Спорт

February, 2014

  • 28 February

    Энэ нямд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спортын нээлттэй өдөрлөг болно

    Ирэх ням гариг буюу гуравдугаар сарын 2-нд цэцэрлэгт хүрээлэнгийн мөсөн талбайд “Биеийн тамир, спорт-2014” бүх нийтийн өдөрлөг болох аж. Өдөрлөгийн хүрээнд олс таталт, мөсний шагайн харваа, мөсөн гулгуур (буухиа, саадтай уралдаан, чөлөөт үзүүлбэр)-ын тэмцээнүүд болох тул нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг Зохион байгуулагч Спортын бэлтгэлийн төв, Биеийн тамир, спортын албаныхан урьж байна.

  • 28 February

    Европа лигийн шигшээ 16-д өрсөлдөх багууд

    Өнгөрсөн шөнө Европа лигийн 32 багийн хариу тоглолтууд явагдаж, шигшээ 16-д өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Үүнд: 1. “Аз Алкмаар”  – “Анжи Махачкала” 2. “Лудогерец”  – “Валенси” 3. “Порту”  – “Наполи” 4. “Олимпик Лион” – “Викториа Плзен” 5. “Севилья” – “Реал Бетис” 6. “Тоттенхэм” – “Бенфика” 7. “Базель” – “Ред булл Зальцбург” 8. “Ювентус”  – “Фиорентина” нар хоорондоо учраа таарлаа.  Еворпа …

  • 27 February

    Аваргуудын лиг: Реал Мадрид Шалькег бут ниргэлээ

    Аваргуудын лигийн шөвгийн 16-ын ээлжит тоглолт Германы “Шальке 04” болон Испанийн Эзэн хааны Реал Мадрид клубүүдийн хооронд болж, мадридын баг өрсөлдөгчөө талбай дээр нь бут ниргэж хожлоо. Реал Мадрид зургаан гоал оруулсан бол Шальке ердөө нэр төрийн нэг гоалтойгоо үлдсэн юм. Реалын Карим Бензема 13, 57 дахь минут, Гарет Бэйл 21, 69 дэх минутд гоалдсон. Мөн супер од Кристиану Роналду …

  • 27 February

    “MONGOLIA OPEN 2014”-т 12 орны тамирчид оролцоно

    Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “MONGOLIA OPEN” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн ОЛОН улсын тэмцээн 3-р сарын 1-2-ны өдрүүдэд Буянт – Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. ТЭМЦЭЭНД ОХУ, ЯПОН, Болгар, АНУ, Тажикистан, Кыргызстан, Нигер, БНАСАУ, Казахстан, БНХАУ, Украйн, Монгол зэрэг 12 орны тамирчид оролцох бөгөөд Монголын тамирчдын МАНДАТЫГ энэ сарын 25-ны өдрөөс …

  • 26 February

    Харү башёд Монголын 27 сүмоч барилдана

    Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээний банцүкэ гарчээ. Өнгөрсөн башёд 28 дахь түрүүгээ авсан 69 дэх их аварга Хакүхо зүүн, 70 дахь аварга Харүмафүжи баруун жигүүрийг тэргүүлэн барилдана. Харин озэки Какирюү зүүн жигүүрт эрэмбэлэгдсэн бөгөөд тэрээр ирэх сарын башёд 14 ба түүнээс дээш давсан тохиолдолд аварга цол олгоно хэмээн мэдэгджээ. Тамаваши анх удаа маэгаширагийн баруун жигүүрийг тэргүүлэн барилдах бол дээд …

  • 25 February

    “MONGOLIA OPEN-2014” ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОЛОН улсын тэмцээний хөтөлбөр

    “MONGOLIA OPEN-2014” ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОЛОН улсын тэмцээний хөтөлбөр 2013.03.01-02                                                                                    Улаанбаатар хот 02 дугаар сарын 26-ны өдөр                       ЛХАГВА Шинээр …

  • 24 February

    Уран гулгагч Ким Ён А зодог тайллаа

      Олимпийн аварга уран гулгагч  Ким Ён А Сочигийн Олимпоос Мөнгөн медаль хүртсэнээр мэргэжлийн тамирчны хувьд зодог тайллаа.    Тэрээр Олимпийн түүхэнд 2 удаа Алтан медаль авсан Германы алдарт уран гулгагч Катрина Биттийн амжилтыг эвдэлж чадалгүйгээр зодог тайлж байгаа бөгөөд одоог хүртэл ОХУ-ын уран гулгагч А.Сотникова Алтан медаль авах ёстой биш гэсэн маргаан үргэлжилсээр байна.    Шүтэн бишрэгч олонтой   …

  • 24 February

    “MONGOLIA OPEN 2014” тэмцээн 3-р сарын 1-2-ны өдрүүдэд болно

    Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “MONGOLIA OPEN” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн ОЛОН УЛСЫН тэмцээн 3-р сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээний МАНДАТ олгох журмыг хүргэж байна Батлав:                          МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төмөрбаатар Mongolia open-2014 олон улсын тэмцээнд оролцох тамирчдын мандат олгох журам 2014.02.18 Монгол тамирчдын мандатыг 02-р сарын 25-ны Мягмар гарагийн …

  • 22 February

    Олон улсын чөлөөт бөхийн “Mongolian open” тэмцээн болно

    Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “MONGOLIA OPEN” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Олон улсын тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд оролцох тамирчдын мандатыг энэ сарын 25-27-ны өдрүүдэд Спортын бэлтгэлийн төвөөс олгох юм байна. Уг тэмцээнд гэхдээ нэг багаас нэг жинд хичнээн ч тамирчин орж болох гэнэ. Харин …

  • 22 February

    Виктор Анн өвлийн олимпоос гурван алт, нэг хүрэл медаль хүртээд байна

    Оросын нэр дээр уралдаж буй Солонгос гаралтай Шорт трэкийн тамирчин Виктор Анн өчигдөр хоёр алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр “Сочи-2014” өвлийн олимпын хамгийн олон медаль хүртсэн тамирчдын жагсаалтыг гурван алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж байна. 2006 оны Турины олимпийн аварга тамирчин Виктор Анн нь энэ удаагийн олимпод Шорт трэкийн 1500 метрин уралдаанд хүрэл авсан бол 1000, 500 метрийн ганцаарчилсан уралдаан, …

  • 21 February

    Сочигийн тав дахь цагариг хаалтын үеэр дэлгэгдэнэ

    Сочигийн олим пийн нээлтийн ажиллагааны үеэр дэлгэгдэж чадаагүй олимпийн тав дахь цагариг хаалтын үеэр дэлгэгдэнэ хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак хэлжээ. Мөн нээгдээгүй тав дахь цагариг буюу цасан ширхгийг ашиглан ОХУ хаалтын ажиллагааны үеэр томоохон гэнэтийн бэлэг барьж магадгүй хэмээн хүлээж байгаа юм. Д.Үүлэн

  • 21 February

    Өвөл, зуны олимпоос медаль хүртсэн анхны тамирчин

    АНУ-ын тамирчин Ло­рин Уильямс орчин үеийн олим­пийн түүхэнд өвөл, зуны олим­поос медаль хүртсэн анх­ны эмэгтэй тамирчин бол­­лоо. Тэрбээр эмэгтэй бобс­лейн төрөлд Элана Майертэй цуг мөнгөн медаль хүртсэн байна. Хөнгөн атлетикч Ло­рин Уильямс өмнө нь Лон­дон-2012 олимпоос 4х100 м буухиа гүйлтийн төрөлд алтан медаль, 2004 онд Сиднейн олимпоос 100 метрийн гүйлтийн уралдаанаас мөн­­гөн медаль хүртжээ. Ло­­рин Уильямс “Би Сочид ирэх­­дээ түүхэнд …

  • 21 February

    Залуу Улаанууд дараагийн шатанд шалгарчээ

    Залуучуудын ФА Цомын тэмцээний шөвгийн 16 -д Ливэрпүүлийн залуус Уатфордыг талбайд нь 2:0 харьцаатай буулган авснаар дараагийн шатанд шалгарчээ. Уг тэмцээнд 18 хүртэлх насны залуучууд оролцдог юм. Залуу Улаанууд үндсэн багийн ах нар шигээ тоглолтын эхнээс л эсрэг багтаа дарамт учруулсаар байсан бөгөөд гоолуудыг Даниэл Трикэтт-Смит болон бид бүхний эчнээ танил Харри Уилсон нар оруулсан байна. Түүнээс гадна энэ тоглолтонд …

  • 20 February

    Уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Л.Болдбаатарын цогцосыг олжээ

    Уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Л.Болдбаатарыг эрэн хайх ажиллагааны баг өнөөдөр 18.00 цагийн үед эрлээ олжээ. Тэд Л.Болдбаатарын цогцсыг олсон бөгөөд гавъяат тамирчин алга болоод яг долоо хоноод байсан билээ. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болон цагдаа, Хилийн цэргийн ангийн алба хаагчид нийлсэн 22 хүн гавъяат тамирчныг эрэн хайх ажиллагаанд оролцсон юм. Л.Болдбаатар агсан Алтай таван богдод авирах үедээ өөрийн охинтойгоо …

  • 20 February

    Баваричууд Арсеналыг бөмбөгдөв

    Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 багийн тулаан үргэлжилж  байна. Өнгөрсөн шөнө манай цагаар 03:45-аас Английн “Арсенал” талбай дээрээ Германы “Бавари Мюнхен”-ийг хүлээн авлаа. Тоглолт эхлээд найм дахь минутад “Арсенал” гоолдох тун дөхөв. Довтолгоог Озиль гүйцэтгэсэн боловч “Бавари”-гийн хаалгач бөмбөгийг аюулгүй болгож чадлаа. Тоглолтын 37 минутад “Арсенал”-ын хаалгач Щенснй Роббены довтолгоон дээр алдаа гаргаж, улаан хуудсаар шагнуулан талбайгаас чөлөөлөгдөв. Үүнээс …