УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. Тэрбээр “Сүүлийн үед шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд 2 зүйлийг тодруулж байр сууриа илэрхийлье. 1.Монголын төр түүхэндээ 2 дахь удаагаа иргэдийн төлөөллөө урьж, шинжлэх ухааны үндэслэлтэй тэнцвэртэй мэдээ, мэдээллээр …
Улс төр
February, 2023
-
10 February
Авлигатай тэмцэх таван ажиллагаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин …
-
10 February
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм.Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий …
-
9 February
И.Мөнхжаргал: Эрх баригчдад ҮХНӨ-ийг баталж өгнө гэж дарга болж болохгүй
Ардчилсан намын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүхийг Л.Гантөмөр, Д.Ганбат нарын хэнийг нь ч даргаар бүртгэх ёсгүй гэж мэдэгдлээ. Тэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг даргаар сонгосон нь хэвээр байгаа гэв. Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “АН-ын 117 мянган гишүүн Х.Баттулгыг намын даргаар сонгосон. Энэ хүнийг сонгосон 117 мянган гишүүний саналыг хэн ч хүчингүй болгоогүй. Түүнийг даргаар батламжилсан намын …
-
8 February
Х.Баттулга: Аж үйлдвэржүүлэх, арьс шир, ноос ноолуураа боловсруулах ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор) Сайншанд …
-
7 February
Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өнөөдөр УИХ болон Засгийн газрын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх өргөдлөө УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлжээ. Тэрбээр “Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд …
-
7 February
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруулалт төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсны хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчилж, нийт 71 албан тушаал дахь 88 ажлын байранд …
-
7 February
ШӨХТГ-ын даргаар Ц. Уртнасан томилогджээ
Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Цэвээнжавын Уртнасан томилогджээ. Тэрээр эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, мэргэшсэн хуульч бөгөөд өмнө нь Улс, Нийслэлийн прокурорын газар хяналтын прокурор, Гаалийн Ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч, НЗДТГ-т Тамгын дарга, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, ЗГХЭГ Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Төрийн тусгай …
-
3 February
Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Даваа гарагт эхэлнэ
Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг 2023 оны хоёрдугаар сарын 06-08-ны өдрүүдэд Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна. Сонсголын эхний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын …
-
3 February
Засгийн газраас нүүрсний хэрэгтэй холбоотой ажлын хэсгийг өргөтгөж, шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах ажлын хэсгийг өргөтгөсөн байна. Тодруулбал, ГХЯ тэргүүтэй яамд болон шаардлагатай төрийн байгууллагуудыг эл асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах чиглэл өгчээ. Мөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд нүүрсний гэх тодотголтой хэргээс гадна авилга, албан тушаалын хэргүүдийн шалгалтын ажиллагааг эрчимжүүлж, хууль хяналтын шатанд удаашруулахгүй байхыг үүрэгджээ. Ингэхдээ авилга, албан …
-
3 February
“Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэв
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чан Син Жүн, тус нийгэмлэгийн Ирээдүйн бизнес (инновац) хөгжүүлэх хэлтсийн дарга Чон Хэ Ен тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр (2023.02.02) хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсад сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой Олон улсын …
-
1 February
Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалт, худалдааны газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй ажиллана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль …
-
1 February
Хөгжлийн банкны сонсголд Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Х.Баттулга, А.Гансүх нар гэрчээр оролцоно
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар 1-р сарын 30-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах хоёр дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ. Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсголыг 2023 …
-
1 February
Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгууллаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ. “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Манай улсын гадаадын шууд …
-
1 February
Х.Нямбаатар:Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөл гэдэг хүсэлтийг явуулна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.01/ цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.01/ цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөлж өгнө үү гэдэг албан бичгийг ирэх даваа гаригт фэйсбүүк компанид явуулах гэж байгаа. Мета компани улс орны …