Спорт

May, 2017

  • 16 May

    Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн болно

    Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 20-25 өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь 1998 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд манай улсад ийнхүү 4 дэх удаагаа болох гэж байгаа аж. Тэмцээн 5-р сарын 20-ны өдөр 13:00 цагаас “B” хэсгийн …

  • 13 May

    Налайх марафон-2017 бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо

            Иргэдийн спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, гүйлтийн спортыг хөгжүүлэх, цаашлан нийтийн биеийн тамир спортоор хичээллэж өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр “Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Налайх дүүргийн бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл болсон 700 орчим хүн бүх нийтийн гүйлтэд оролцож, 3 км-т гүйлээ. Тэмцээнийг 4 дэх жилдээ зохион байгуулах “Улаанбаатар марафон” олон …

  • 10 May

    Д. Отгонхүү Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

    Рэд Фокс Эльбрус-2017 (Red fox Elbrus Race-2017) тэмцээний өндөр уулын гүйлтийн классик ангилалд Монгол улсын тамирчин тэргүүн байр эзэллээ. Эльбрус оргилыг (3780-5642м) эзлэх өндөр уулын гүйлтийн (skyrunning) олон улсын энэхүү тэмцээнд нийт 12 орны 350 тамирчин оролцсоноос Монголоос UB hiking club-ийн гишүүн Д. Отгонхүү оролцож тэргүүн байрын эзэн боллоо. Ийнхүү тэрээр анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Д. Отгонхүү уг …

  • 2 May

    “Дөл” тэмцээний шилдгүүд тодорлоо

    Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох зорилгоор 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтад …

  • 1 May

    Б.Буджаргал хоногт хоёр цаг унтаж байжээ

    Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 24 орны 70 гүйгчид оролцохдоо зургаа болон 10 өдрийн гүйлтэнд хурд хүч, тэсвэр тэвчээрээ харуулсан юм. Тэдний дунд Монголын таван тамирчин багтсан бөгөөд Ц.Түвшинжаргал, Л.Сумъяа, Ж.Одгийв нар зургаа дахь өдрийн гүйлтэнд амжилттай оролцсон. Тэгвэл …

April, 2017

  • 29 April

    Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

    Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Цэргийн насны болон өсвөр насны иргэдийн дунд эх оронч үзэл, хүмүүжил олгох” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2000 гаруй ахлах ангийн сурагчид оролцжээ. Үүнээс хоёрдугаар шатанд …

  • 27 April

    Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний 2-р шатны шалгаруулалт болно

    Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний талаар НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийлээ. Тус тэмцээний зорилго нь Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршино. Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн …

  • 25 April

    Асасекирюү Б.Дашням ояката болохын тулд японы иргэн болжээ

    Японы мэргэжлийн сумо бөхийн анхдагчуудын нэг болох Монгол Улсын харцага Л.Бадарчийн хүү Асасекирюү Б.Дашням Япон Улсын иргэн болжээ. Тэрээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээний ояката болохын тулд ийм шийдвэр гаргасан аж. Их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой нэгэн дэвжээнд барилдаж, цагтаа Сэкиваке цол хүртэж явсан тэрбээр өдгөө макүшита зиндаанд барилдаж байгаа юм. Зодог тайлаад Ояката болох хүсэлтэй түүнд Японы иргэншилтэй болох нь нэлээн …

  • 24 April

    “Дуулиан 2020” заалны хөл бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөлбөмбөгийн холбоо, “Их Талын Дуулиан ТББ” болон Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газар хамтран Нийслэлийн аварга шалгаруулах “ДУУЛИАН-2020” заалны хөлбөмбөгийн 11 дэх удаагийн тэмцээний Финалын тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, нийтийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, …

  • 18 April

    “Ирээдүйн Мистер 2017” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

    Ирээдүйн мистер-2017 тэмцээн 2017 оны 4-р сарын 15-ны бямба гарагт 15:00-21:00 цагийн хооронд Corporate Convention center-т амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд нийт 45 клубын 142 тамирчин 10 ангилалд хуваагдан өрсөлдөж Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд боллоо. 1. Бодибилдингийн 65кг жингийн ангилалд: 1-р байр Алтан медаль – Н.Хүрэлбат /голдс жим/ 2-р байр Мөнгөн медаль – Б.Цэрэнбат /Алдар спорт хороо, …

  • 14 April

    “Ирээдүйн Мистер 2017” хотын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно

    “Ирээдүйн Мистер 2017”- 21 дэх удаагийн бодибилдингийн хотын аварга шалгаруулах тэмцээн “Корпорейт Конвейшн центр” төвд 2017 оны 04-р сарын 15-ны Бямба гарагт 15:00 цагт болно. Тус тэмцээнийг 29 жилийн түүхтэй Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо: Эв нэгдэл Спорт-Олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэн сурталчлах. Бодибилдинг Фитнессийн спортоор сонирхон хичээллэгч шинэ залуу үеэ дэмжих, тэднийг ирээдүйн нэр алдартай тамирчин болох үүд хаалгыг нээж өгөх. …

  • 12 April

    Бодибилдинг фитнессийн ДАШТ-г Монголын ҮОХ дэмжиж ажиллана

    Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо нь 2017 онд Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх авсны дагуу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар Дэлхийн Бодибилдингийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн  дарга ноён Datuk Paul Chua, Гүйцэтгэх захирал хатагтай Christina Kam Yun нар  2017оны 04сарын 10-аас 16-ны хооронд Монгол улсад ажиллаж байна. Тус ажиллын хүрээнд МҮОХ-ны ерөнхийлөгч ноён Д.Загдсүрэн хүлээн …

  • 7 April

    Чингэлтэй дүүргийн иргэн мастеруудын ДАШТ оролцож 7 дугаар байрт шалгарав

    Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Ч.Болдбаатар БНСУлсын Дегу хотод болсон Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8000 метрийн зайд 140 орны тамирчин оролцсноос 43:22 секунтын амжилтаар шагналт 4 дүгээр байр, 1500 метрийн зайд 13 орны 70 тамирчин оролцсноос 7 дугаар  байрт  шалгарлаа. Спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

  • 6 April

    БНСУ-ын Пёнчан хот 2018 онд болох Өвлийн олимпын бэлтгэлээ амжилттай базааж байна

    Дэлхийн сэтгүүлчдийн форум БНСУ-д 2017 оны 4 сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа тухай мэдээллийг бид хүргэсэн. Энэхүү форумд дэлхийн 55 орны 90 гаруй сэтгүүлчид оролцож байгаа бөгөөд тэд Энхтайваны асуудалд сэтгүүлчдийн оруулах хувь нэмэр гэсэн сэдвээр форумаа зохион байгуулан, хэлэлцүүлэг өрнүүлсний дараагаар БНСУ-ын зарим хотуудаар аялж, Хан үндэсний уламжлал, түүх соёлтой танилцахын зэрэгцээгээр 2018 онд Өвлийн олимп болон өвлийн пара олимп болох Пёнчан хотын Олимпын бэлтгэл ажил, бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцлаа. Өвлийн олимпыг БНСУ-д …

March, 2017

  • 27 March

    Жудо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид УАШТ-д тэргүүн байр эзэллээ

    Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнээс багийн дүнгээрээ тэргүүлээ. Үүнд: Жүдо бөхийн залуучуудын 2017 оны улсын аварга   шалгаруулах тэмцээн 3 дугаар  сарын 20-21 ны өдрүүдэд СХД-ийн спорт зааланд  зохион  байгуулагдсан билээ. Тэмцээнд дүүргийн өсвөрийн шигшээ   багийн тамирчид алт-2, мөнгө-4, хүрэл-4 нийт 10 медаль    хүртэж  байгууллагын дүнгээр  1-р байрт …