Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн эсрэг жагсаж буй иргэдтэй уулзлаа. Тэрбээр “Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн. Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайч нартай тэмцэхийг уриалж байна” гэв. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй …
Улс төр
December, 2022
-
7 December
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулах эрх хуулиар олгогдсоныг УЕП-т хатуу санууллаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав. …
-
7 December
Т.Доржханд:Иргэдийн хүлээлт өндөр байгаа тул одоо бидэнд нууж хаах боломж байхгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргасан. Энэ хүрээнд нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд хуралдаанаас гарсан шийдвэр болоод нийгэм, цаг үеийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Нүүрсний хулгайн асуудлыг Засгийн газар дангаараа дийлэхгүй юм байна. Тиймээс бид парламентын …
-
6 December
“Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.12.06 / мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. “Ингэснээр Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” Ерөнхий сайд хэллээ. “Чингис” бондын 1.5 тэрбум долларын хүүгийн төлбөрт 2012 оноос …
-
5 December
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Нийтийн сонсголын тухай хуулийн холбогдох зүйл, заалттай холбогдуулан нэр …
-
5 December
Г.Занданшатар:Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийнэ
УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргажээ. Тодруулбал, нээлттэй сонсголыг явуулахдаа Хилийн боомтын асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны дүгнэлтэд үндэслэн, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, судлаачдын төлөөллийг багтаан, яаралтай зохион байгуулах чиглэлийг өгчээ. УИХ-ын дарга онцлохдоо “Уул уурхайн олборлолт явагддаг аймаг бүрийн төлөөллийг багтааж, нүүрсний хулгайн эсрэг нийтийн оролцоотойгоор …
-
5 December
Д.Амарбаясгалан: 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байгаа
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч ажилдаа орсонтой холбогдуулж, 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байгаа. Гэм бурууг шүүх тогтооно. Гэхдээ Засгийн газрын гомдлоор нэр бүхий албан тушаалтан шалгагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Иргэд жагсаж байна. Засгийн газар шаардлагыг хүлээн авна. Жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх оролдлого …
-
2 December
Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа
НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр “Ирэх оны төсвийн төсөлд татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн есөн дүүргийн татварын мэдээллийн санд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж, татварын суурь баазыг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн …
-
2 December
Д.Амарбаясгалан: Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын үр дүн нэг, хоёр жилийн дотор гаргахад амаргүй
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр боллоо. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хурлыг нээж үг хэллээ. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийгдсэн ажлууд багагүй үр дүнтэй байсан боловч ус, хөрсний бохирдол, хог хаягдлын менежментийн асуудлуудад шийдэл хэрэгтэй байсаар байна. Үндсэндээ Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд агаар, орчны бохирдол …
-
2 December
Эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг төр зүгээр авч ашиглахгүй, шаардлагатай бол худалдаж авдаг жишигт шилжинэ
“Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаачтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол Улсын хөгжил эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо, санаачилгаас шууд хамаарна гэдгийг Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн 30 жилийн хийгээд өнөөгийн нийгэм, …
November, 2022
-
30 November
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт бараалхав
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, …
-
30 November
Б.Жавхлан: Нүүрсний экспортыг нэмэгдүүлж, жилд 40-70 сая тоннд хүргэнэ
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид дунд хугацааны гадаад худалдааны стратегид анхаарлаа хандуулж ажиллахаар зорьж байна. Үүний хүрээнд яригдах хамгийн том сэдэв бол нүүрсний асуудал. Бид цаашдаа гадаад худалдааны эргэлтээ дунд хугацаанд, 4-5 жилийн дотор 20 тэрбум доллар болгох зорилтыг тавьж, хоёр талаасаа санал нийллээ. Энэ хүрээнд жилд гаргах нүүрсний экспортын хэмжээг 40-70 …
-
30 November
“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд төлөвлөсөн 5,6 тэрбум төгрөгийг хэмнэнэ
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сан байгуулах ажил хийгдэж буй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар …
-
30 November
Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуулчлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх …
-
30 November
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2022.11.29) хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Засгийн газраас 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл