Улс төр

December, 2014

  • 29 December

    Шадар сайд У.Хүрэлсүх Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд шинэчлэн батлахдаа БНТУ-ыг “гуравдагч хөрш” гэж албан ёсоор зарласан бөгөөд энэ нь манай улс БНТУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын …

  • 29 December

    НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг авч уулзлаа. Шадар сайд Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад үзүүлж ирсэн тусламж, дэмжлэг манай улсын хөгжилд бодитой хувь …

  • 29 December

    Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө

    Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 103 жилийн өмнөх энэ өдөр наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 26 December

    Анхын ерөнхий сайдын үзэсгэлэн гарч байна

    1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосноос хойш жил бүр эх түүхээ эргэн санах, түүхэн хүмүүсээ алдаршуулах ажлууд зохион байгуулж байгаа юм. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий …

  • 26 December

    Ерөнхийлөгч мэдээлэл хийжээ

    Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан хаалттай горимоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгчээ. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн …

  • 26 December

    Оны сүүлийн хуралдаан мягмар гаригт болно

    Монгол Улсын Засгийн газрын 66 дахь ээлжит хуралдаан 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны  мягмар гарагт 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. Э.Гэрэл

  • 26 December

    Төрийн ордны интернэт сүлжээг хаажээ

    Төрийн ордонд интернэт сүлжээ ажиллахгүй байна. Үүнийг УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай явагдаж байгаатай холбоотой гэж үзэж байгаа олон хүн байна. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мэдээлэл хийж буй бөгөөд нууцын зэрэглэлд хамаарах асуудлын тухай ярьж байгаа гэнэ. Үдээс өмнөх хуралдаан завсарлах үед УИХ-ын дарга гишүүдийг утас болон электрон төхөөрөмжөө орхиж ирэхийг анхааруулсан. Тэрбайтугай өөрсдийнхөө тэмдэглэлийн дэвтрийг …

  • 26 December

    УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нэмэгдэж орлоо

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.12.26/ үдээс хойш 57,9 хувийн ирцтэй хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцлээ. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэмж оруулах саналыг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хүний эрхийн чиглэлээр мэргэжсэн хуульчийн хувьд тус дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн …

  • 25 December

    “Би МҮОНРТ-ийн удирдлагуудаас уучлалт гуйхгүй”

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилсон. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж “Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг, архи дарс уух нь замаа алдсан газар та нар очиж байна. Энэ бүхнийг цэгцлээрэй” хэмээн шүүмжилсэн нь тус телевизийн уран бүтээлчдийн …

  • 25 December

    УИХ-ын гишүүдийн ”ижилхэн” гоёл

    Жил болгоны арванхоёрдугаар сарын 25 ний өдрийг дэлхий нийтээр “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг өдөр”- болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан хууль тогтоогчид 16 хоногийн турш улбар шар өнгийн ороолт зүүдэг уламжлалтай аж. Энэ санаачлагыг УИХ-ын гишүүд дэмжиж улбар шар ороолтыг зүүцгээсэн нь энэ аж. Эх сурвалж: www.unen.mn    

  • 25 December

    Баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Өнөөдөр хуваарь ёсоор УИХ-ын чуулганы хуралдаан болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. 1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна. 2.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат …

  • 25 December

    СЗХ-ны дарга З.Нарантуяа томилогдлоо

    УИХ чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилох санал хураалтаар эхэлсэн юм. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонхи дэмжлээ. Чуулганы хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг томилох саналыг 89,8 хувийн саналаар, СЗХ-ны орон тооны гишүүнээр Х.Бум-Эрдэнийг томилох саналыг 95 хувиар, Э.Батболдыг томилох саналыг 90 хувиар, …

  • 25 December

    Эрдэмтэд Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ

    -Тэд энэ сарын 30-нд эсэргүүцлийн жагсаал хийнэ- Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудтай нэгтгэх шийдвэрийг гаргажээ. Тэгвэл уг шийдвэрийг ихэнх эрдэмтэд эсэргүүцэж байгаа юм. Тэд өнөөдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлаж уг асуудлаар байр сууриа илэрхийлэн, арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Чингисийн талбайд жагсах гэж буйгаа мэдэгдлээ. Ч.Сайханбилэг сайд энэ сарын 19-нд УИХ-ын чуулганы …

  • 25 December

    О.Магнай: Ерөнхий сайдыг цалингүй ажилла гэж уриалмаар байна

    Хэдхэн хоногийн өмнө эрх мэдлээсээ татгалзаж, даргын зөөлөн сэнтийгээсээ буусан ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.  -Таныг ажлаа өгсөн цагаас хойш “О.Магнай шинээр нам байгуулах гэж байна” гэсэн таамаг нэлээд дэвшүүлж байна. Одоо ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?  -Шинэ нам байгуулахгүй. Би нэгдүгээр сарын дунд үе хүртэл амарна. Тэгээд Үйлдвэрчний эвлэлийн ажлаа хийнэ. -Та ажлаа хүлээлгэж өгөхдөө “Би …

  • 25 December

    З.Энхболд: Хямралыг Улсын Их Хурал боломж гэж харж байна

    Бодит байдалдаа буцаж очих боломж. Хэтэрхий хурдан тэлсэн, үрэлгэн төсвөө танах боломж гэж харж байна -Эдийн засгийн хүндрэлийн талаар олон янзын байр суурь, үзэл бодол байгаа. Зарим нь засаглалын хямрал, улс төржилт хоосон популизм гэж байна. Гэхдээ энэ бүхний дунд нэг ойлголцол бүрэлдэж байх шиг. Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр таны хэлсэн “Урсгалаараа яваад байж болохгүй. Хуучин хандлага солигдох ёстой” …