Спорт

March, 2016

  • 11 March

    Олон улсын Абилимпын 9 дүгээр наадмын тамирчдын зардлыг Нийслэл гаргана

    Нийслэлийн Засаг дарга “Дэмжлэг үзүүлэх тухай” А/171 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  2016 оны 03 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд Франц Улсад зохион байгуулагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын Абилимпын 9 дүгээр наадамд эх орноо төлөөлөн оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тэмцээнд оролцох зардал болох 16,686,100 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ. Харин тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн …

  • 10 March

    “МОНГОЛ ТУУРГАТАН ШАТАР 2016” тэмцээний тамирчдын “чансаа”-тай мэдээлэл

    Монгол туургатан шатрын тэмцээнд оролцох олон улсын зэрэг цолтой тамирчдыг танилцуулая: Өвөрмонголын шатарчид Шарнууд овогтой Гантогоо -эрэгтэй /зураггүй/ 2014 онд Харбин хотод зохиогдсон БНХАУ-н Шатрын мастер шалгаруулах тэмцээний Алтан медальт 2015 онд Хятад улсын мөнгөн өвлийн тэмцээний алтан медальт 2015 онд Хятадын шатрын тэмцээнд Өвөрмонголыг төлөөлөн оролцсон 2016 онд Харбин хотод зохиогдсон БНХАУ-н Шатрын мастер шалгаруулах тэмцээний Алтан медальт Шилийн …

  • 10 March

    Хөлбөмбөгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох Олон Улсын симпозиум болно

    Монгол улсад тэр дундаа сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн спортыг сонирхох, үүгээр хичээллэх хүсэл эрмэлзэлтэй хүүхэд багачуудын тоо эрс нэмэгдэж буй бөгөөд үүнээс үүдэн хөлбөмбөгийн спортыг олон нийтэд түгээх, цаашлаад мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч, дасгалжуулагч, мэргэжилтэнүүдийг бэлтгэн, сонгон шалгаруулж Монгол улсын шигшээ багийг бүрдүүлж олон улсын тавцанд амжилт үзүүлэх тэргүүн зорилгыг Монголын Хөлбөмбөгийн Холбоо баримтлан ажиллаж байгаа билээ. МХБХ, БСШУЯамтай хамтран ирэх хичээлийн …

  • 9 March

    Б.Сумъяаг 40 сая, багшийг нь 20 саяаар шагнажээ

    Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимпоос тэшүүрийн холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Сумъяа болон дасгалжуулагч Б.Энхбаяр нар 60 саяар шагнууллаа. Засгийн газараас тэдэнд өнгөрсөн баасан гаригт “Sky resort” цанын баазад болсон Монголын бүх ард түмний XIV спортын их наадмын нээлтийн үеэр Б.Сумъяад 40 сая, түүний багш Б.Энхбаярт 20 сая төгрөг гардуулсан аж.

  • 7 March

    О.Гүндэгмаа рекорд эвдэж байна

         Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медалт О.Гүндэгмаа Тайландын Бангкок хотод болж буй буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний 10 метрийн хийн гар бууны дасгалд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр 95, 100, 100, 97 нийт 392 оноо авч VI байрт шалгарч, улсын дээд амжилтыг шинэчилжээ. Өмнө нь ОУХМ Ц.Мөнхзул дээд амжилтыг 391 оноогоор эзэмшиж байсан. Энэ дасгалын …

  • 7 March

    Шилдэг тулаан: Conor McGregor VS  Nate Diaz /UFC#196/

    Өнгөрөгч бямба гарагт UFC-iin 196 тулаан болж, Conor McGregor VS  Nate Diaz нар хоорондоо 2 үеийн турш тулалдан, Nate Diaz хэдийгээр  оноо алдаж 2-р үеийн төгсгөлд  өрсөлдөгчөө боож цэвэр ялжээ. Ugluu.mn

  • 3 March

    Хүлгүүд ээлжит нэгэн ялагдалаа хүлээлээ

    Сүүлийн гурван тоглолтондоо дараалсан хожигдоод байсан Сентоза Ирвэсүүд энэ удаад Tom Билгүүнээр ахлуулсан Хүлгүүдтэй учираа тааран тоглолоо. Тоглот эхлэхийн өмнө хөгжөөн дэмжэгчид багаа дэмжхээр спортын төв ордонг дүүргээд байсан юм. Багууд ч тоглолтын эхнээс ээлж дараалсан довтолгоогоо амжиллттай болгож үзэгчдийг баясгаж байсан бөгөөд, Harris, Andersan нар хүчтай Slam Dunk-аар спортын төв ордонг доргиож байлаа. Хүлгүүд багаараа жигд тоглолтыг үзүүлж 6-н …

  • 2 March

    Талбайн теннисний сонирхогчдын дундах анхдугаар тэмцээн болно

    Сүүлийн үед дэлхийн улс орнуудад хүчээ авч байгаа спортын төрөлд Талбайн теннисний спорт томоохон байр суурь эзлэн, хурдтайгаар хөгжиж байна. Монголд ч гэсэн зарим сургуулийн хичээлийн програмд хэдийнээ багтсан байна. Тэгвэл талбайн теннисийг сонирхдог болон хичээллэдэг хүмүүст зориулж Монголын газрын теннисийг дэлхийн төвшинд гарган Монгол тамирчдыг бэлдэх болон сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн оны 12 дугаар  сард дэлхийн стандартын дагуу баригдсан …

  • 2 March

    Өсвөрийн шатарчид аваргаа тодруулна

    Монголын шатрын холбоо, Эрүүл мэндийн яам, “Хүннү молл“ худалдааны төв хамтран өсвөрийн шатарчдын УАШТ-ийг зохион байгуулж байна. Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн тус тэмцээн маргааш аваргаа тодруулна. Тэмцээнээс ангилал тус бүрт алтан медаль хүртсэн нийт 12 шатарчин ирэх дөрөвдүгээр сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрхтэй болно. Мөн мөнгө, хүрэл медальтан болсон 24 …

  • 1 March

    Монгол туургатнууд шатраар уралдана

    Дэлхийн монголчуудын Глобал нийгмийн санаачилагаар оюуны их мастеруудын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 12-21-ний өдрүүдэд Монгол, Өвөр Монгол, Буриад, Тува, Халимаг зэрэг улсын шилдэг шатарчид оюун ухаанаараа уралдах юм байна. Тус наадмын шилдэг шатарчин буюу тэргүүн байрын тамирчинд алтан медаль, 4500 ам долларын мөнгөн шагналтай бол хоёрдугаар байр эзэлсэн тамирчин мөнгөн медаль 2500, хүрэл медальтанд 1500 ам.долларын мөнгөн урамшуулал …

  • 1 March

    “Монголиа Опен-2016” энэ амралтын өдрүүдэд болно

    Чөлөөт бөхийн уламжлалт “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн Ү дахь удаагаа 2016 оны гуравдугаар сарын 5-6-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. МЧБХ-ноос Биеийн тамир, спортын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа уламжлалт олон улсын тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Индонези, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улсын бөхчүүд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.  Эх сурвалж: mnb.mn

February, 2016

  • 29 February

    Харү башёд манай найман бөх барилдана

    Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын барилдаан буюу Харү башёгийн эрэмбэ гарлаа. Энэ удаагийн башёг мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана. Баруун талаас Хакухо аварга босох ба Какүрюү аварга зүүнээс босох юм байна. Энэ удаа дээд зиндаанд манай найман бөх барилдана. Гэмтэлтэй байсан озеки Тэрүнофүжи энэ башёд барилдахаар болсон байна. Харин Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн 11-т эрэмбэлэгджээ. Озеки нарыг Котошёогикү …

  • 29 February

    “FIFA” -гийн шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо

    Европын хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Цюрих хотноо болсон FIFA-гийн ерөнхийлөгчийг сонгох зөвлөлийн хоёр дахь санал хураалтаар UEFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино ялсан. Уг сонгуульд 115 орны төлөөлөл дэмжжээ. Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Салман 88 саналаар хоёрдугаар байрт орсон юм. Иорданы ханхүү Али Бин Аль-Хусейн дөрвөн …

  • 29 February

    Эмэгтэй жүдочид багаараа хоёрт орлоо

    Польшийн нийслэл Варшав хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр манай бүсгүйчүүдээс А.Цолмон, Б.Мөнгөнчимэг нар алт, М.Бундмаа, Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртсэнээр манай баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн. Тэгвэл өчигдөр тус тэмцээнд 70 кг-д зодоглосон “Женко” клубын тамирчин ОУХМ Ц.Наранжаргал шөвгөрсөн. Тэрбээр Герман, Казахстан, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө өрсөлдөөнд ялагсан юм. Ингэснээр тус тэмцээнд манай эмэгтэй баг хоёр алт, нэг мөнгө, …

  • 29 February

    Өсвөрийн Шатрын УАШТ өнөөдөр “Хүннү молл”-д болно

    Монголын шатрын холбоо, Эрүүл мэндийн яам, “Хүннү молл“ худалдааны төв хамтран зохион байгуулж буй өсвөрийн шатарчдын УАШТ-ий нээлт өнөөдөр болно. Өчигдөр “Хүннү молл”-д эхэлсэн тус тэмцээний аваргууд ирэх сарын 3-нд тодрох юм. Тэмцээнээс ангилал тус бүрт алтан медаль хүртсэн 12 шатарчин ирэх дөрөвдүгээр сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрх авна. Мөн …