Монгол Улсын жүдоч Галбадрахын Отгонцэцэг ирэх сард Казахстаны иргэн болж байгаа талаар Vesti.kz цахим хуудаст мэдээллэжээ. Тус мэдээлэлд бичсэнээр, тэрээр Казахстаны иргэншилтэй болсноор ирэх наймдугаар сард Астанад болох дэлхийн аваргад тус улсыг төлөөлөн оролцох боломжтой болж буй юм байна. Казахстаны эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Жакен Саламатов Монголын тамирчинд маш их итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ “Ирэх зургадугаар сард Отгонцэцэг Казахстаны …
Спорт
June, 2015
-
1 June
FIFA-гийн Ерөнхийлөгчөөр Йозеф Блаттер улиран сонгогдлоо
Өчигдөр Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны 65 дугаар конгрессийн ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ. Энэхүү сонгуульд FIFA-гийн одоогийн ерөнхийлөгч Йозеф Блаттер олонхийн саналаар улиран сонгогдлоо. ФИФА /FIFA/-гийн Конгресс тус байгууллагын Швейцарийн Цюрих хотын төв байранд баасан гарагт хуралдаж, ерөнхийлөгчид нэр дэвшигч хоёр хүний санал хураалт дуусахад /Улаанбаатарын цагаар 02 цагийн үед/ Блаттер 133, Аль-Хусейн 73 хүний санал авсан бөгөөд гурван саналыг …
May, 2015
-
29 May
Мессигийн лааны тосон баримал Мадам Тюссо музейд тавигдлаа
Аргентиний шилдэг хөлбөмбөгчин Лионел Мессигийн лааны тосон баримал Америкийн Нью-Иорк хотын Мадам Тюссо музейд тавигджээ. Мессгийн баримлыг хийхийн тулд 4 сарын хугацааг зарцуулсан байна. Энэхүү лааны тосон баримал жинхэнэ Месси шиг гоол оруулж, ялалт байгуулахгүй.Гэхдээ түүнийг гайхалтай урлажээ. Испаний Барселона багийн довтлогч Лионел Месси шигшээ багийнхаа өмсгөлийг өмссөн,бөмбөг тууж байгаа лааны тосон баримлыг Нью-Иорк хотын Мадам Тюссо музеигээс олон нийтэд …
-
29 May
Чөлөөтийнхөн шүүхийн өмнө нүүр тулах боллоо
Монголын Чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хороо шүүхэд албан ёсоор ханджээ. Тэд холбоондоо хугацаандаа хуралдалгүй хэдэн жил өнгөрч байгаа Их хурлаа хуралдуулж, холбооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой тодорхой маргаантай асуудлуудыг цэгцэлж, албан ёсоор удирдлагаа сонгох, Их хурал хуралдуулах тухай шаардах бичиг хүргүүлсэн. Гэвч холбооны зүгээс одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй байна. Тиймээс Түр хороо МЧБХ-той …
-
29 May
БГД-ын Усан Бассейн Спорт Сургалтын Төв хэнийх вэ?
Улсын төсөв дор арилжааны шинжтэй байгууллага, төвүүд бий болоод байгааг иргэд болоод дээд шатны хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Улсын гэсэн нэрэн дор мөнгө хүүлэгчид их болоод байна. Жишээлбэл: Дүүргийнхээ иргэдэд зориулсан гэх нэрийдлээр төсөл гаргуулж, батлуулаад өчнөөн оронтой мөнгө улсаас гаргуулчихдаг. Гэтэл тэд тэр үедээ улсын мөнгөөр ард түмнийхээ төлөө хийж байгаа нэртэй ч хэсэг хугацааны дараа хувийн болоод арилжааны …
-
27 May
“Спирт үү, Спорт уу” аяны нээлт ирэх сарын 6-нд болно
Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж байсан билээ. Энэхүү аяныг эхлүүлснээр “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулахын зэрэгцээ “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган аялал болон дугуйтай аялал тогтмолыг зохион байгуулж залуусаа спортлог давалгаанд нэгтгэж чадсан юм. Тэгвэл уг аяны …
-
25 May
Роналду 120 саяар борлогдох уу
ПСЖ” багийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи “Реал”-ын довтлогч Криштиану Роналдуг авах талаар бодолд автжээ. Катарын бизнесмэн эр португал тоглогчийн төлөө 125 сая евро санал болгох боломжтой байгаа аж. Харин Роналду “Реал”-даа үлдэхийг хүсэж байгаа бөгөөд клубынхээ ерөнхийлөгч Флорентино Перест ирэх улиралд багийг өөрийнх нь хүсэлтээр бүрэлдүүлэх шаардлага тавьж байгаа сурагтай. Эх сурвалж http://www.info.mn
-
25 May
О.Гүндэгмаа дэлхийн чансаад дээгүүрт бичигдэв
“Дэлхийн цом”-ын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааг тэргүүллээ. Мөн “Рио 2016″ олимпийн эрхээ өвөртөлсөн, ОУХМ Г.Нандинзаяа чансааны 14-р байрт бичигдсэн байна. Дэлхийн чансааг сард нэг удаа танилцуулдаг бөгөөд олимп,дэлхийн аварга, дэлхийн цом, тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтад нь оноо өгч тооцдог юм. Эх сурвалж: Шуурхай.мн
-
25 May
М.Уранцэцэг “World Masters” тэмцээний аварга боллоо
Олимпийн эрхийн оноогоороо жин, жиндээ эхний 16-д бичигдэж буй дэлхийн шилдгүүд хүч үзэх “World masters” тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан Морокко улсын Рабат хотод болж өндөрлөлөө. Өчигдөр Дэлхийн аварга МУГТ М. Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48кг-д зодоглож дэлхийн аваргын мөнгөн медальт Аргентины Парето Паулатай барилдаж 1:16 секундэд цэвэр ялалт байгуулж “World Masters” тэмцээний аварга болжээ. Ингээд манай жүдочид Дэлхийн шилдгүүдийн тулаан “World …
-
25 May
24 настай Тэрүнофүжи Ган-Эрдэнэ анх удаа их сүмогийн дээд зиндаад түрүүллээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ. Түүний хувьд маэгаширагийн 6-с барилдаж буй Аойяматайг давж, 12 даваатайгаар башёг өндөрлүүлэв. Түүний хувьд эзэн хааны цомыг хүртэж буй Монголын зургаа дахь бөхөөр тодорч улмаар озэки цол хүртэх болзлоо хангаж байна. Энэ жил 24 настай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод орсноосоо хойш 16 башёгийн дараа буюу 2014 …
-
22 May
Эмэгтэй волейболчид шөвгийн наймд шалгараад байна
БНХАУ-ын Тяньжин хотноо Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай улсын волейболын эмэгтэй баг тамирчид Японы багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийв. Өчигдөр шигшээ баг Вьетнамын багтай тоглож, 0:3-аар хожигдсон юм. “С” хэсгийг Вьетнамын баг хоёр хожил авч тэргүүлснээр шөвгийн наймд шалгараад байна. 18 дахь удаагийн Азийн АШТ-д шилдэг 14 баг дөрвөн …
-
20 May
Монголын оюутны шигшээ баг ОХУ-ын Эрхүү хотын “Байгаль” спортын ордонд бэлтгэлээ хийж байна
Дэлхийн оюутны спортын их наадам Универсиад 2015-д БНСУ-ын Гванжу хотноо оролцох Оюутны шигшээ баг энэ 5 дугаар сарын 19-нд Эрхүү хотноо очиж тус хотын Байгаль Арена спортын ордонд нэгдсэн бэлтгэл сургуулилтанд орж эхлэв. Маргааш Монголын баг тус хотын Иркут багтай нөхөрсөг уулзалт тоглолт хийнэ. Харин 5 сарын 22-нд Политехникийн их сургуулийн 25-нд Эрхүүгийн их сургуулийн багуудтай нөхөрсөг тоглолтоо үргэлжүүлэн хийхээр …
-
19 May
Чөлөөт бөхийн холбоо “Визний наймаа” хийдэг гэв
Монголын Чөлөөт бөхийн холбооны хагаралдаан Катарын Азийн аваргын дараахнаас эхэлж “нийтэд задарч” эхэллээ. МЧБХ-ны ажлын албаны хариуцлагагүй байдлаас шалтгаалан Азийн аваргын тэмцээндээ визний зөрчлийн улмаас нэр бүхий тамирчид оролцож чадаагүй, эдгээр тамирчдын оронд дасгалжуулагчид нь Азийн аваргын дэвжээнд гарсан зэргээс улбаалан дотоод хагарал, тэмцэл туйлдаа хүрлээ. Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарын нэр бүхий багш, дасгалжуулагч, тамирчдаас бүрдсэн хэсэг хүмүүс Монголын Чөлөөт бөхийн холбоог шинэчлэн …
-
19 May
Нэрт теннисчнийг хүчингийн хэргээр шоронд хорьжээ
Grand Slam тэмцээний од, теннисчин Боб Хьюттийг насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн хэрэгт буруутган Өмнөд Африкийн шүүхээс зургаан жил шоронд хоригдох ял ногдуулсан байна. Өдгөө 75 настай Хьюттийг өнгөрөгч гуравдугаар сард хүчингийн хоёр хэрэгт буруутай хэмээн тогтоосон бөгөөд тэдгээр хэргийн нэгийг нь 1980-1990 оны хооронд дасгалжуулагч хийж байхдаа үйлджээ. Шүүгч Бёрт Бам Австрали гаралтай нэрт теннисчнийг шүүх хурлын үеэр харамссан дүр …
-
18 May
Азийн модель агентлаг гран при цомын эзэн боллоо
Монголын загварын агентлагуудын хоорондох сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 2014 оноос Азийн модель агентлагийн санаачлагаар зохион байгуулж ирсэн байна. Энэ жил уламжлал болон энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Азийн модель, Монгол модель, Шилмэл загвар, Андра модель агентлаг зэрэг загварын агентлагуудын баг тамирчид оролцлоо. Загварын агентлагууд бооцоо тавьж өрсөлдсөн ба тэмцээнээс цугласан мөнгийг буяны үйлсэд зарцуулах ажээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл