Спорт

February, 2014

  • 9 February

    Сочигийн өвлийн олимпийн анхны алтан медалийг АНУ-ын тамирчин хүртлээ

    АНУ-ын сноубордчин, 20 настай Сейж Коценбург “Сочи-2014” өвлийн XXII олимпийн анхны алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр өчигөр болсон эрэгтэйчүүдийн сноубордын slopestyle төрөлд анхны оролдлогоороо 93,50 оноо авснаар олимпийн аваргын титэм зүүсэн байна. Харин мөнгөн медалийг Норвегийн Стаал Сандбех /91,75/, хүрэл медалийг Канадын Марк МакМоррис /88,75/ тус тус хүртжээ.

  • 9 February

    Манай жүдочид Парисийн Их дуулгаас алт, мөнгөн медаль авлаа

    Монголын жүдочид Морин жилийн эхний тэмцээнийг амжилт дүүрэн угтлаа.   Тодруулбал, Францын нийслэл Парис хотноо болж буй жүдогийн “Их дуулга”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -60 кг-д ОУХМ Г.Болдбаатар  алтан медаль хүртлээ.  Нэр хүндээрээ ДАШТ-ий дараа орох тус тэмцээнд манай улсаас 11 эрэгтэй, долоон эмэгтэй тамирчин оролцож байгаа ажээ. Баг тамирчид шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Ш.Цэвэлмаа …

  • 8 February

    Сочи хотын тэнгэрт өвлийн олимпийн галт бамбар бадамлан аслаа

    Хүн төрлөхтний  эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн  нэгээхэн хэсэг болох  Сочийн  Өвлийн олимпийн XXII  их наадмын нээлт өчигдөр болж, олимпийн галт бамбар бадамлан аслаа. Эл бамбар 2014 оны 2 сарын 7-оос 2  сарын  23-ны өдрүүдэд бадамлан асаарбайх юм. Энэ удаагийн Сочигийн өвлийн олимп олон зүйлээрээ шинэлэг болж байгаа ажээ. Юуны  өмнө ОХУ энэ олимпийн бэлтгэлийг 6 жилийн өмнөөс эхлэж нийт …

  • 8 February

    Монголын баг тамирчид олимпийн цэнгэлдэхэд далбаагаа мандууллаа

    Монголын баг тамирчид Сочигийн олимпийн цэнгэлдэхэд төрийнхөө тугийг мандуулсаар орж ирлээ. Энэ удаагийн цагаан олимпод Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж тугчаар багаа ахлан алхсан бөгөөд нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр наадмын нээлтэд оролцлоо. Монголын тамирчдын хувьд гүйлтийн цанын төрөлд ОУХМ  Ч.Отгонцэцэг, ОУХМ Б.Бямбадорж  нар өрсөлдөх юм.  Манай тамирчид  энэ сарын 14, 15-нд Сочигийн цасан замд уралдана. Тамирчиддаа амжилт хүсье.  

  • 8 February

    Олимпийн бамбар аслаа

    Олимпийн бамбарыг асаах мөчид хэн энэхүү хүндтэй үүргийг биелүүлэх бол гэдгийг үзэгчид өөр хоородноо таамаг дэвшүүлж байсан юм. Олны эргэлзээг тайлах торгон агшин тохиоход Сочигийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнд талбайн теннисийн Grand Slam-ын дөрвөн удаагийн аварга Мария Шарапова олимпийн бамбарыг барин гүйсээр орж ирлээ. Ингээд тэрбээр бамбарыг тулгуурт харайлтын олимп, дэлхийн аварга Елена Исинбаевад буухиалан өгснөөр цааш ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, греко-роман …

  • 7 February

    “Сочи-2014” өвлийн олимпийн наадмын хуваарь

    ОХУ-ын Сочи хотноо болох 22 дахь удаагийн Өвлийн олимпийн нээлт  өнөө шөнө 00:14 цагт болно.  “Сочи-2014” өвлийн олимпийн наадмын хуваарийг танилцуулж байна. Жич: Улаанбаатарын цагаар   Хоёрдугаар сарын 6-7 14:00 Сноуборд. Эр. Slopestyle. Урьдчилсан үзүүлбэр. 18:00 Сноуборд. Эм. Slopestyle. Урьдчилсан үзүүлбэр. 22:00 Фрийстайл. Эм. Могул. Урьдчилсан үзүүлбэр 1. 23:30 Уран гулгалт. Баг. Эрэгтэйн богино үзүүлбэр. 01:10 Уран гулгалт. Баг. Хосын …

  • 7 February

    Олимпийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй Сочигийн Олимп

    Монгол Улсын аялал жуулчны агентлагуудаас Сочигийн Олимпийг үзэх тасалбарын багцыг “Нью Жуулчин турс” компани санал болгож байгаа нь ийм төрлийн цорын ганц үйлчилгээ болж байна. Энэхүү спорт аялалын багцын үнэ онгоцны тийзний үнэ оролгүйгээр 3900 ам.доллар аж. Үүнд спортын долоон төрлийн уралдаан үзэх болон долоон өдөр, зургаан шөнийн хөтөлбөр багтаж байна. Тус компанийн өгсөн мэдээллээр Сочигийн Олимпийн наадам үзэхээр 120 хүн …

  • 7 February

    Сочигийн Олимпийн наадам өнөөдөр эхэлнэ

    Олимпийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй гэгдэж байгаа Сочигийн Олимпийн наадам өнөөдөр  эхэлнэ. ОХУ энэ наадамд зориулж анх 12 тэрбум ам.доллар төсөвлөсөн ч эцсийн байдлаар Олимпийн шинэ хотхон 51 тэрбум ам.долларын зардлаар босч, зочдоо хүлээн авч байна. Монгол Улсын баг тамирчид Олимпийн тосгонд хамгийн түрүүнд очиж байрласан бөгөөд Олимпт оролцож байгаа нийт орнуудаас Монгол, Шинэ Зеланд улсууд хамгийн эхэнд буюу …

  • 7 February

    Мөсний шагайн УАШТ өнөөдөр эхэлнэ

    “Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 7-9-нд хатан Туулын мөсөн дээр Хар усан тохойд болно. Тус наадмыг МҮМШХ (Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбоо)-ноос удирдан, жил бүр уламжлал болгон явуулж байгаа бөгөөд мэргэжлийн тамирчдын дунд УАШТ, “Шилдэг багуудын Цомын төлөө тэмцээн”, Ахмадын УАШТ тус тус явагдах юм байна. Мөн сонирхогчдын дунд тэмцээн зохиож шилдгүүдийг урамшуулах аж. Тэмцээнд хөдөө орон …

  • 6 February

    2014 оны оюутны спортын УАШТ болно

    Монголын оюутны спортын холбооноос спорт холбоодтой хамтран 2014 оны оюутны УАШТ-ийг энэ сарын 18-аас тавдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулахаар болжээ. Оюутны УАШТ спортын есөн төрөлд шилдгүүдийг тодруулах бөгөөд ялагчдаас оюутны дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм байна. Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд төрийн болон төрийн өмчийн бус бүх их, дээд сургууль, коллежийн баг тамирчид оролцох бөгөөд насны …

  • 5 February

    “Сочи 2014”-ийн медалиудыг танилцууллаа

    Хоёрхон өдрийн дараа нээлтээ хийх гэж буй “Сочи 2014” өвлийн олимпийн медалиудыг танилцуулжээ. Алтан медальд 960 сорьцтой 525 грамм мөнгө, 999 сорьцтой зургаан грам алт орсон бол мөнгөн медальд 960 сорьцтой 525 грам мөнгө оржээ. Харин хүрэл медальд 460 сорьцтой 525 грам хүрэл орсон байна.  Олимпод зориулж 1300-1400 медаль үйлдвэрлэсэн бөгөөд нийтдээ 2.5 килограмм алт, 490 килограмм мөнгө, 210 килограмм …

  • 5 February

    Токитэнкү А.Хүчитбаатар Япон улсын иргэн болжээ

    10 гаруй жилийг хилийн чанадад үдсэн Японы мэргэжлийн сумо бөхийн сумоч Токитэнкү А.Хүчитбаатар Япон улсын иргэн болжээ. Түүний хамт Болгарын сумоч, сэкиваки Котоошюү мөн Япон улсын иргэншилтэй болсон байна. Өнгөрсөн 2010 онд япон бүсгүйтэй хуримласан Котоошюү Махлянов гэх болгар овгоо Андо хэмээх эхнэрийнхээ овгоор солихоор шийджээ. Япон улсын иргэн болох гэсэн тэдний хүсэлтэд зөвшөөрсөн хариу хару башёгийн үеэр ирсэн бөгөөд …

  • 5 February

    Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдыг шинээр бүрдүүлжээ

    Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн шийдвэрээр жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдыг шинээр бүрдүүлжээ. Шигшээ багийн тамирчдыг сонгохдоо жүдогийн 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртсэн тамирчид, мөн дэлхийн чансаанд дээгүүр байрт бичигдэж байгаа, амжилт нь өсч буй залуу тамирчид, үндэсний шигшээ багт тогтмол, идэвхтэй бэлтгэл хийдэг зэрэг шалгуурыг харгалзан үзэж, нийт 82 тамирчнаар шигшээ багийг бүрдүүлсэн …

  • 5 February

    “Гиннесс” цомын тэмцээн ирэх зун АНУ-д болно

    Ливэрпүүл клуб албан ёсоор Гиннесс (Guinness International Champions Cup) цомын тэмцээнд оролцох болсноо зарлалаа. Энэхүү тэмцээн ирэх зун АНУ-д болох юм. Улаануудаас гадна цомын тэмцээнд Италийн Интер, Рома, АС Милан, Английн Ман Сити, Ман Ю, Испанийн Реал Мадрид, Грекийн Олимпиакос багууд оролцох мэдүүлгээ өгсөн байна. “Бид хамгийн сүүлд АНУ-д 2012 онд зочилж байсан. Тухайн үед гайхалтай мэдрэмжийг авч байсан юм” хэмээн багийн …

  • 4 February

    Эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид цуврал тэмцээнүүдэд оролцохоор замдаа гарчээ

    Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 6-7-ны өдрүүдэд Иран улсын нийслэл Тегеран хотод зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит тэмцээн, 2-р сарын 8-9-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах ГРАН ПРИ тэмцээн, 2-р сарын 15-16-ны хооронд Турк улсын Истамбул хотноо зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Яшар  Догугийн нэрэмжит тэмцээн зэрэг гурван тэмцээнд оролцохоор өчигдөр өглөө эх …