Улс төр

February, 2023

  • 1 February

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өглөө

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгч байгаагаа мэдэгдлээ.  Тэрбээр “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн болно.” гэжээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өндөр настай ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөгдөх хүсэлт өгч байна гэж өргөдөлдөө бичсэн байна.

  • 1 February

    Г. Занданшатар:Kойн, токен гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлсэн ААН-үүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад ажиллаж байна. Өчигдөр (2022.01.31) Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, удирдлагын багийнхантай уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2005 онд батлагдсан. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн чиг хандлагад дүгнэлт хийх замаар салбарын загварыг эргэн …

January, 2023

  • 31 January

    Б.Лхагвасүрэн:10 мянган тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргавал жилд дунджаар 1.5 тэрбум ам.долларын орлого олох боломжтой

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс 2022 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг байгууллагуудын удирдлагуудтай албан уулзалт хийж, зарим чиглэлийг өгөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд нэгдүгээр сарын 24-ний өдөр Монголбанкны удирдлагуудтай уулзаж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн юм.  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2023.01.31/ Улсын …

  • 31 January

    ЗТХЯ:Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг энэ онд эхлүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, “түгжрэлгүй” түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ЗТХЯ-ны харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд 2023 онд салбарт хийх бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын …

  • 31 January

    БНСУ-ын Кореа Телеком групп манай улсад эрүүл мэндийн оношилгооны төв байгуулахаар судалж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Кореа Телеком группийн Ерөнхийлөгч Гү Хён Мог хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНСУ-ын харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд өндөр төвшинд хүрч, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн бат бэх харилцаанд түшиглэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг дурдлаа. Мөн БНСУ-ын …

  • 31 January

    Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоог Х.Булгантуяа удирдана

    Монгол Ардын Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны /НАМЭХ/ ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр боллоо. 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлээс нийт 400 гаруй төлөөлөгч оролцсон уг хуралдаанаар Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэрээ өөрчилж, цаашид “СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болов. Мөн холбооны дүрэмдээ өөрчлөлт оруулж, ирэх дөрвөн жилд …

  • 30 January

    Ж.Сүхбаатар: Нийтийн тээврээр явж байна, зогсоолуудаар нь ч явж байна

    Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.01.30/ сэтгүүлчдэд  мэдээлэл өглөө. Тэрбээр “Түгжрэл бууруулах хүрээнд багц хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төслийг Засгийн газарт танилцуулж, дэмжсэн тохиолдолд өргөн барина. Түгжрэлийн бүс тогтоож байгаа бол төлбөрийн систем үйлчлэх ёстой. Ганцхан шийдвэрээр түгжрэлийг шийднэ гэж байхгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний асуудалд өдөр шөнөгүй, өглөө босоод санаа зовоод, орой унтахдаа …

  • 30 January

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хуулиудад бүхэлд нь хориг тавив

    Монгол Улсын Их Хурал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн …

  • 27 January

    Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавина

    Ерөнхийлөгч У Хүрэлсүх “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар болсон байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр мэдээллээ. Тэрбээр “ Монгол Улсын Ерөнхийлөгч У Хүрэлсүх “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ” гэв. .

  • 25 January

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв

    Шинжлэх ухааны академийн Их чуулганы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Бадамдоржийн Батхишиг,ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Философийн шинжлэх …

  • 24 January

    Эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын хамтаар Монголбанкны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэлийг өглөө. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн …

  • 19 January

    Л.Оюун-Эрдэнэ:Нүүрсний хулгайтай тэмцэж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцож улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Монгол Улсын …

  • 18 January

    Ц.Элбэгдорж: С.Эрдэнэ ээ, Х.Баттулга аа, гурвуулаа жолоогоо татъя

    Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, гурван асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, хоёрдугаарт, намын их хурлыг зарлах, гуравдугаарт, намын даргад нэр дэвших, сонгох журмыг хэлэлцэж, батлах зэрэг асуудлыг шийдсэн. Тэгвэл  энэхүү асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

  • 17 January

    Б.Эрдэнэбат:Хөгжлийн Банкнаас 14 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 22 тэрбум төгрөгийн зээл авсан нь үнэн

    Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд  үргэлжилж байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнд: 1.   Империал гоулд майнинг ХХК 2.    Шарын гол …

  • 17 January

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтад оролцов

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас 2023 оны 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж буй “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтын “Өмнөдийн дуу хоолой: Хүн төвтэй хөгжил” сэдэвт өндөр түвшний нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгаар оролцож, үг хэлэв. “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтаар дэлхий дахинд нүүрлээд буй геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн уналт, инфляцын …