Спорт

April, 2015

  • 15 April

    “Формула-1”-ийн домогт нисгэгч Шумахерын 16-тай хүү нисч эхэллээ

    “Формула-1”-ийн долоон удаагийн дэлхийн аварга Михаэль Шумахерын хүү Мик Германы туршилтын цуврал болох “Формула-4”-д өөрийн анхны уралдаанаа хийсэн байна. Энэ тухай BBC News мэдээлсэн байна. Голландын “Van Amersvort” багт орсон Бага-Шумахерын 2015 оны гуравдугаар сараас хойш туршилтын байдлаар олон нийтийн өмнө нисгэгчийн үүрэг гүйцэтгэж буй анхны дүр төрх ажээ. “Мэдээж хэрэг, түүний аав нь долоон удаагийн дэлхийн аварга гэдгийг бид …

  • 15 April

    МҮСБХ-ны ЕНБД С.Тулга “Лигийн хамгийн дээд талын баг нь 240 сая төгрөгийн санхүүжилттэй”

    Танд энэ өдрийн мэнд хүргэе За баярлалаа. Танай сайтын хамт олонд энэ өдрийн мэндийг дэвшүүлье МҮСБХ анх хэдэн онд байгуулагдсан бэ? МҮСБХ 2012 онд байгуулагдсан. Одоо 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. За хүүхдээр ярих юм бол 3 настай хүүхэд хөлд орж байгаа гэж ярьж болох юм. МҮСБХ-ны дээд лиг зохион байгуулахад анх хэдэн баг оролцож байсан бэ? Анх …

  • 14 April

    “Танан гарьд” цувралыг тэргүүлж эхэллээ

    Үндэсний супер лигийн хагас шигшээ тоглолтод тунан үлдээд буй “Дорнод Танан гарьд”-“SBL Хасын хүлгүүд” багийн тав дахь тоглолт өчигдөр Спортын төв ордонд болж, “Гарьдууд” өрсөлдөгчөө 110:87-гоор хожсоноор цувралд 3:2-оор давамгайлж эхэллээ. Энэ тоглолтод тус багийн легионерууд болох Антонио Жонс 28, Мичел Андерсон 18 оноо авчээ. Мөн ОУХМ Г.Ихбаяр ид үеийнх шигээ гайхалтай тоглолтыг үзүүлж, багтаа 17 оноогоор тусалсан байна. Харин “Хүлгүүд”-ээс хамгийн …

  • 14 April

    Волейболын эмэгтэй шигшээ баг ААШТ-д оролцоно

    Волейболын эмэгтэйчүүдийн 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотуудад ирэх тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Тэмцээнд 16 баг өрсөлдөхөөс манай шигшээ баг “В” хэсэгт Япон, Вьетнам, Тажикистаны багууд багтжээ. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн 16 тамирчин бэлтгэлд гарсан бөгөөд дийлэнх нь “Энагурэ” клубын тамирчид аж. Манай эмэгтэй шигшээ …

  • 13 April

    “Медальд хүрэх зам” “С” зэрэглэлийн тэмцээний шилдгүүд тодорлоо

    Монголын Залуучуудын Холбоо нь өнгөрөгч гуравдугаар сарын “Спортлог сар” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Монголын залуучуудын Холбоо, Монголын волейболын залуучуудын  хамтран “Медальд хүрэх зам” “С” зэрэглэлийн гурав дах удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний ялагчид дөрвөн удаагийн тоглолтын нийлбэр дүнгээр медальт байр эзэлж, шилдгүүдээ тодруулсан юм. Тус тэмцээний гурав дах шатны тэмцээнд 32 багийн 400 гаруй тамирчин баруун, зүүн бүст …

  • 8 April

    Буудлагынхан дэлхийн цомд өрсөлдөнө

    Буудлагын дэлхийн цомын тэмцээн БНСУ-ын Чангүн хотод энэ сарын 11-16-нд болно. “Рио-2016” зуны олимпийн наадмын эрх олгох энэхүү тэмцээнд Үндэсний шигшээ багийн нийт 11 тамирчин оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү, О.Төгөлдөр, урт бууны дасгалд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэлт, Х.Бямбабаатар нар оролцох бол эмэгтэйчүүдийн гар бууны дасгалд Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, урт бууны дасгалд ОУХМ …

  • 8 April

    МУГТ С.Цэрэнчимэд Чингис хотын хүндэт иргэн боллоо

    Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд саяхан дэлхийн аваргынхаа алтан бүсийг холбооныхоо Ерөнхийлөгч Д.Дагвадоржоос авсан билээ. Тэгвэл гавьяат тамирчинд маань нутгийнхан нь талархал илэрхийлжээ. Хэнтий аймгийн ард түмэн Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийг Чингис хотын хүндэт иргэн болгож, 50 сая төгрөгийн үнэ бүхий машины батламжийг гардуулан өглөө.  эх сурвалж: undesten.mn

  • 8 April

    Khuch cup-2015” жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

    Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын нэгдүгээр газрын Албаны спорт, сургалтын хэлтсээс санаачилж Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллага, Монголын Жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан “Khuch cup-2015” жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдаж хот, хөдөөгийн 32 байгууллагын эрэгтэй 217, эмэгтэй 132 нийт 349 тамирчин оролцож авхаалж …

  • 8 April

    Улсын арслан Н.Батсуурь түрүүлэв

    Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой, Ардчилсан намын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан өчигдөр /2015-04-07/ Монгол бөхийн өргөөнөө болж өндөрлөлөө. Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, “Химон констракш”-ны бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой ХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ. Их …

  • 6 April

    Майами Мастер өндөрлөлөө

    Талбайн теннисний Майами Мастерт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Америкийн теннисчин, WTA-н №1 Серена Уильямс Испаний К.Суарезыг 56 минутанд 6-2, 6-0 харьцаагаар буулган авлаа. Энэ нь С.Уильямсын Майами Мастер дахь 8 дахь цом болж байна. К.Саурез эхний үед хүчтэй эхлүүлсэн боловч С.Уильямс хүчтэй эргэн ирэлт хийж чадсан юм. Америк теннисчин С.Уильямс одоогоор Их Дуулгад нийт 19 удаа аваргын цомыг хүртсэн бол нийт 66 …

  • 6 April

    Өнөөдөр Олон улсын спортын өдөр

    Олон улсын олимпийн хороо болон НҮБ-аас хамтран зарласан “Олон улсын спортын өдөр”-ийг Монгол Улсад анх удаагаа энэ сарын 6-нд тэмдэглэн өнгөрүүлдэг болсоор 2 дахь жилтэйгээ золгож байна. Ингээд энэ тухай бэлтгэсэн мэдээллийг одоо үзэгч та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр спорт хэмээх их айл буюу нэгэн гэр бүлд багтдаг бүх шатны байгууллага, тамирчид хамтран Олон улсын спортын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг. …

  • 6 April

    Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг нь хасахыг уриаллаа

    АНУ-ын сенатын 13 гишүүн ФИФА-ийн тэргүүн Зепп Блаттерт захидал явуулан шаардлага хүргүүлжээ. Америкийн гол хоёр нам болох Бүгд найрамдах ба Ардчилсан намын төлөөлөгчид нийлж бичсэн энэ захидалд ОХУ нь Украйны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн хэвээр байгаатай холбогдуулан 2018 оны ДАШТ зохион байгуулах эрхийг нь хасахыг уриалж, шаардсан байна. Америкийн сенатчид ДАШТ-ийг Орост зохион байгуулснаар “шүүмжлэн буруушаагдах ёстой”  Ерөнхийлөгч …

  • 6 April

    Сонгинохайрханы хишиг барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүллээ

    Сонгинохайрхан уулын хишиг барилдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус барилдаан улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан  Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр хоёрдахиа түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, …

  • 4 April

    ОУХМ Т.Санчир PBA-д тоглоно

      Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн довтлогч Т.Санчир өнөөдөр Ази Тивдээ хамгийн шилдэгт тооцогддог Филиппин улсын Лиг буюу PBA-ийн хамгийн нэр хүндтэй Barangay Ginebra San Miguel багт тоглох гэрээнд гарын үсэг зурлаа.      Ийнхүү тэрээр гадны мэргэжлийн Лигт тоглохоор болсон анхны монгол тамирчин боллоо. PBA-ийн шинэ улирал 5-р сарын эхээр эхлэх бөгөөд Санчир дараа 7 хоногт “жинхэнэ” мэргэжлийн сагсчин …

  • 2 April

    Аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал: “Аавынхаа хүрээгүй газар хүү нь хүрдэг”

    Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ёндонгийн Эрдэнэжаргалтай цөөн хором хөөрөлдлөө. -Үндэсний бөхийн замд хөл тавьсан тэр үеэс тань ярилцлагаа эхлэе? -Манай аав цэргийн заан Ёндон гэдэг хүн байсан. Намайг хүүхэд байхад аав маань сумын наадмын үндэсний бөхийн барилдааны хөлийн цэцээр ажилладаг байлаа. Аавыгаа дагаж бөхөөр явах замналаа эхэлсэн гэж боддог. Намайг дөрөвдүгээр ангид байхад манай нагац …