Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар 2023 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх …
Улс төр
September, 2023
-
11 September
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд хайрхныг улсын тусгай хэрэгцээнд авна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 62,4 их наяд төгрөг, экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, …
-
8 September
Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2017 оноос БНЭУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт …
-
8 September
Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. Тус аймгийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцуулав. Эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, Засгийн газар авлигатай тэмцэн “5 Ш” ажиллагаа явуулж, нүүрсний худалдааг ил тод болгож буйг онцлон ярилаа. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4,6 хувьд хүрээд байсан бол …
-
8 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрүүл …
-
7 September
АН: 2024 оны сонгуулийн жагсаалтад боловсрол, эрүүл мэндийн салбарыг төлөөлж чаддаг хүмүүсийг оруулна
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт болон дэд дарга нар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Ардчилсан нам дундаж давхаргыг бий болгохын төлөө өнгөрсөн хугацаанд хийсэн, ажилласан. Бид шинэчлэл, туршлагыг хослуулна. Гэхдээ шинэчлэл нь давамгайлах болно. Намын гишүүдийн гаргаж байгаа саналыг 3 том зүйл дээр багцлаад байна. Эв эетэй байх, Шинэчлэл хийгдэх, Төрийн …
-
7 September
Л.Гантөмөр:МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэр огт алга
Ардчилсан намаас өнөөдөр /2023.09.07/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэдэн хувьтай байна гэж дүгнэх вэ? гэж асуусан сэтгүүлчийн асуултад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хариулт өгөв. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Монгол ардын намын сүүлийн 8 жилийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж байгаа. Хамгийн бодитой харагдаж байгаа зүйл бол амьжиргаа уначихлаа. Бүх хүн зээлийнхээ хүүг төлж чадахгүй …
-
6 September
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр Увсыг “ялагдуулж” байгаа!
Баттогтохын Чойжилсүрэн их ухааны эр гээд бичигдэж байна. Нэгэн биед ахдам УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, Хурд группийн Ерөнхийлөгч гэх хувь хувьсгалын гурван ажлыг өлхөн хийж яваа хүн дээ. Мань эр шиг төрийн ажил хийж буй ч хувийн ажил нь “гялалзаад” байдаг хүн төрд цөөн биз. Түүний удирддаг группийн охин компаниудын тухай мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу? Чойжоо сайд коксожсон …
-
6 September
Шүүх хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичигтэй болно
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо. УИХ-ын 2000 оны тогтоолоор Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг баталсан, хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, дүгнэлттэй холбогдуулан гаргасан зөвлөмжийг харгалзан, “Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, эрх бүхий байгууллага, албан …
-
6 September
Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд …
-
6 September
Л.Оюун-Эрдэнийн субботник ба тактик!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдын хязгаараас хоёр мессеж илгээжээ. Нэгийг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар, нөгөө нь МАН-ын даргын хувиар хэлсэн байна. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаагаа тэрбээр дуулгахын сацуу эрх баригч нам ирэх 2024 оны сонгуулийн листийн эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн …
-
6 September
ЗГ:“Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай“ тогтоолын төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тодруулбал, – “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар, – Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан талаар, – “Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудал …
-
5 September
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хил дамнасан малын хулгайн асуудалд онцгой анхаарна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймагт ажиллаж иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогын реформын талаар иргэдэд мэдээлэл өглөө. “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ авлигын эсрэг тууштай тэмцэхээ Ерөнхий сайд онцолж иргэдээ хамтран тэмцэхийг уриаллаа. Засгийн газраас хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, …
-
5 September
С.Бямбацогт: Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой
Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтыг Драгон төвийг Номингийн агуулах руу нүүлгэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж түрээслэгч иргэд өнөөдөр АТГ-т хандсан. Тус асуудлаар С.Бямбацогт сайд цахим хуудсаараа дамжуулан өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулна гэдгээ мэдэгдлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой. Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд зам тээврийн …
-
5 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл