Улс төр

August, 2023

  • 18 August

    Ерөнхий сайдын эхлүүлсэн “газрын наймаатай хийх дайн”-д албан тушаалтнууд өртөх үү?

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наадмын өмнө болсон үерээс хойш “Газар олголттой холбоотой асуудлыг цэгцэлнэ” гэсэн агуулгатай зүйлийг хэд хэдэн удаа хэлсэн. Анх өнгөрсөн хавар Цагаан сарын өмнө Үндэсний телевизээр “Яагаад заавал одоо газар авахын тулд бид Хотын даргад юм уу, Хотын менежер, эсвэл ерөнхий архитекторт авлигал өгөх ёстой гэж. Яагаад Зайсангаар дүүрэн хаус отог гэдэг нэртэй баригдчихаад бүх дарга нь энд …

  • 18 August

    Л.Мөнхбаатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө бүх талаар дэмжиж ажиллана

    Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өчигдөр (2023.08.17) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн менежментийн зөвлөх “Инженерс индиа лимитэд” компанийн ерөнхий захирал Вартика Шукла, БНЭУ-ын ЭКСИМ банкны ерөнхий менежер Нирмит Нарендра …

  • 17 August

    Г. Занданшатар:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хугацаанд нь баталсан бол баялгийн хулгай гарахгүй байх байсан

    Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, явц байдлын талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны …

  • 16 August

    Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

    Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо. Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ, Дунд голын дагуу болон Дарь-Эхийн авто зам дагуу үер, усны аюултай нөхцөл байдал үүсэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахад нөлөөлсөн замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг …

  • 16 August

    Л.Оюун-Эрдэнийг “дайснаа“ гэж харах шалтгаан “хэнд“ байна вэ?

    Монголын улс төрийн талбарт ганцаардсан чоно шиг явж байгаа улстөрч бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг юм. Яагаад гэхээр түүнээс өмнөх бүх лидер өөрийн бодит дэмжигчид, тойрон хүрээлдэг хүмүүстэй байдаг. Тэднийг нь гоёор хэлбэл баг гэдэг. Муухайгаар бол бүлэглэл гэх аж. Тэр нь Л.Оюун-Эрдэнэд байдаггүй юм байна. Ямар сайндаа түүнийг Х.Нямбаатараас өөр үнэнч хүнгүй гэх шахам зүйлийг гадаадын хэвлэлд хүртэл бичсэн байх вэ. …

  • 14 August

    Ерөнхий сайд өвлийн аялал жуулчлалд бэлтгэж эхлэх чиглэл өглөө

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын зарим үр дүнгээс дурдаад цаашид өмнөх шийдвэрүүддээ дүгнэлт хийж, ололт амжилтаа бататган ажиллах хэрэгтэйг тэмдэглэв. Тухайлбал, “Welcome to Mongolia” арга хэмжээг Япон, БНХАУ, …

  • 11 August

    Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа

    Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй. Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, …

  • 10 August

    Г.Занданшатар: 2024 онд шинээр байгуулагдах парламент сонгодог мэтгэлцээний зарчмаар ажиллана

    “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох, Улсын Их Хурлын үйл …

  • 5 August

    Сансар судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт НАСА-тай хамтран ажиллахаар санал нэгдлээ

    АНУ-ын Сансар судлал сансрын удирдлагын газар (НАСА)-т Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 4-нд зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон НАСА, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сансрын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харристай Монгол, Америкийн сансрын хамтын ажиллагааг …

  • 5 August

    Монгол, Америк хоёр улсын бизнесийн төлөөллийг 2023 онд харилцан айлчлуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн …

  • 5 August

    Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглалд гарын үсэг зурав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзаж Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлуудаар санал солилцов. Уулзалтын өмнө “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Агаарын …

  • 4 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “MITRE” корпорацид зочлов

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпорацид зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.   “MITRE” корпораци дэд бүтэц, цахим хөгжил, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагааг дэмжин тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудыг судлан тодорхойлж дата, дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг гарган ажилладаг талаар тус байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч …

  • 4 August

    Монгол Улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар …

  • 3 August

    АН: Сонгуулийн амлалтандаа хөтлөгдөж төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байна

    Ардчилсан намаас өнөөдөр  7-р сарын 31-ны өдөр зохион байгуулагдсан Хангайн бүсийн эдийн засгийн форумын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн гишүүд, дэмжигчид нийт 700 гаруй төлөөлөл оролцсон Хангайн бүсийн “Эдийн засгийн форум”-ыг  зохион байгууллаа. Форумд оролцогчдын 80 гаруй хувь нь залуу бизнес эрхлэгч, гишүүд байсан. Эдийн засгийн форумд оролцсон оролцогчдын санал, дүгнэлтүүдийг нэгтгэвэл 5 …

  • 3 August

    Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл …