Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит, “Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ” эхэллээ. Энэ удаагийн УАШТ анх удаа хамгаалалтын дуулгагүй болж байгаа бөгөөд тэмцээнд 24 байгууллагын 150 орчим тамирчин оролцож байгаа аж. Боксчид долоон өдрийн турш өрсөлдөн аваргаа шалгаруулах ба Н.Төгсцогт МУГТ, олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, Э.Идэрхүү, Б.Түвшинбат зэрэг жин жингийн шилдгүүд оролцох юм. Харин УАШТ-ий 64 кг-ын жинд гавьяат тамирчин У.МөнхЭрдэнэ, …
Спорт
February, 2014
January, 2014
-
31 January
Сар шинийн барилдаанд Улсын гарьд Рагчаа түрүүлж, аймгийн арслан Хангай үзүүрлэлээ
Ялгуусан хэмээн модон морин жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч бяраа үзэн үзэгч олноо баярлууллаа. Энэ жилийн Цагаан сарын барилдааны үзүүр түрүүнд улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан О.Хангай нар үлдснээс гарьд Рагчаа барьц сонгож өвдөг шороодуулснаар найм давж сар шинийн барилдаандаа түрүүллээ. Харин улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар сар шинийн барилдаандаа шөвгийн дөрөвт үлдсэн юм. …
-
30 January
Боксчид Ази тивийн АШТ-ээс 3 хүрэл хүртжээ
Тайландын Бангкок хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар, 56 кг-ын жинд Б.Мишээлт нар хүрэл медаль хүртжээ. Боксчид өчигдөр болсон мөнгөн медалийн төлөөх тоглолтод гурвуулаа ялагдал хүлээн, ийнхүү хүрэл медалийн болзол хангасан байна. Энэ удаагийн сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсоноос гурав нь …
-
30 January
Сочигийн Өвлийн Олимпийн наадамд өвлийн спортын 12 шинэ төрлийг оруулахаар болсон байна
Ирэх хоёрдугаар сарын 7-23-ны өдрүүдэд зохиогдох Сочигийн Өвлийн Олимпийн наадамд өвлийн спортын 12 шинэ төрлийг оруулахаар болжээ. Олимпийн хөтөлбөрийн найруулга, наадам бүр залуу үеийнхэнд зориулагдан шинэчлэгдэж байдгаараа онцлогтой. Олимпийн наадмыг сүүлийн үеийн чиг хандлага болон спортын хөгжилтэй нийцүүлэн үзэгчдийг хамруулахын тулд Олон улсын Олимпийн хорооноос зохион байгуулагч орнуудтай тун ойр хамтран ажилладаг байна. Олон улсын Олимпийн хорооноос энэ удаагийн Олимийн наадамд анх …
-
29 January
Хурдан морины бүсийн уралдааны хуваарь гарлаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Дундговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Ховд аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Баянхонгорт аймагт энэ оны 7 дугаар сарын 25-27-нд тус тус зохион байгуулахаар тогтлоо. Эдгээр уралдааныг тогтоосон …
-
28 January
Сар шинийн барилдааны тасалбарыг битүүний өдөр худалдаална
Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан битүүнд буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр 14:00 цагаас “Бөхийн өргөө”-нд болно. Сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүдийг нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн бүртгэх бол барилдааны тасалбарыг битүүний өдрийн 10.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдах юм байна. Үнийн хувьд үзэгчдийн суудлын эхний …
-
28 January
Ливэрпүүл Индонезийн нислэгийн компанитай хамтарна
Ливэрпүүл клуб Ази тивд орших Индонезийн Гаруда нислэгийн компанитай хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагаа албан ёсоор 2014 оны 06 -р сарын 01 -ээс хэрэгжиж эхлэх бөгөөд тус компанийн нэр Ливэрпүүлийн бэлтгэлийн хувцаснаа байрших юм байна. Индонезийн үндэсний авиа компани болох Гарудтай 2012 оноос эхлэн хамтарч ажилласан бөгөөд улмаар өнгөрсөн зун Ливэрпүүл тус улсад айлчилж, аялан тоглолт хийсэн …
-
27 January
О.Бурмаа “ИВЫН ЯРЫГИНИЙ” нэрэмжит тэмцээнд аваргалав
Өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийн өчигдөр /2013.01.24-26/ өндөрлөсөн Олимпийн 2, Дэлхийн 1, Европийн гурван удаагийн алдарт бөх ИВЫН ЯРЫГИНИЙ нэрэмжит чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг жинд Дэлхийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ “Хилчин” спорт хорооны тамирчин Очирбатын Бурмаа алтан медалийн эзэн болжээ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөснөөр хагас шигшээ шатанд шууд шалгарч улмаар ОХУ-ын бөх Алена Стародубева …
-
25 January
Сочигийн Олимпийн наадмын хамгийн хямд тасалбар 500 рублийн үнэтэй
Олимпийн наадмын түүхэнд хамгийн өндөр өртөгтэйд тооцогдож байгаа Сочигийн Олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. ОХУ энэхүү наадамд зориулж анх 12 тэрбум ам. доллар төлөвлөж байсан бол одоо үүнээс тав дахин их буюу нийт 51 тэрбум ам.долларын зардал гаргаад байгаа ажээ. Дээрх зардлыг ОХУ-ын төсвийн болон Төрийн өмчит банкуудын сангаас гаргах болсон бөгөөд Бээжингийн зуны Олимпт зарцуулсан 43 тэрбум …
-
24 January
NBA-ын “Бүх оддын тоглолт”-ын гарааны тамирчид тодорлоо
Ирэх 2-р сарын 14-16ны өдрүүдэд АНУ-ын Лусиана мужийн Нью Орлеанс хотын “Нью Орлеанс Пеликанс” багийн талбайд NBA-гийн 2014 оны Бүх оддын тоглолт болно. Тиймээс гарааны таван тамирчны нэрийг уламжлал ёсоор үзэгчдийн санал асуулгаар тодруулсан байна. 2014 оны NBA-гийн Бүх оддын тоглолтын гарааны бүрэлдэхүүн: Өрнөд Бүс: G – Стифен Карри /Голден Стэйт Уарриорз/ G – Коби Брайант /Лос Анжелес Лэйкерс/ F …
-
23 January
Луис Суарэз багтаа шинэ рекорд тогтоожээ
Луис Суарэз 2013 онд Ливэрпүүлийн улаан өмсгөлтэй нийт 33 удаа талбайд гарахдаа, 33 гоол оруулсан нь рекорд амжилт болсон байна. Тодруулбал, түүнээс өмнө Ливэрпүүлийн ямар ч домогт довтлогчид тоглосон тоглолттойгоо тэнцүү тооны гоолыг оруулж байгаагүй юм. Түүний хувьд 2013 он хэзээ ч мартагдахааргүй өнгөрсөн болов уу. Өнгөрсөн 4 -р сард Чэлсигийн тоглогчийг хазсан үйлдлийнхээ төлөө 10 тоглолтоор торгуулснаас гадна өнгөрсөн …
-
23 January
Цолонд тодорхойлогдсон уяачдаас 15-ыг нь хасчээ
Үндэсний их баяр наадмын тухай хууль: 8.3 “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь 4 удаа түрүүлсэн, эсхүл 8 удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, хурдан морь нь 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан …
-
22 January
Дэлхийд үнэлүүлсэн жүдочид 10 мянган долларын шагналаа авчээ
ОУХМ Д.Төмөрхүлэг, Гавьяат тамирчин С.Ням-Очир нар тус бүр жингээ тэргүүлснээр Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-оос дэлхийн чансааг тэргүүлж буй тамирчдадолгодог 10 мянган долларын шагналыг авах эрхтэй болсон билээ. Тэгвэл эл мөнгөн шагналыг ОУЖБХ-оос Монголын Жүдо бөхийн холбоонд илгээсэнийг өчигдөр тус холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат тэргүүтэй албаны хүмүүс тамирчдад гардуулан өгсөн байна.
-
21 January
Сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарь гарлаа
1. Өсвөр бөхийн барилдаан Нэгдүгээр сарын 28-ны 14 цагт: Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1997.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ. 2. Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан Нэгдүгээр сарын 28-ны 14 цагт: Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10 цагаас эхлэх ба …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл