Улс төр

February, 2023

  • 28 February

    УИХ-ын дарга Г.Занданшатар Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өглөө

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.02.28/ Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, гишүүн Д.Цогтбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар болон Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд үүрэг, даалгавар өглөө. Тэрбээр, улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг ажил хэрэг болгох ажлыг эрчимжүүлэхийг онцгойлон анхааруулж, асуудал бүрээр Байнгын хороодын Ажлын хэсгүүдийг байгуулж …

  • 27 February

    Ц.Даваасүрэн: Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

    Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн УИХ-д өргөн барьсан Газрын багц хуулийн төслийг эргүүлэн татаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн“Бид цахим системээр нийслэлийн төлөвлөлтийн дагуу газрыг олгодог болсон. Гэхдээ нийслэлийн хувьд нарийвчилсан төлөвлөлт хийж гаргана. Хөдөө орон нутгийн иргэд хуулийн төсөлд бэлчээртэй холбоотой асуудлыг шийдээгүй байна гэдэг саналыг ирүүлж байгаа. Нийслэл хотын ерөнхий төлөвлөлт болон тус хуулийн …

  • 27 February

    УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлалын гол зорилго нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг …

  • 24 February

    Монгол Улс, Украин Улсын төрийн тэргүүн нар утсаар ярив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярив. ​Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа …

  • 21 February

    “Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно

    Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14,15-нд зохион байгуулахаар боллоо.Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллана.

  • 20 February

    Авлигын эсрэг хийж буй Ерөнхий сайдын тэмцлийг дэмжихээ АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. …

  • 20 February

    Ч.Хүрэлбаатар: Манай улсад зээл биш шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо.Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-тай хэрэгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн …

  • 18 February

    Солонгос Улстай соёлын солилцооны хөтөлбөр байгуулж, 5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болов

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён нар 2023-2026 оны хооронд хэрэгжүүлэх хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг үзэглэлээ. Хөтөлбөрийн хүрээнд, соёл урлагийн хамтын ажиллагаа, солилцоо, кино үйлдвэрлэл, дуу хөгжмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдгээр салбар нь …

  • 17 February

    Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг Улсын Их Хуралд хүлээлгэн өглөө

    Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг тус санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.02.17) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө. Зөвлөмжийг хүлээлгэн өгөхдөө Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, энэ оны нэгдүгээр сарын 06-нд байгуулагдсан цагаасаа эхлэн бид шуурхай ажиллаж, санал асуулгын сэдвийн хүрээг тодорхойлж, нийт 22 асуултыг боловсруулсан. Ингээд хуулийн …

  • 16 February

    Г.Занданшатар:Төрийн аудитын байгууллага авлигатай тэмцэхэд манлайлах хэрэгтэй

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг газруудын үйл ажиллагаатай танилцаж, хугацаатай  үүрэг, даалгавар  өгч ажиллаж байна. УИХ-ын дарга өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Үндэсний аудитын газарт ажиллахдаа дараах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, – 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу батлагдсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж буй …

  • 14 February

    Авлигатай тэмцэхэд БНСУ-ын Хууль зүйн яам хамтарч ажиллахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалаар БНСУ-тай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн тодорхой ажил тохирохыг зорьж буй. Түүний дотор иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын эсрэг …

  • 14 February

    Ховд аймгийн Зэрэг хөшөөт чиглэлийн 32.4 км шороон замыг хатуу хучилттай замаар холбоно

    УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр иргэдийнхээ санал, хүсэлт,  тулгамдсан асуудлын талаар санаа бодлыг сонсож нэн тэргүүнд тулгамдаад буй дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. -Зэрэг хөшөөт чиглэлийн 32.4 км шороон замыг хатуу хучилттай замаар холбох -Ирэх оны төсөвт сумын эмнэлгийн өргөтгөлийг тусгуулахаас гадна энэ ондоо багтааж эмнэлэгт гал тогооны тоног …

  • 14 February

    “Зөвлөлдөж шийдье”:УИХ-ын дарга Г.Занданшатарын онцлох эшлэл

    “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс 800 гаруй иргэн оролцож байна. Хоёрдугаар шатны зөвлөлдөх санал асуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Нийгмийн бухимдлын шалтгаан болж байгаа шударга ёс хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн …

  • 13 February

    Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлага яригдахыг үгүйсгэхгүй

    Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш /2023.02.14/  Төрийн ордонд эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөл, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл өнөөдөр /2023.02.13/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч, МАН-ын бүлгийн …

  • 13 February

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордов.   Айлчлалын үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтын …