Спорт

December, 2013

  • 24 December

    “Бөртэ чоно-2013”-ын эзэд

    МҮОХ-ноос жил бүр зохион байгуулдаг оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг тодруулах “Бөртэ чоно 2013” ёслолын арга хэмжээ өчигдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн шилдэг тамирчны төлөө 17 холбооны 36 тамирчин, дасгалжуулагч нэр дэвшиж, тэднээс шилдгийн шилдгийг нэрлэх санал асуулгад спортын 116 сэтгүүлч оролцсон байна. Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл , МҮОХ-ны дарга Ц.Загдсүрэннар оролцож, шагнал гардуулжээ. Ингээд …

  • 23 December

    “Богдхан хайрханы хишиг” барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ

     Өчигдөр  Монгол  бөхийн өргөөнд Богдхан хайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан боллоо.  Тус  барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба анх удаа түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэлээ.  Харин Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн …

  • 23 December

    Жудочид шинэчилсэн дэлхийн чансааг тэргүүлж байна

    Олон улсын жудо бөхийн холбооноос дэлхийн жудочдын чансааг Азийн цуврал тэмцээнүүд болох “Абу Даби, Чэжүгийн гранпри, болон Токиогийн “Их дуулга””-ын дараа дахин шинэчлэн тогтоожээ. Тодруулбал, – 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин гуравт, олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар дөрөвт, Г.Хэрлэн есдүгээр байрт – 66 кг-д 1830 оноогоор олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг нэгт, С.Мияарагчаагийн рейтинг 11-рт бичигдэж ухрав. – …

  • 21 December

    Луис Суарэз: Премьер лигийн медалийг ч хангалттай хүртэж чадна гэж бодож байна

     Багтайгаа шинэхэн гэрээг үзэглээд буй довтлогч Луис Суарэзийн багийн албан ёсны цахим хуудсанд өгсөн ярилцлагыг хүргэж байна.  Луис, юуны өмнө багтайгаа гэрээгээ шинэчилсэнд баяр хүргэе. Ливэрпүүлтэй шинэ гэрээ дөнгөж үзэглэсний дараа танд ямар мэдрэмж төрж байна? Баярлалаа. Би зүгээр ч нэг өөрийн гэрээн дээр 2,5 жилийг нэмээгүй. Гэрээгээ сунгаснаар би энд удаан хугацаанд үлдэх хүсэлтэйгээ ойлгуулахыг зорьсон. Би жаргалтай байна. Гэрээгээ шинэчлэхийг …

  • 20 December

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойг тохиолдуулан хүчит 128 бөх барилдана

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2011 оны 12 дугаар сарын 29-нд Монголчууд бид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Үндэсний тусгаар тогтнолоо өмнө нь бид үзэл суртлын нөлөөгөөр харьцангуй богино жилээр тооцож ирсний зэрэгцээ Тусгаар тогтнолын талаар нийтлэг ойлголтгүй байсныг түүхийн үнэн мөн эдүгээ нотлон харуулж байна. 1911 оны 12 дугаар сарын …

  • 19 December

    FILA, Чөлөөт бөхийн жинг шинэчлэн тогтоолоо

    Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ноос 2016 онд Рио Дэ Жанеро хотноо болох зуны олимпод өрсөлдөх чөлөөт бөхийн тамирчдын жинг шинэчлэн тогтожээ. Өмнө нь эрэгтэй чөлөөт болон сонгомолынхон тус бүр долоо, эмэгтэй бөхчүүд дөрвөн жинд барилддаг байсан бол энэ удаад сонгомол, эрэгтэй чөлөөтийнхөн 6 жинд, эмэгтэй бөхчүүд мөн адил зургаан жинд өрсөлдөх болжээ. Үүнд: Чөлөөт бөх:            57, 65, …

  • 19 December

    Спортын сэтгүүлчид “Оны шилдэг тамирчид”-ыг зарлалаа

    Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, 2013 оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгын талаар мэдээлэл өглөө. Олон улсын жишгийн дагуу тухайн жилийн шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг эл уламжлалыг Монголд 1990-ээд оны дундаас эхлүүлсэн бөгөөд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/ 2001 оноос оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” наадмыг хамтран зохион …

  • 19 December

    Маргааш үндэсний бөхийн залуучуудын УАШТ эхэлнэ

    2013 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан маргааш Дархан-Уул аймагт эхлэх гэж байна. Тэмцээнд 19, 20 насны шилдэг бөхчүүд өрсөлдөх юм. Тодруулбал, жүдо барилдааны залуучуудын Азийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр, сонирхогчдын сумогийн өсвөрийн дэлхийн аварга, самбогийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт Б.Серик, чөлөөт барилдааны Ази тивийн залуучуудын аваргын хүрэл медальт Б.Номиндалай, мөн сонирхогчдын сумогийн дэлхийн аварга, …

  • 18 December

    Луис Суарэз оны шилдэг тоглогчоор шалгарлаа

    2013 онд гялалзсан амжилт гарган тоглож буй Луис Суарэз Англи даяар хамгийн олон хөгжөөн дэмжигчдийн санал авснаар өнгөрсөн Даваа гарагт оны шилдэг тоглогчоор шалгарлаа.  Улаануудын 7 дугаарт тоглогч маань Хөлбөмбөг дэмжигчдийн холбооны хамгийн том шагнал болох “Оны шилдэг тоглогч” -ийн шагналыг Эмирэйтс стадионд болсон ёслолын үйл ажиллагаан дээр хүлээн авчээ. 2013/14 оны улирлын мэргэн буучдын жагсаалтыг 17 гоолтойгоор итгэл төгс …

  • 18 December

    Ч.Ганхуяг МСБХ-ны ерөнхийлөгчийн суудлаас огцорно

    Хасын хэмээх тодотголтой Ч.Ганхуяг МСБХ-ны ерөнхийлөгчөөс огцрох хүсэлтээ гаргасан байна. Түүний гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

  • 17 December

    “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гийн оноолт

    “Аваргуудын лигийн” хасагдах шатны сугалаа Швецарийн Нион хотоо болж, багууд ирэх хоёрдугаар сарын 18,19 болон 25,26 шөнө анхны тоглолтуудаа хийхээр боллоо.  Харин хариу тоглолт гуравдугаар сарын 11,12 болон 25,26-ны шөнө болох юм байна. 1. “Манчестер Юнайтед” /Англи/ -“Олимпиакос” /Грек/ 2. “Реал Мадрид” /Испани/-“Шальке 04” /Герман/ 3. “Парис Сэйнт Жермен” /Франц/-“Байер Ливеркузен” /Герман/ 4. “Байерн Мюхен” /Герман/-“Арсенал” /Англи/ 5. “Челси” /Англи/-“Галатасарай” …

  • 16 December

    Маргааш чөлөөт бөхийн хөнгөн жингийн аварга шалгаруулна

    “Тулгат” клубийг үндэслэгч, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Н.Ганбаатар агсны нэрэмжит чөлөөт бөхийн хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн 3 дахь жилдээ болох гэж байна. “Тулгат” клуб, болон Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран зохион байгуулах тэмцээн маргааш буюу 12-р сарын 17-нд 16:00 цагаас “Буянт Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдах юм. Тэмцээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хөнгөн дөрвөн жингийн шилдэг бөхчүүд оролцох юм байна. …

  • 16 December

    ДАШТ-ий Сонгомол бөхийн төрлийн багийн дүнг шинэчиллээ

    Өнгөрсөн 9-р сард Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн ДАШТ-ний сонгомол бөхийн төрлийн 120 кг-ын жинд түрүүлсэн Иран улсын бөх Амир Алиакбари допингийн шинжилгээнд бүдэрснээр алтан медалиа хураалгаж, бүх насаараа барилдах эрхгүй болсон билээ Улмаар 120 кг-ын жингийн эхний 10 бөхийн нэрсэд өөрчлөлт орсон тул багийн дүнг шинээр боджээ. Багийн дүнг шинээр бодоход Иран улс 19 оноотой …

  • 13 December

    Д.Ганзориг: Дайралтаас биеэ хамгаалахын тулд хурдан гүйдэг байх ёстой

    Самурай гэхээр  эзэндээ үнэнчээ нотолж  харакери үйлдэж буй япон хүн бөгөөд тэднийг алуурчин, ганц  цавчилтаар л хүний  үхэх сэхэхийг  шийддэг хүн  мэтээр төсөөлж ирсэн. Гэтэл самуурай нь японы хамгийн дээд давхаргын хүмүүс байсан гэдэг. Тухайлбал, Японд нийгмийн  давхаргыг “Самуурай буюу элитүүд”, “Газар тариалан эрхлэгчид”, “Үйлдвэрлэл эрхлэгчид”, “Бизнес эрхлэгчид буюу наймаачид” гэж дөрөв ангилдаг байсныг  түүх өгүүлсэн байдаг. “Өдгөө тэр “Самуурай …

  • 13 December

    Өсвөрийн жудочид Азийн аваргаас ганзага дүүрэн ирлээ

    БНХАУ-ын Хайнань хотноо болсон “Өсвөр үеийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс манай тамирчид ганзага дүүрэн иржээ. Ази тивийн 22 орны жүдочид өрсөлдсөн уг тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Мөнгөө, 81кг-д Э.Мөнхжаргал нар алтан медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 48кг-д Э.Энхрийлэн, 57кг-д Б.Хулан, -70кг-д н.Хонгорзул нар мөнгөн медаль, -52кг-д н.Алтанцэцэг, 63кг-д н.Даваасүрэн нар хүрэл медаль хүртжээ. Манай тамирчид нийт 7 …