Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор …
Улс төр
October, 2023
-
19 October
Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Эрхэм монголчууд аа, Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ. …
-
19 October
Гэрээ шууд байгуулах замаар хийгдсэн худалдан авалтуудыг шалгах түр хороо байгуулахыг 13 гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал гэрээ шууд байгуулах замаар хийгдсэн худалдан авалтуудыг шалган нягтлах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл санаачилсан билээ. Уг Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг нийт 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барих юм. Одоогоор дэмжсэн УИХ-ын гишүүдийн …
-
19 October
Ж.Ганбаатар: Дизель түлшний үнэ ирэх 11-р сард бууж эхэлнэ
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нефтийн бүтээгдэхүүний талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас асуулаа. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Дизель түлшний үнэ 200 төгрөгөөр …
-
19 October
Х.Нямбаатар: “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тэнүүн-Огоо” ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “НЗДТГ-аас “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг цуцалсан. Цаашид тус компаниас ямар ч автобус нэмж авахгүй. Ногоон автобусыг бүр авахгүй. НЗДТГ-аас автобус худалдаж авах олон улсын тендерийг нээлттэй зарласан. “Тэнүүн-Огоо” ХХК-д өмнө нь урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн …
-
18 October
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ
БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр чуулга уулзалтын “Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр “Бүс ба Зам” санаачилга нь хөгжлийн боломжоо хуваалцах, харилцан суралцах, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах …
-
18 October
Засгийн газар нийслэлийн эрх зүйн асуудлыг багцаар нь шийдвэрлэхийг дэмжлээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан боловсруулсан холбогдох бусад хуулийн төслийг гүйцээн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
18 October
ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд …
-
18 October
ЗГ:Түгжрэлийг бууруулах багц хуулийн төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар: – Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, – Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, – Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах багц хуулийн төслийн талаар зэрэг 23 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
-
17 October
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц …
-
17 October
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, …
-
16 October
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн шаардлагыг хүлээн авлаа
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс өнөөдөр /2023.10.16/ “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалтыг хасах шаардлагыг албаны хүмүүст хүргүүлж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн шаардлагыг хүлээн авлаа. Тэрээр бүлгийн хурлаар тус асуудлыг хэлэлцэж гишүүд байр сууриа нэгтгэж хурлын дараа нэгдсэн байр суурийг илэрхийлэхээ мэдэгдэв. Мөн төрийн нууц гэдэг нэрийн дор олон асуудал …
-
13 October
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2023.10.13) Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан …
-
13 October
Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2023.10.13) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд, -Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах; -Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах …
-
13 October
Хотын даргаар Х.Нямбаатарыг томиллоо
НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлсэн юм. НИТХ-ын төлөөлөгч нар нэр дэвшигчээс цаашид хэрхэн ажиллаж, ямар бодлого баримтлах талаар асууж тодрууллаа. Тухайлбал, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл