусдын аманд орж үнэтэй бензин авахааргүй болсон

    Уул уурхайн яамнаас сар бүр хийдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаа өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай эрдэс баялгийн салбар дахь цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Шатахууны үнэ 20-40 төг­рөгөөр нэмэгдлээ. Цаашид ч гэсэн нэмэгдэх байх гэсэн яриа иргэдийн дунд байна. Учир нь зарим шатахуун түгээх станц АИ-92 бензин байхгүй гэсэн бичиг наачихаад байгаа? -Шинэчлэлийн …

  • 27 February

    Албан тушаалд томилогдох виз буюу намын батлах

    УИХ-ын чуулганаар Улстөрийн намуудын ту­хай хуулийг яаравчлан, хэлэлцэж батлахгүй бол гурван саяд дөхөж яваа цөөхөн монголчууд нам­чирхах үзлээр нэгий­гээ яаж ч мэдэхээр болжээ. Саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр л намаа өмөөрсөн хөгшин, намдаа өширхсөн залуу хоёр зодолдож, бу­лайгаа дэлгэсэн. Уг нь хуульд улстөрийн намыг “Монгол Улсын Yндсэн  хуульд  заасны  дагуу нийгмийн ашиг со­нирхол болон хувийн үзэл бодол, улстөрийн үйл ажиллагаа …

  • 26 February

    Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болж валютын ханшийн өсөлт өнөөг хүртэл үргэлжилсээр байна

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. МАН-ын гишүүд “Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтбөлр үр дүнгээ өгөхгүй байгаа бөгөөд эдийн засгийн хүнд байдал үргэлжилсээр байгаа”-г онцолсон юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болж валютын ханшийн өсөлт өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Тиймээс ийм нөхцөлд …

  • 25 February

    Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны 2 дугаар сарын 26-ны лхагва гаригт Орхон аймагт  ажиллана. Энэ үеэр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчидтэй санал солилцон, нутгийн удирдлагуудын хамт телевизийн уулзалт, ярилцлагад оролцох юм.  Мөн энэ өдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнханбилэг Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллана. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн өдрүүдэд Өвөрхангай, …

  • 25 February

    Монголын эдийн засгийн чуулганы тов гарлаа

    Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн чуулган ирэх гуравдугаар сарын 24, 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдахаар товоо гаргажээ. Тав дахь удаагаа зохион байгуулагдах тус эдийн засгийн чуулганаар энэ жил ухаалаг төрийн бодлого, бизнесийн орчны шинэчлэл, томоохон бүтээн байгуулалт болон хөгжлийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх юм байна. Мөн Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2040 он хүртэлх Монгол …

  • 25 February

    Г.Баярсайхан гишүүний өмнөөс зөвшөөрөлгүй “twitter” хаяг нээснийг АН-ын бүлэг анхааруулав

    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы өмнөөс нэгэн иргэн зөвшөөрөлгүй “twitter” хуудас нээн жиргэх болжээ. Гишүүний өмнөөс зөвшөөрөлгүй жиргэх болсонд УИХ дахь Ардчилсан намын бүлэг санаа зовох болсон байна. Энэ асуудалтай холбогдуулан Ардчилсан намын бүлгээс “twitter” хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ. Бүлгийн мэдэгдэлд “УИХ-ын гишүүн Г.Баярсайханы нэрийн өмнөөс жиргэх нь хууль бус үйлдэл гэдгийг анхааруулж …

  • 25 February

    “Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр болно

    Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны А танхимд болно. Төрийн худалдан авах ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулж, олон нийтийн хяналт дор ил тод, авлигагүй шударга явуулахаар Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Нээлттэй “шилэн” тендерийн систем, төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийх цахим дэлгүүрийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар Худалдан авах ажиллагааны газраас …

  • 24 February

    Энэ жил улсын хэмжээнд 1.1 их наяд төгрөгийн 259 багц төсөл, арга хэмжээний худалдан авалт зохион байгуулана

    Шинэчлэлийн Засгийн газраас даваа гараг бүр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг зохион байгуулж, Засгийн газрын гишүүд ажлаа тайлагнадаг. Энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрынхан оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ жил улсын хэмжээнд 1.1 их наяд төгрөгийн 259 багц төсөл, арга хэмжээний худалдан авалт зохион байгуулах бөгөөд үүний 141-ийг …

  • 24 February

    Төрийн байгууллагуудын бараа бүтээгдэхүүн худалдан авах цахим дэлгүүр 4-р сард нээгдэнэ

    Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүх төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сарын 1-ний дотор дуусгаж, гүйцэтгэгчдийг нь тодруулахыг Засгийн газраас Худалдан авах ажиллагааны газарт даалгаад байгаа юм. Ажлын явцын талаар өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар тус газраас мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд энэ жил 1,1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 багц төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулахаас …

  • 24 February

    “ДЦС-4”-ийг шинэчилнэ

    “Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрийг баталсан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар дөрвөн тэрбум 201 сая иенийг жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатайгаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авсан бөгөөд зээлийн хөрөнгөөр ДЦС-4-ийн шинэчлэлийн төслийг эхлүүллээ. 2017 оны наймдугаар сард багтаан хүлээлгэн өгөх бөгөөд энэхүү Дулааны IV дүгээр цахилгаан станцын техник, эд …

  • 24 February

    Асашёорюү Шадар сайдыг дарамталсан гэнэ

    МАХН-ын гишүүн Г.Баярсайхан, Б.Цэрэндорж, М.Ганзориг нарын хүмүүс “МАХН-ыг татан буулгах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэх болсонтой холбогдуулж, МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар өнөөдөр албан ёсны тайлбар хийлээ. МАХН-д МАН-ын нэр бүхий гишүүд болон урлаг, спортын алдартнууд элсч байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хүрсэн билээ. Тэр дундаа Гавьяат тамирчин С.Батцэцэгийг МАХН-д элссэн …

  • 22 February

    Азийн хөгжлийн банк автозам барихад зориулан 125 ам.доллар гаргана

    “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хоёр дахь гэрээг батлахаар шийдвэрлэлээ. Энэ хөтөлбөрөөр Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоос Баян-Өлгийн Цагааннуур сумын Улаанбайшинт хилийн боомт хүртэл 743,1 км хатуу хучилттай автозам тавих, санхүүжилтийг нь олон үе шаттай хийхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк тохиролцсон юм. 2011 онд баталсан эхний гэрээгээр Бага улаан даваа-Манхан чиглэлийн …

  • 22 February

    “Дотоодын валютыг ашиглах тухай” хэлэлцээрийг батална

    Монгол Улсын Засгийн газар, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага хооронд байгуулах “Дотоодын валютыг ашиглах тухай”, “Баталгаажсан гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн хамгаалалтын тухай” хэлэлцээрийн төслийг дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олголоо. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтад баталгаа гаргадаг …