Спорт

January, 2014

  • 2 January

    Чөлөөтийн алдарт бөх Бесик Кудуховын осолд хэрэг үүсгэжээ

    Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Олимпийн их наадмын мөнгө, хүрэл медальт эрэгтэй чөлөөт бөхийн хөнгөн жингийн алдарт бөх Бесик Кудухов энэ сарын 29-ний өглөө орон нутгийн цагаар 07 цагийн үед Владикавказ хотоос Краснодар хот луу явж байхдаа машинтай мөргөлдөж, осолдосны улмаас газар дээрээ нас барсан билээ. Урьдчилсан дүгнэлтээр Priora маркын машин унаж явсан 30 настай жолооч эр хяналтаа алдасны улмаас эсрэг …

December, 2013

  • 31 December

    Хакухо гар барилдаанд Оросын тамирчинд ялагдав /видео/

    Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакухо М.Даваажаргал жил бүр уламжлал болгон зохиодог Японы “Giant Killing 3” гар барилдааны шоунд ОХУ-ын Байлдааны самбо бөх, тулааны спортын нэрт тамирчи, “Сүүлчийн эзэн хаан” хочит Фёдор Емельяненкотой өрсөлдөн, ялагджээ.

  • 31 December

    Serie А болон Bundes Liga-ээр сонин хачин

    Bundes Liga-ээр сонин хачин Тун удахгүй нээгдэх солилцоо наймааны цонхонд Германы шилдэг багууд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Ирэх 1-р сард хамгийн их олны анхаарлын төвд орж хүлээгдэж байгаа зүйл бол Польш довтлогч Robert Lewandowski-ийн цаашдын ирээдүйн тухай юм. Түүний хувьд ирэх зун Dortmund-тай хийсэн гэрээ нь дуусах бөгөөд Borussia-гийн зүгээс ирэх 1-р сард тоглогчийг бусад клубуудтэй урьдчилсан тохиролцоо хийхийг …

  • 30 December

    UEFA-ийн 19-р тойргийн тоглолтуудын дүн

    Өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний 19-р тойргийн тоглолтууд амжилттай болж өнгөрлөө. Тодруулбал, West Ham United     3 – 3  West Bromwich Albion Гоолууд: Wast Ham-4’ Joe Cole, Modibo Maiga 65’, Kevin Nolan 67’ West Bromwich – Nicolas Anelka 40’, 45’ , Saido Berahino 69’ Aston Villa 1-1 Swansea City Гоолууд: Villa- Gabriel Agbonlahor 7’   Swansea- Roland Lamah 36’ …

  • 30 December

    Монгол Улсын начин Б.Пүрэвсайхан Ерөнхийлөгчийн цомын эзэн болов

    Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн  цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Үндэсний Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойн барилдаанд түрүүлсэн бөхөд Төрийн тэргүүний зарлигаар Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулдаг уламжлал тогтоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнөөдрийн шигшмэл 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, …

  • 30 December

    Азийн шилдэг дасгалжуулагчаар Д.Ганзориг тодорчээ

    Азийн боксын холбооноос амралтын өдрөөр Монголын боксын холбоонд нэгэн сайхан мэдээ дуулгажээ. Энэ нь манай боксын Үндэсний шигшээ багийн ахлах багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Дашзэгвийн Ганзоригийг 2013 оны “АЗИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар тодорсон тухай мэдээ байлаа. Тэрээр энэ оны туршид баг тамирчдаа удирдан оролцсон бүхий л тэмцээнд амжилттай орлцсоныг ийнхүү үнэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Монголын боксын өндөр амжилттай байгаад ч …

  • 27 December

    Өсвөрийн шатарчдын ДАШТ-нд Б.Мөнгөнзул II байрт бичигдэж байна

    Өсвөрийн шатарчдын Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын тамирчдаас охидын найман насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул 7,5 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна. Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг үлдээд байна. 120 орны 1800 орчим өсвөрийн шилдэг тамирчид өрсөлдөж буй тус тэмцээний есдүгээр өргийн тоглолт өчигдөр боллоо. Монгол улсаас 39 тамирчин …

  • 27 December

    “Манчейстер Юнайтед” хүснэгтийн 7-д бичигдлээ

    Өнгөрсөн  шөнө “Английн Примьер Лиг”-ийн  18-р тойргийн тоглолтууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Эдгээр тоглолтуудаас хөлбөмбөгийн хорхйотнуудын сэтгэлийг догдлуулсан тоглолтуудын нэг нь ”Халл Сити” болон “Манчейстер Юнайтед”-ийн дунд болов. Барнуудын талбайд болсон эл тоглолтод Маню 3-2 харьцаатай өрсөлдөгч багаа буулган авсан юм. Тодруулбал, Тоглолт эхлээд 4 минутад”Халл Сити”-ийн James Chester David De Gea нэг гоол, 13 дахь минутад David Meyler гоолын тоог …

  • 26 December

    Лиус Суарэзийн гоол бүрийн дараа хуруугаа үнсдэгийн учир

    Уругвай довтлогч Луис Суарэз “Kop Kids” нэвтрүүлгээр орж нэгэн англи жаалтай хөөрөлдсөнийг Ливэрпүүлийн албан ёсны Youtube сайт дээр тавьжээ. Жаалхүүг Финн гэдэг. Финн: – Хоёулаа нэг нэг аяга цай уух уу? Суарэз: – За тэгье. Финн: – Эхлээд энэ юу гэдгийг асуухыг хүсч байна? Суарэз: – Энэ бол ногоон цай. Уругвай цай л даа. Чи үүнийг амсаад дэмий байх, чамд таалагдахгүй. Амт нь их …

  • 25 December

    “Евро 2016”-гийн урьдчилсан шатанд тоглох багуудыг хуваарилжээ

    2016 онд Франц улсад болох хөлбөмбөгийн Европын АШТ-ний урьдчилсан шатанд тоглох багуудыг хуваарилжээ. Энэ тэмцээнээс эхлэн буурал тивийн шилдэг 24 баг тэмцээнд өрсөлдөнө гэдгээрээ онцлогтой. UEFA-д бүртгэлтэй 54 улсаас зохион байгуулагч Франц эрхээ шууд авсан бол үлдсэн 53 баг зургаан хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр боллжээ. Хэсгүүдийг Испани, Герман, Голланд, Итали, Англи, Португал, Грек, ОХУ, Босни Герцеговина толгойлж, бусад нь тэдэн дээр …

  • 24 December

    “Бөртэ чоно-2013”-ын эзэд

    МҮОХ-ноос жил бүр зохион байгуулдаг оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг тодруулах “Бөртэ чоно 2013” ёслолын арга хэмжээ өчигдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн шилдэг тамирчны төлөө 17 холбооны 36 тамирчин, дасгалжуулагч нэр дэвшиж, тэднээс шилдгийн шилдгийг нэрлэх санал асуулгад спортын 116 сэтгүүлч оролцсон байна. Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл , МҮОХ-ны дарга Ц.Загдсүрэннар оролцож, шагнал гардуулжээ. Ингээд …

  • 23 December

    “Богдхан хайрханы хишиг” барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ

     Өчигдөр  Монгол  бөхийн өргөөнд Богдхан хайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан боллоо.  Тус  барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба анх удаа түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэлээ.  Харин Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн …

  • 23 December

    Жудочид шинэчилсэн дэлхийн чансааг тэргүүлж байна

    Олон улсын жудо бөхийн холбооноос дэлхийн жудочдын чансааг Азийн цуврал тэмцээнүүд болох “Абу Даби, Чэжүгийн гранпри, болон Токиогийн “Их дуулга””-ын дараа дахин шинэчлэн тогтоожээ. Тодруулбал, – 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин гуравт, олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар дөрөвт, Г.Хэрлэн есдүгээр байрт – 66 кг-д 1830 оноогоор олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг нэгт, С.Мияарагчаагийн рейтинг 11-рт бичигдэж ухрав. – …

  • 21 December

    Луис Суарэз: Премьер лигийн медалийг ч хангалттай хүртэж чадна гэж бодож байна

     Багтайгаа шинэхэн гэрээг үзэглээд буй довтлогч Луис Суарэзийн багийн албан ёсны цахим хуудсанд өгсөн ярилцлагыг хүргэж байна.  Луис, юуны өмнө багтайгаа гэрээгээ шинэчилсэнд баяр хүргэе. Ливэрпүүлтэй шинэ гэрээ дөнгөж үзэглэсний дараа танд ямар мэдрэмж төрж байна? Баярлалаа. Би зүгээр ч нэг өөрийн гэрээн дээр 2,5 жилийг нэмээгүй. Гэрээгээ сунгаснаар би энд удаан хугацаанд үлдэх хүсэлтэйгээ ойлгуулахыг зорьсон. Би жаргалтай байна. Гэрээгээ шинэчлэхийг …

  • 20 December

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойг тохиолдуулан хүчит 128 бөх барилдана

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2011 оны 12 дугаар сарын 29-нд Монголчууд бид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Үндэсний тусгаар тогтнолоо өмнө нь бид үзэл суртлын нөлөөгөөр харьцангуй богино жилээр тооцож ирсний зэрэгцээ Тусгаар тогтнолын талаар нийтлэг ойлголтгүй байсныг түүхийн үнэн мөн эдүгээ нотлон харуулж байна. 1911 оны 12 дугаар сарын …